70582233 ШУУРХАЙ УТСАНД АЖИЛЛАЛАА.

Нийтэлсэн: 2017 он 03 сар 24. 09 цаг 06 минут
Тус хэлтсийн дарга Д.Энхбаатар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 08.00 цагаас 17.00 цагийн хооронд Дорнод аймгийн ЗДТГ-ын 70582233 дугаар утсанд иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч ажиллалаа. Ажиллах хугацаанд нийт 7 санал ирснийг тухай бүрт шийдвэрлэн ажиллалаа.
Дэлгэрэнгүй

БАНКНЫ САЛБАРЫН АЖИЛТНУУДТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Нийтэлсэн: 2017 он 03 сар 17. 09 цаг 13 минут
Тус хэлтсийн ажилтнууд Дорнод аймаг дахь Монгол банкны салбарын болон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй арилжааны 6 банкны ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Хэлтсийн ажилтнуудын хувьд Монгол Улсын статистикийн салбарын түүхэн замнал, аймгийн нийгэм эдийн засгийн байдал, статистик мэдээллийн хэрэглээ, www.1212.mn , www.nso.mn, dornod.nso.mn сайтуудыг хэрхэн ашиглах талаар мэдээлэл хийсэн бол банкны ажилтнууд салбарын танилцуулга, банкуудын ажлын үзүүлэлтүүд, эзлэх байр суурийн талаар мэдээлэл солилцлоо.
Дэлгэрэнгүй

ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2017 ОНЫ 2 САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2017 он 03 сар 16. 09 цаг 33 минут
Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2017 оны эхний 2 сард 276 хүүхэд шинээр мэндэлж, 65 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 211 болж 2016 оны мөн үеийнхээс 1.2 хувиар буюу 36-аар буурлаа.1000 хүнд ногдох төрөлт 3.58, нас баралт 0.84 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.71 пунктээр, нас баралт 0.19 пунктээр өссөн байна. Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо эхний 2 сарын байдлаар 1971 байгаагийн 895 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 28 хүнээр буюу 1.4 хувиар өсч, 2016 оны 12 дугаар сарынхаас 84 хүнээр буюу 9.4 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 895 хүн буюу 38.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 143 хүн буюу 16.0 хувиар өслөө. Эхний 2 сард хөдөлмөрийн хэлтэст 77 иргэн ажилд зуучлагдан оржээ. Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 62.9 хувь нь 15-34 насны залуучууд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 22.0 хувь нь дээд, 7.3 хувь нь тусгай дунд, 10.5 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 49.8 хувь нь бүрэн дунд, 6.4 хувь нь суурь, 2.4 хувь нь бага боловсролтой, 1.6 хувь нь боловсролгүй хүмүүс байна. Он гарсаар 61.7 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өссөн бол 3.3 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 8.0 хувиар өссөн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 35.1 мянган хүн хамрагджээ. Аймгийн хэмжээнд 270 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 276 хүүхэд болж өмнөх оны мөн үеийнхээс 49 тохиолдлоор буурсан байна. Хүн амын нас баралт 65 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн ам тутамд 0.84 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 тохиолдлоор буюу 20 хувиар буурсан байна. Нас баралтын шалтгаанд хавдар 29.8% /19/, осол гэмтэл 6.1% /4/ тус тус эзэлж байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2017 оны эхний 2-р сард 381 тохиолдол бүртгэгдсэн нь 10000 хүн амд 49.4 болж өмнөх оны мөн үеийнхээс 58 тохиолдлоор буюу 86.8 хувиар буурчээ.
Дэлгэрэнгүй

САЛБАРЫН БОЛОН АЙМАГ, ХОТЫН ШАГНАЛААР ШАГНАГДАВ.

Нийтэлсэн: 2017 он 03 сар 10. 16 цаг 59 минут
Монголын үндэсний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Статистикийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны А/30 тоот тушаалаар салбарын дээд шагнал "Бүртгэл, Статистикийн тэргүүний ажилтан" цол тэмдэгээр хэлтсийн мэргэжилтэн М.Төмөрчимэг, Т.Туяацэцэг нар шагнагдлаа.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ 2017 ОНЫ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ.

Нийтэлсэн: 2017 он 02 сар 06. 09 цаг 52 минут
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, сумдын Засаг дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдлагуудтай 2017 оны Үр дүнгийн гэрээ байгуулав. Төсвийг ерөнхийлөн захирагчийн зүгээс төсвийг шууд захирагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулж 2017 оны аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга удирдлагуудад хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж, ажлаа эрчимжүүлэх, шинийг санаачлан, ажлын үр бүтээмжтэй ажиллаж аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө их зүйл хийж бүтээж ажиллахыг хүсч, байгууллагуудын үйл ажиллагаандаа цаашид анхаарч ажиллах асуудлын талаар чиглэл өглөө.
Дэлгэрэнгүй

ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2016 ОНЫ ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 18. 15 цаг 21 минут
Хүн ам: Тайлант онд 2076 хүүхэд шинээр мэндэлж, 517 хүн нас баржээ. Хүн амын нас баралт 517 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн ам тутамд 6.83 ногдож байна. Нас баралтын шалтгаанд хорт хавдрын нас баралт 139 тохиолдол бүртгэгдсэн ба нийт нас баралтын 26.9%, осол гэмтлийн нас баралт 86 тохиолдол буюу 16.6 %-ийг тус тус эзэлж байна. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 23 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөд 11.1 болсон байна. Эрүүл мэнд: 2016 оны жилийн эцсийн байдлаар 2067 эх амаржсан ба нийт төрсөн хүүхдийн 2076 нь амьд төрөлт байв. Нийт амьд төрөлт өнгөрсөн оны мөн үеэс 5.1 хувиар буюу 106 тохиолдлоор их байна. Хүн амын дотор өвчлөл 34.8 мянган тохиолдол бүртгэгдэж, 10.0 мянган хүн тутамд 4596.2 өвчлөл, халдварт өвчин 2578 тохиолдол бүртгэгдэж, 10.0 мянган хүн тутамд 340.6 өвчлөл оногдож, өмнөх оны мөн үеэс халдварт өвчний гаралт 3.9 хувиар өсчээ. Бүсийн оношлогоо эмчилгээний төв болон сумдын эмнэлгүүдэд амбулаториор 352.8 мянган хүнд үзлэг хийж, эмнэлэгт 19.5 мянган хүнийг хэвтүүлэн эмчилжээ. Хувийн хэвшлийн эмнэлэг эмийн сангууд 294.7 мянган хүнд үйлчилж, 1403.1 сая төгрөгийн орлоготой ажиллалаа.
Дэлгэрэнгүй

ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 11. 13 цаг 08 минут
Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, мэдээллийн сангийн нэгдмэл байдлыг хангах зэрэг ажлын хүрээнд аймгийн төрийн байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Энэ ажлын хүрээнд өөрийн хэлтсийн зүгээс хамтран хийх ажлын саналыг хүргүүлэн, мөн тус байгууллагаас статистикийн хэлтэстэй хамтран ажиллах санал ирүүлэх тухай хэлтсийн даргын албан тоотыг хүргүүллээ.
Дэлгэрэнгүй

МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2016 он 12 сар 29. 18 цаг 35 минут
Монгол улс мал тооллогын урьдчилсан дүнгээр 2016 оны жилийн эцсийн малын тоо 61542.0 мянган толгойд хүрч, өмнөх оноос 5562.3 мянган толгой буюу 9.9 хувиар өслөө. Малын тоо 2016 онд 61.5 сая толгой болж, хамгийн дээд хэмжээнд хүрлээ. Улсын хэмжээнд малын тоо 5 төрлөөр өссөн үр дүн гарлаа. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2016 оны жилийн эцэст Дорнод аймагт 1722745 толгой мал, үүнээс тэмээ-5183, адуу-224903, үхэр-175474, хонь-831357, ямаа-485828 толгой мал тус тус тоологдож малын тоо өмнөх оноос 167.3 мянган толгой буюу 10.7 хувиар өсч, үүнээс тэмээ 275 толгой буюу 5.6 хувь, адуу 28366 толгой буюу 14.4 хувь, үхэр 11824 толгой буюу 7.2 хувь, хонь 86035 толгой буюу 11.5 хувь, ямаа 40820 толгой буюу 9.2 хувиар тус тус өслөө.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ
2017.03.22-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   1000
  Элсэн чихэр   кг   2400
  Цагаан будаа   кг   2200
  Шингэн сүү   литр   1800
  Хонины мах   кг   5300
  Үхрийн мах   кг   7000
  Ямааны ястай мах   кг   4333
  Бензин А-80   литр   1580
  Бензин Ай-92   литр   1690
  Дизель түлш   литр   1820
  Ноолуур   кг   90000
 
 

 7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй...

       2014 он    2015 он   2016 он