МАЛ ТӨЛЛӨЛТ 3 ДУГААР САРЫН БАЙДЛААР 7.6 ХУВЬТАЙ БАЙНА.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 08. 16 цаг 43 минут
Одоогоор мал төллөлт эхэлж байгаа ба 3 дугаар сарын байдлаар нийт төллөх малын 7.6 хувь буюу 47590 толгой эх мал төллөсөн байна. Том малын зүй бус хорогдол 2015 оны 3 дугаар сард 1619 толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 532 толгойгоор буюу 75.3 хувиар буурсан байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 8, адуу 186, үхэр 188, хонь 716, ямаа 521 толгой байна. Аймгийн хэмжээнд хорогдсон нийт мал оны эхний малын 2.2 хувийг эзэлж байна.Нийт хорогдолд өвчнөөр хорогдсон малын эзлэх хувь 4.9 хувь буюу 79 толгой мал хорогджээ. Малын нийт хорогдлын 76.4 хувийг бог мал эзэлж байна.
Дэлгэрэнгүй

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 02. 07 цаг 17 минут
Орон нутгийн статистикийн үзүүлэлт, тэдгээрийг бодлого төлөвлөлтөд ашиглах нь сургалтыг аймгийн Засаг даргын тамгын газрын даргын баталсан хөтөлбөрийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтанд аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтсүүдийн мэргэжилтнүүд, Засаг даргын дэргэдэх 22 агентлаг, албад, сумдын бүртгэл, статистик мэдээлэл хариуцсан ажилтнууд нийт 55 хүн хамрагдлаа.
Дэлгэрэнгүй

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2014 ОНЫ ТАНИЛЦУУЛГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 01. 16 цаг 14 минут
“Дорнод аймгийн хөдөө аж ахуй сэдэвт энэхүү судалгааны зорилго нь мал аж ахуйн салбарын ирээдүйн хөгжил, малчдын амьжиргааны талаар бодлого, малын тооны өсөлт өөрчлөлт, бүтэц, малын төллөлт, үржлийн байдал, зүй бус хорогдол, сувайралт, хээл хаялт, бэлчээрийн даац хүрэлцээ, тэжээвэр амьтад, хээлтэгч, хээлтүүлэгч, түүний тохироо болон малтай өрх, малчдын нийгмийн байдал, малын тооны өсөлт бууралтанд нөлөөлсөн үзүүлэлтүүд болон хөдөө аж ахуйн салбарын цаашдын чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ манай улсын мал аж ахуйн үйлдвэрлэлд аймгийн эзлэх байр суурийг харуулсан мэдээллээр аймгийн удирдлагууд болон хэрэглэгчдийг хангах зорилготой юм.
Дэлгэрэнгүй

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 30. 12 цаг 40 минут
Орон нутгийн бодлого төлөвлөлтөд статистикийн мэдээллийг ашиглах, чадавхийг нэмэгдүүлэх зорилготойгоор “ Орон нутгийн статистикийн үзүүлэлт, тэдгээрийг бодлого төлөвлөлтөд ашиглах нь” сэдэвт сургалтыг 2015 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийн 09.00 цагт аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Дэлгэрэнгүй

ХЭРЛЭН СУМЫН 10 БАГИЙН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 30. 07 цаг 36 минут
Чойбалсан хот буюу Хэрлэн сумын 10 багийн ажлын албаны 24 ажилтанд Хэрлэн сумын статистикч эдийн засагч О.Энхжаргалтай хамтран сургалтыг 2015.03.27-ны өдөр Чойбалсан хотын тамгын газрын сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтын хөтөлбөрийг Хэрлэн сумын тамгын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Энх-Отгон баталсны дагуу сургалт зохион байгуулагдлаа. Сургалтын гол зорилго нь багийн ажлын албаны зохион байгуулагч нар солигдсонтой холбогдуулан статистик мэдээг гаргахад анхаарах асуудал, статистик мэдээллийн санг хэрхэн ашиглах зэрэг асуудлуудаар ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Дэлгэрэнгүй

“Орон нутгийн статистикийн үзүүлэлт, тэдгээрийг бодлого төлөвлөлтөд ашиглах нь” сургалтыг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 23. 14 цаг 21 минут
“Орон нутгийн статистикийн чадавхийг бэхжүүлэх” сэдвийн хүрээнд Үндэсний статистикийн хороо 2015 оны 03-р сарын 18-нд Улаанбаатар хотноо “Орон нутгийн статистикийн үзүүлэлт, тэдгээрийг бодлого төлөвлөлтөд ашиглах нь” сургалтыг зохион байгуулж, нийслэл, аймаг, дүүргийн статистикийн газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд, ҮСХ-ны газар, хэлтсийн дарга, ахлах статистикчид, яамд агентлагийн бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй төлөөлөл оролцсон байна.
Дэлгэрэнгүй

СТАТИСТИКИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНИЙГ НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТАРЧ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 23. 14 цаг 17 минут
Үндэсний статистикийн хороо статистикийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг 2014 оны 3-сарын 16-наас 18-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр буюу 2015 оны 3-р сарын 16-нд НҮБХХ-тэй хамтран “Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, статистикийн үүрэг, оролцоо” сэдэвт семинарыг зохион байгууллаа. Семинарт ҮСХ-ны дарга, дэд дарга, газар, хэлтсийн дарга, статистикч, ахлах статистикч, ахлах шинжээчид, нийслэл, аймаг, дүүргийн статистикийн газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтнууд оролцлоо.
Дэлгэрэнгүй

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН САЛБАРЫН ХЭМЖЭЭНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 23. 14 цаг 14 минут
Үндэсний статистикийн хороо нийслэл, аймаг, дүүргийн статистикийн газар, хэлтсийн 2014 оны ажлыг дүгнэж, ажил үүргээ амжилттай сайн гүйцэтгэсэн аймаг, нийслэлийг шалгарууллаа. Статистикийн салбарт 2014 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар тэргүүн байрыг Дорнод аймгийн Статистикийн хэлтэс, 2-р байрыг Архангай аймгийн Статистикийн хэлтэс, 3-р байрыг Нийслэлийн Статистикийн газар, 4-р байрыг Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтэс, 5-р байрыг Сүхбаатар аймгийн Статистикийн хэлтэс, нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Статистикийн хэлтэс тэргүүн байрыг эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ
2018.02.14-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2100
  Цагаан будаа   кг   2200
  Шингэн сүү   литр   1800
  Хонины мах   кг   6000
  Үхрийн мах   кг   5900
  Ямааны ястай мах   кг   5000
  Бензин А-80   литр   1610
  Бензин Ай-92   литр   1750
  Дизель түлш   литр   2100
  Ноолуур   кг   40000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он  2015 он  2016 он  2017 он