АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ГҮЙЦЭТГЭЛ

Нийтэлсэн: 2018 он 02 сар 23. 18 цаг 46 минут
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэр 2018 оны 1 дүгээр сард 6.1 тэрбум төгрөг, борлуулалт 5.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ онд гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс 55.9 мянган тонн нүүрс олборлож, 247.1 сая.квт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 45.1 мян.г.кал дулаан нийлүүлж, 566.8 тн гурил, 180.5 тн хивэг, 54.1 тн талх, нарийн боов, 0.7 мян.л дарс, 1.9 мян.л сүү, сүүн бүтээгдэхүүн, 0.8 тн хиам тус тус үйлдвэрлэсэн байна.
Дэлгэрэнгүй

АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН

Нийтэлсэн: 2018 он 02 сар 14. 16 цаг 51 минут
Монгол улсын Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, Хүн амын амьжиргааны доод түвшнийг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, Үндэсний статистикийн хорооны даргын зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хурлын шийдвэрээр баталж 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААНД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2018 он 02 сар 12. 18 цаг 09 минут
Аймгийн удирдах ажилтны 2018.02.12-ний өдрийн шуурхай хуралдаанд хэлтсийн дарга Д.Энхбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаарх мэдээллийг оны эхний 1 сарын байдлаар танилцуулан мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ 2018 ОНЫ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ.

Нийтэлсэн: 2018 он 02 сар 12. 18 цаг 07 минут
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, сумдын Засаг дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдлагуудтай 2018 оны Үр дүнгийн гэрээ байгуулав. Төсвийг ерөнхийлөн захирагчийн зүгээс төсвийг шууд захирагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулж 2018 оны аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга удирдлагуудад хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж, ажлаа эрчимжүүлэх, шинийг санаачлан, ажлын үр бүтээмжтэй ажиллаж аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө их зүйл хийж бүтээж ажиллахыг хүсч, байгууллагуудын үйл ажиллагаандаа цаашид анхаарч ажиллах асуудлын талаар чиглэл өглөө.
Дэлгэрэнгүй

ДОРНОД АЙМАГ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА 4 ДҮГЭЭР БАЙРТ ОРЛОО.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 19. 15 цаг 49 минут
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 6 дахь жилдээ Монгол улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан үнэлж, өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлон өрсөлдөх чадварын судалгааны тайланг гаргажээ. Өнгөрсөн жилүүдийн тайлангуудаас харахад аймгуудын өрсөлдөх чадварын оноо урт хугацаандаа өсч байгаа боловч 2017 оны хувьд онооны дундаж 70-65 болж буурсан байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өрсөлдөх чадварын ерөнхий оноогоор Дорнод аймаг хамгийн их буюу 6 оноогоор, Өвөрхангай аймаг 1 оноогоор, Говьсүмбэр аймаг 1 оноогоор тус тус ахиулсан бол Сүхбаатар аймаг 15, Ховд аймаг 13, Өмнөговь аймаг 10 оноогоор тус тус буурчээ.
Дэлгэрэнгүй

“АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САН” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 19. 15 цаг 44 минут
Баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх зорилгоор аж үйлдвэрийн нэгдсэн системд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх ажлыг Үндэсний хөгжлийн газраас зохион байгуулж байна. Энэ хүрээнд аймгийн ХОХБТ- ийн хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүд болон үйлдвэрлэгчдийг хамруулсан “Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан” сэдэвт уулзалт өнөөдөр /2018.01.17/ аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо.
Дэлгэрэнгүй

ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАНИЛЦУУЛГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 19. 15 цаг 39 минут
Дорнод аймагт 2017 оны жилийн эцсийн байдлаар 14 сумын 66 багт, 79.5 мянган хүн тоологдсоны - 56.3 хувь нь аймгийн төвд, - 17.3 хувь нь сумын төвд, - 26.4 хувь нь хөдөө амьдарч байна. 2017 оны нийт хүн амын тоог 2016 оны хүн амын тоотой харьцуулж үзвэл 1735 хүнээр буюу 2.2 хувиар, өрхийн хувьд 734 өрхөөр буюу 3.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Хэрлэн сум 45352 хүн ам тоолуулсан нь аймгийн нийт хүн амын 57.0 хувийг эзэлж байна. 3000-аас дээш хүн амтай Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Халхгол, Цагаан-овоо, нийт 5 сум байгаа юм.
Дэлгэрэнгүй

ТА БҮХЭН 1212.MN АППЛИКЕЙШНААР ДАМЖУУЛАН "МЭДЛЭГЭЭ ШАЛГАЯ" ТОГЛООМООР ӨӨРИЙГӨӨ СОРИОРОЙ.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 05. 09 цаг 59 минут
Үндэсний статистикийн хорооноос 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "Мэдлэгээ шалгая" тоглоомын ялагчыг тодруулсан ба энэ удаагийн ялагчаар буюу энэ сарын хамгийн өргөн мэдлэгтэй хүнээр Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Т.Батболд тодорлоо. Та бүхэн 1212.mn Мэдээллийн нэгдсэн сан болон аппликейшнаар дамжуулан "Мэдлэгээ шалгая" тоглоомоор өөрийгөө сорьж дараа сарын ялагч болоорой.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ
2018.02.14-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2100
  Цагаан будаа   кг   2200
  Шингэн сүү   литр   1800
  Хонины мах   кг   6000
  Үхрийн мах   кг   5900
  Ямааны ястай мах   кг   5000
  Бензин А-80   литр   1610
  Бензин Ай-92   литр   1750
  Дизель түлш   литр   2100
  Ноолуур   кг   40000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он  2015 он  2016 он  2017 он