АЖ ҮЙЛДВЭР, БАРИЛГА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРЭХЭД БЭЛЭН БОЛЛОО.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 26. 03 цаг 23 минут
Аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлэхэд нөөц боломжийг хэрхэн ашиглах, улс, бүс нутгийн түвшинд эзэлж буй байр суурь, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход гол зорилго оршино. Аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбар нь Дорнод аймгийн голлох салбар мөн бөгөөд цаашид энэ салбаруудын аймгийн ДНБ-д нөлөөлөх нөлөөлөл, хандлагыг нэмэгдүүлэх, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулалт хийх, аймгийн хөгжлийн индексээр эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, түүгээр зогсохгүй хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг мэдээнд бүрэн хамруулах нь цаг үеийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Иймд Дорнод аймгийн тоо мэдээлэл хэрэглэгчдэд аж үйлдвэр, барилга, худалдаа үйлчилгээний салбарын үзүүлэлтийн талаар мэдээлэл өгөх зорилготой хийгдэж буй танилцуулга юм. Дэлгэрэнгүй мэдээллийн салбарын танилцуулга хэсгээс татан авч үзнэ үү
Дэлгэрэнгүй

Удирдлагын академиин бодлого сэдэвтэй сургалт

Нийтэлсэн: 2018 он 06 сар 07. 00 цаг 40 минут
Удирдлагын академи, аймгийн ЗДТГ тай хамтран Бодлогын хэрэгжилтийг үнэлэх арга зүй сэдэвтэй сургалт зохион байгуулсан. Сургалтын зорилго нь бодлогын үр дүнг үнэлэх арга зүйн мэдлэг, чадвар дээшлүүлэх оршиж байна. Аймгийн ЗДТГ-ын холбогдох ажилтнууд, төрийн байгууллагуудын ажилтнууд нийлсэн 40 хүн оролцож байна,
Дэлгэрэнгүй

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн нээлтийн арга хэмжээнд оролцов.

Нийтэлсэн: 2018 он 05 сар 12. 14 цаг 14 минут
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн нээлтийн арга хэмжээнд оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон, улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу байгалийн унаган төрхийг хадгалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өсвөр үе, залуучуудад эх дэлхийгээ хайрлан хамгаалах, газар нутгаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр аймгийн хэмжээнд зохион байгуулж хэлтсийн хамт олон мод тарьлаа.
Дэлгэрэнгүй

ДОРНОД АЙМАГ НАЯН МЯНГА ДАХЬ ИРГЭНЭЭ УГТАН АВЛАА

Нийтэлсэн: 2018 он 05 сар 12. 14 цаг 08 минут
Дорнод аймгийн 80 мянга дахь иргэн мэндэлж, Дорнодчууд бидэнд баярт үйл явдал тохиолоо. БОЭТ-ийн Төрөх тасагт 2018 оны 05 сарын 10-ны 09:12 цагт Сэргэлэн сумын 2 дугаар багийн харьяат Долгорсүрэнгийн Эрдэнэсувд эсэн мэнд амаржиж, Дорнод аймгийн 80 мянга дахь иргэнийг төрүүллээ. Түүхэнд нэрээ үлдээх бяцхан иргэн маань залуу гэр бүл Будсүрэнгийн Мягмарын 3 дахь хүү болон мэндэлж, ээждээ Дархан бэр хэмээх цол, Дорнод аймгийн 80 мянга дахь иргэн, 2018 онд төрсөн 700 дахь хүүхэд болон мэндэлсэн нь давхар давхар билэгшээлтэй юм. Хүүг Д.Саранцэцэг эмчтэй баг эх барьсан бөгөөд эх, хүүгийн биеийн байдал сайн байна. 10-ны өдөр одоогийн байдлаар 5 хүүхэд мэндлээд байна. Энэ өдөр төрсөн бүх хүүхдийг 80 мянга дахь иргэний үе чацуутнаар тодруулах аж. 80 мянга дахь иргэнд батламж, хадгаламж бүхий мөнгөн урамшуулал олгон, алдаршуулж, үе чацуутнуудыг мөн батламжлах ажээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн 80000 дахь иргэнийг тодруулах комисс

Нийтэлсэн: 2018 он 04 сар 23. 14 цаг 43 минут
Аймгийнхаа 80000 дахь иргэнийг тодруулах комисс аймгийн засаг даргын А/115 тоот захирамжаар байгуулагдан ажиллаж байна. 4 сарын 15, 30 наар, 5 сарын 1 нээс эхлэн өдөр бүр мэдээгээ авна. Өнөөдрийн байдлаар тодроогүй байна. Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан аргачлалд заасны дагуу мэдээллээ нэгтгэж байна.
Дэлгэрэнгүй

Математик, статистик загварчлалын улсын уралдааны эхний шатны шалгаруулалт боллоо

Нийтэлсэн: 2018 он 04 сар 13. 09 цаг 13 минут
Математик, статистик загварчлалын улсын уралдааны эхний шатны шалгаруулалт боллоо. Үндэсний Статистикийн Хороо болон Монголын Математикийн Багш нарын Академи хамтран “Математик, статистикийн улсын уралдаан”-ыг анх удаа зохион байгуулж байгаа билээ. Уралдааны II шат 2018 оны 4-р сарын 19-ний өдөр болох бөгөөд багууд бүтээлээ илтгэн танилцуулж, шүүгчдийн комиссын асуултад хариулах зэргээр өөрсдийн бүтээлийг хамгаалсны эцэст ялагчийг тодруулах юм. Дорнод аймгийн ЕБ-ын 5 сургуулийн З.Энхбаярмаа ахлагчтай Оч баг Тогтвортой хөгжлийн зорилт ба хог хаягдлын аюул сэдэвт математик,загварчлал статистикийн улсын анхдугаар уралдаанд оролцож байна. Багийнхантай уулзаж баяр хүргэж амжилт хүслээ.
Дэлгэрэнгүй

НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ

Нийтэлсэн: 2018 он 03 сар 22. 14 цаг 49 минут
Төрийн болон төрийн бус байгуулга, мэргэжилийн холбоодын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор 2018 оныг “Орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Татварын хэлтэс, Санхүүгийн хяналт, аудитын алба, Орон нутгийн өмчийн газартай хамтран “Нээлттэй өдөрлөг” –ийг 2018 оны 03 дугаар сарын 15 өдөр Дорнод их сургууль дээр зохион байгуулж 2018 онд худалдан авах бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ аймгийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд ил тод мэдээллэн ажилласан.
Дэлгэрэнгүй

АХМАДАА СОНСОХ ӨДӨР

Нийтэлсэн: 2018 он 03 сар 22. 14 цаг 29 минут
Дорнод аймгийн “Ахмадын ачлал” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын А/55 тоот захирамжаар сар бүрийн 21-ний өдрийг "АХМАДАА_СОНСОХ_ӨДӨР" болсон.Өнөөдөр манай хэлтсээс Баянтүмэн суманд ажиллаж ахмадуудын тавьсан санал,хүсэлттэй танилцав.Статистикийн салбарт ажиллаж байсан ахмадуудаа алдаршуулах тал дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ
2018.08.22-ны байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2100
  Цагаан будаа   кг   2200
  Шингэн сүү   литр   700
  Хонины мах   кг   6000
  Үхрийн мах   кг   7500
  Ямааны ястай мах   кг   5500
  Бензин А-80   литр   1750
  Бензин Ай-92   литр   1900
  Дизель түлш   литр   2190
  Ноолуур   кг   50000

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он  2015 он  2016 он  2017 он