Шагналын хур буулаа.

Нийтэлсэн: 2014 он 07 сар 30. 09 цаг 13 минут
Тулгуур төр үндэслэсний 2223 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, аймаг байгуулагдсаны 83 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Чойбалсан хотын шагналаар шагнаж урамшуулсанд Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Т.Туяацэцэг “Чойбалсан хотын тэргүүний ажилтан цол” тэмдэгээр, судлаач Т.Батболд “Чойбалсан хотын жуух” бичгээр, жолооч Т.Батнасан “Онц тээвэрчин” цол тэмдэгээр тус тус шагнагдлаа.
Дэлгэрэнгүй

Дорнод аймгийн 2014 оны эхний хагас жилийн нийгэм эдийн засгийн байдлаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 07 сар 18. 09 цаг 29 минут
Дорнод аймгийн 2014 оны эхний хагас жилийн нийгэм эдийн засгийн байдлын талаарх мэдээллээр хэвлэлийн бага хурлыг 7 дугаар сарын 10-ны өдөр аймгийн аймгийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн алба, МИЖИ телевизтэй хамтран Статистикийн хэлтсийн даргын өрөөнд 14 цагаас зохион байгууллаа. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд ахлах мэргэжилтэн Э.Отгон, мэргэжилтэн Ц.Цэцгээ, Т.Туяацэцэг нар оролцож, Дорнод аймгийн 2014 оны эхний хагас жилийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл хийж, онцлох өсөлттэй, бууралттай байгаа үзүүлэлтүүдийн шалтгааныг тайлбарлан хэвлэл мэдээллийн ажилтнуудын сонирхсон асуултанд хариулт өгч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

Хүн ам өрхийн мэдээллийн сангийн сургалтыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Нийтэлсэн: 2014 он 06 сар 25. 09 цаг 14 минут
Монгол улсын хэмжээнд хүн амын мэдээллийн санг боловсронгуй болгох үүднээс 2014 онд хүн амын нэгдсэн мэдээллийн санг бий болгох зорилго тавин ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд хүн ам өрхийн мэдээллийн сангийн онлайн програмын сургалтыг аймгийн 14 сумын 66 багийн Засаг дарга нар болон сумдын төрийн сангийн төлөөлөгч, нийгмийн ажилтнуудад зохион байгуулан ажиллалаа. Сургалтанд хамрагдсан ажилтнуудад тус хэлтсийн бэлтгэгдсэн сургагч багш нар хуваарийн дагуу 6 дугаар сарын 13-25 өдрүүдэд хүн ам өрхийн мэдээллийн сангийн ойлголт, тодорхойлолт, цаашдын зорилго, онлайн програмын ашиглалтын талаар мэдээлэл өгч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

Хагас жилийн мал тооллогын түүвэр судалгаа явагдана.

Нийтэлсэн: 2014 он 06 сар 03. 10 цаг 10 минут
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны олон улсын ассоциаци хооронд 2005 оны 6 сарын 17-ны өдөр байгуулсан “Малын индексжүүлсэн даатгал” төслийн Хөгжлийн зээлийн гэрээний 4 дүгээр хавсралтын 4-т заасны дагуу Үндэсний статистикийн хороо мал тооллогын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж, 2005 оноос эхлэн уг төсөлтэй хамтран ажиллаж байгаа билээ. Уг гэрээнд заасны дагуу уламжлал ёсоор энэ оны хагас жилийн мал тооллогын түүвэр судалгааг 6 дугаар сарын 5-наас 12-ны өдрүүдэд сумын хэмжээнд зохион байгуулан бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Хэнтий аймгийн статистикийн хэлтсийн хамт олон Дорнод аймагт ажиллалаа.

Нийтэлсэн: 2014 он 06 сар 03. 09 цаг 54 минут
Хэнтий аймгийн статистикийн хэлтсийн ажилтнууд сумдын төрийн сангийн төлөөлөгч нарын хамт 5 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Дорнод аймаг, БНХАУ-ын Манжуурын хотын статистикийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо. Хэнтий аймгийн статистикийн хэлтсийн хамт олонд хэлтсийн өрөө тасалгааг танилцуулж, аймгийн Засаг даргын тамгын газрын сургалтын танхимд хүлээн авч Дорнод аймгийн товч танилцуулга, статистикийн хэлтсийн танилцуулга, статистикийн хэлтсийн онцлох ажлын талаар статистикийн хэлтсээс 3 мэдээлэл, аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс мөн мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийтэлсэн: 2014 он 05 сар 10. 12 цаг 38 минут
2014 оны 5 дугаар сарын 7-ны өдөр аймгийн 14 сумын 66 багийн Засаг дарга нарт аймгийн Засаг даргын тамгын газрын сургалтын танхимд Статистикийн мэдээний мэдээлэгчийн эрх үүрэг, Хүн амын мэдээллийн сан, мэдээ тайлангийн үнэн бодит байдал, графикт хугацаа, анхаарах асуудлын талаар тус хэлтсээс мэдээлэл хийж, багийн Засаг дарга нарын сонирхсон асуултанд хариулт өгч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн албаны 90 жилийн ойн хүрээнд төрийн байгууллагуудын дунд нөхөрсөг тоглолт зохион байгуулагдсан байна.

Нийтэлсэн: 2014 он 04 сар 30. 09 цаг 44 минут
Энэ онд Монгол улсад статистикийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож буйтай холбогдуулан тус хэлтсээс статистикийн үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд таниулах, статистик тоон мэдээллээр хэрэглэгчдийг хурдан шуурхай хангах зорилгыг тавин ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 4 дүгээр сарын 11-ны өдөр аймгийн төрийн байгууллагуудын дунд спортын нөхөрсөг тоглолтыг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Үндэсний статистикийн хорооноос сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 04 сар 30. 09 цаг 06 минут
Монгол Улсын “Статистикийн тухай” хууль, “Монгол Улсын Статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг үндэслэн ҮСХ-ны даргын 2012 оны 7-р сарын 4-ны өдрийн тушаалаар баталсан “Статистикийн төв, орон нутгийн байгууллагын ажилтнуудын сургалтын хөтөлбөр”-ийн дагуу Статистикийн дунд түвшний II шатны 48 цагийн сургалтад ҮСХ-ноос 5, Дорнод, Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтсээс тус бүр 1, Нийслэлийн статистикийн газраас 1, Багахангай дүүргээс 1, нийт 11 ажилтныг хамруулан 2014 оны 4 сарын 14-нөөс 22-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ
2018.08.22-ны байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2100
  Цагаан будаа   кг   2200
  Шингэн сүү   литр   700
  Хонины мах   кг   6000
  Үхрийн мах   кг   7500
  Ямааны ястай мах   кг   5500
  Бензин А-80   литр   1750
  Бензин Ай-92   литр   1900
  Дизель түлш   литр   2190
  Ноолуур   кг   50000

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он  2015 он  2016 он  2017 он