Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн 2014 оны 11 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 10. 16 цаг 36 минут
Аймгийн хэмжээнд нийт 1816 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 1818 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 3 буюу 0.16%-иар, төрсөн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 9 буюу 0.5%-иар тус тус буурсан байна. Эмнэлэгт 15.4 мянган хүн хэвтэн эмчлүүлж, 124.7 мянган ор хоног ашиглажээ. Амбулаториор 331.7 мянган хүнд үзлэг хийсэн байна. Жирэмсний хяналтанд 1862 эх байгаагийн 1637 эх эхний 3 сардаа хяналтад орж бүртгүүлсэн байна. Бүртгэгдсэн халдварт бус өвчлөл 27004 тохиолдол 10000 хүн тутамд 3604.7, халдварт өвчин 2155 тохиолдол 10000 хүн тутамд 287.7 ноогдож байна. Эмийн сан, хувийн хэвшлийн эмнэлгээр 297.3 мян.хүн үйлчлүүлж, 1118.9 сая төгрөгийн орлоготой ажиллажээ.
Дэлгэрэнгүй

Хүн ам, өрхийн мэдээллийн санг шинэчилж, мал тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай захирамж гарлаа.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 08. 16 цаг 43 минут
Хүн ам, өрхийн мэдээллийн санг шинэчилж, мал тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн А/496 тоот захирамж гарлаа. Энэхүү захирамжийн дагуу 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд мал тооллого явагдана.
Дэлгэрэнгүй

Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн програмын давтан сургалтыг Хэрлэн суманд зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 18. 10 цаг 30 минут
Хүн ам, өрхийн мэдээллийн санг боловсронгуй болгох, улсын бүртгэлийн мэдээллийн сантай тулгалт хийж зөрчлийг арилгах ажлыг эрчимжүүлэх үүднээс аймгийн төвийн 10 багийн ажлын албаны ажилтнуудад хүн ам, өрхийн мэдээллийн сангийн талаар давтан сургалтыг Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн мэдээлэл зүйн танхимд зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн байгууллагын 90 жилийн ойн төрсөн өдрөөр төрсөн анхны хүүхдэд дурсамж хадгалууллаа.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 12. 09 цаг 32 минут
Аймгийн статистикийн хэлтэс нь 90 жилийн ойгоо угтсан олон төрлийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа ба энэхүү ажлын нэг нь 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн эхний хүүхдэд баяр хүргэж, дурсамж хадгалуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Статистикийн албаны баярын өдөр 2014.11.11-ний 00 цаг 18 минутанд 3.800 кг хүү төрүүлсэн Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэн Мажигсүрэн, Эрдэнэчимэг нарын гэр бүлд баяр хүргэн анхны үрд нь сайн сайхныг хүсэн статистикийн хэлтсийн “Дурсамж”, өлгийг гардуулан өглөө.
Дэлгэрэнгүй

Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн 2014 оны 10 сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 12. 09 цаг 22 минут
Дорнод аймгийн 2014 оны эхний 10 сарын нийгэм эдийн засгийн танилцуулгаар хэвлэлийн бага хурлыг 11 дүгээр сарын 11-ны өдөр орон нутгийн МИЖИ, ДОРНОД ТВ телевизүүд болон Дорнод, Дөл сонины төлөөллийг оролцуулан аймгийн Засаг даргын тамгын газрын сургалтын танхимд зохион байгуулан ажиллалаа. Мөн хэвлэлийн бага хурлын үеэр статистикийн албаны 90 жилийн ой энэ өдөр тохиож буй талаар мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй

Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн 2014 оны 10 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 10. 10 цаг 57 минут
Оны эхнээс 448939 төл авснаас 99.6 хувь нь бойжиж байна. 10 сарын байдлаар том малын зүй бусын хорогдол 7825 толгойд хүрсэн. Энэ оны хувьд нийт 124.1 мян.га- талбайд хүнсний ногооны тариалалт хийсэн ба 1213.48 тн ургац хураагаад байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 428.4 тн-оор их ургац хураан авчээ. Хүнсний ногоог төрлөөр авч үзвэл байцаа 317.7, манжин 212.2, лууван 226.3, өргөст хэмх 200.7, улаан лооль 82.5, сонгино 98.4 тн-ийг хураасан бол бусад төрлийн хүнсний ногоог 75.6 тн-ийг тус тус хураалаа. Улаан буудайг нийт 8880 га талбайгаас 14618 тн, төмс 218.5 га талбайгаас 2170.4 тн-ийг тус тус хураан аваад байна. Хадлангийн явцын мэдээгээр энэ онд аймгийн хэмжээнд нийт 53648.7 тн хадлан бэлтгэхээр төлөвлөснөөс 56978.7 тн хадлан бэлтгэлээ. Төлөвлөгөөний биелэлтийг харахад 3330 тонноор буюу 106.2%-иар давуулан биелүүлсэн байна.
Дэлгэрэнгүй

Хүн ам өрхийн мэдээллийн сангийн шинэчилсэн програмыг багуудад суулгаж, мэдээллийн санг сайжруулах ажил хийгдэж байна.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 07. 09 цаг 49 минут
Хүн ам өрхийн мэдээллийн санг онлайн горимд шилжүүлэх ажлын хүрээнд аймгийн 14 сум 66 багийн Засаг дарга нарын ажлын компьютерт шинэчилсэн онлайн “ХАӨМС”-ын програмыг суулгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн аргачлал зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Мөн хүн ам өрхийн мэдээллийн санг сайжруулах ажил хангалтгүй байгаа баг, сумдад хяналтаар ажиллан заавар зөвөлгөө өглөө.
Дэлгэрэнгүй

Статистикийн албаны 90 жилийн ойг тэмдэглэлээ.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 06. 14 цаг 48 минут
Монгол улсад статистикийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг аймгийн хэмжээнд 10 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Засаг даргын баталсан хөтөлбөрийн дагуу аймгийн удирдлагууд, сумдын төрийн сангийн төлөөлөгч, ахмад ажилтнууд, хамтран ажилладаг байгууллагуудын хамт тэмдэглэлээ.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ
2018.06.20-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2233.3
  Цагаан будаа   кг   2216.7
  Шингэн сүү   литр   800
  Хонины мах   кг   6500
  Үхрийн мах   кг   8000
  Ямааны ястай мах   кг   6000
  Бензин А-80   литр   1680
  Бензин Ай-92   литр   1830
  Дизель түлш   литр   2100
  Ноолуур   кг   50000

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он  2015 он  2016 он  2017 он