ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2016 ОНЫ 10 САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 14. 14 цаг 27 минут
Он гарсаар 290.0 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өссөн бол 15.7 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар өссөн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 116.1 мянган хүн хамрагджээ. Эхний 10 сарын байдлаар түргэн тусламжийн дуудлага 13384 удаа гарсны 1945 буюу 14.5 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага 2.8 хувиар, алсын дуудлага 9.9 хувиар тус тус өссөн бол осол гэмтлийн дуудлага 658 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 7,0 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 1760 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 1769 хүүхэд болж, өмнөх оны мөн үеийнхээс 139 тохиолдлоор их байна.
Дэлгэрэнгүй

СУРАЛЦАГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 02. 14 цаг 34 минут
Аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн А/35 тоот захирамжийн биелэлтийг ханган ажиллах үүднээс “Хүүхдээ сонсох ажил”-ын хүрээнд тус хэлтсийн ажилтнууд Хэрлэн сумын 8-р сургуулийн 6 дугаар ангийн “Б” бүлгийн суралцагчидтай “Эх орны хөгжилд бидний оролцоо” сэдэвт уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтын үеэр статистикийн салбарын түүхэн замнал, хэлтсийн үйл ажиллагаа, бүтцийн талаар, статистик мэдээлэл гэж юу болох, түүнийг хэрхэн, хаанаас, хурдан хугацаанд авч болох, мэдээллийн нэгдсэн сайт www.1212.mn болон dornod.nso.mn сайтуудын талаар сурталчлан мэдээлэл хийв.
Дэлгэрэнгүй

БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧДИЙН СУДАЛГАА ЯВАГДАЖ БАЙНА

Нийтэлсэн: 2016 он 10 сар 28. 10 цаг 25 минут
Монгол улсын ҮСХ, Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай төсөл" хамтран улсын хэмжээнд бичил уурхай эрхлэгчдийн судалгааг зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй

ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2016 ОНЫ 07 САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2016 он 08 сар 09. 09 цаг 54 минут
Он гарсаар 198.4 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 1.0 хувиар өссөн бол 11.8 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар өссөн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 77.4 мянган хүн хамрагджээ. Эхний 7 сарын байдлаар түргэн тусламжийн дуудлага 9923 удаа гарсны 1467 буюу 14.8 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага 4.0 хувиар, алсын дуудлага 11,0 хувиар тус тус өссөн бол осол гэмтлийн дуудлага 433 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 18,0 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 1210 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 1213 хүүхэд болж, өмнөх оны мөн үеийнхээс 80 тохиолдлоор их байна.
Дэлгэрэнгүй

ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2016 ОНЫ 06 САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2016 он 07 сар 19. 13 цаг 08 минут
Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2016 оны эхний 6 сард 1043 хүүхэд шинээр мэндэлж, 269 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 774 болж 2015 оны мөн үеийнхээс 3.9 хувиар буюу 30-аар өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 13.78, нас баралт 3.55 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 8.9 хувиар, нас баралт 26.3 хувиар тус тус өссөн байна.
Дэлгэрэнгүй

АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРЭХЭД БЭЛЭН БОЛЛОО.

Нийтэлсэн: 2016 он 06 сар 24. 08 цаг 04 минут
Õөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг өргөжүүлэн баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн Засгийн газрын бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, шинжлэн судлаачид, төр захиргааны албаны ажилтан хэн бүхэнд гарын авлага, тогтмол мэдээллийн эх сурвалжийг бий болгоход оршино,
Дэлгэрэнгүй

АЖ ҮЙЛДВЭР, БАРИЛГА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРЭХЭД БЭЛЭН БОЛЛОО.

Нийтэлсэн: 2016 он 06 сар 16. 08 цаг 35 минут
Àæ ¿éëäâýðèéí ñàëáàðûã ýð÷èìòýé õºãæ¿¿ëýõýä íººö áîëîìæèéã õýðõýí àøèãëàõ, óëñ, á¿ñ íóòãèéí ò¿âøèíä ýçýëæ áóé áàéð ñóóðü, öààøäûí ÷èã õàíäëàãûã òîäîðõîéëîõîä ãîë çîðèëãî îðøèíî. Аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбар нь Дорнод аймгийн голлох салбар мөн бөгөөд цаашид энэ салбаруудын аймгийн ДНБ-д нөлөөлөх нөлөөлөл, хандлагыг нэмэгдүүлэх, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулалт хийх, аймгийн хөгжлийн индексээр эзлэх байр суурийг энмэгдүүлэх, түүгээр зогсохгүй хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг мэдээнд бүрэн хамруулах нь цаг үеийн тулгамдсан асуудлыг нэг болж байна.Иймд Дорнод аймгийн тоо мэдээлэл хэрэглэгчдэд аж үйлдвэр, барилга, худалдаа үйлчилгээний салбарын үзүүлэлтийн талаар мэдээлэл өгөх зорилготой хийгдэж буй танилцуулга юм.
Дэлгэрэнгүй

МАЛЫН ТҮҮВЭР СУДАЛГАА, ХАА-Н ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОРЛОГО, ЗАРДЛЫН СУДАЛГАА ЯВАГДАЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2016 он 06 сар 16. 08 цаг 29 минут
Монгол Улсын “Статистикийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн в, л дэх заалтын дагуу Хагас жилийн малын түүвэр судалгаа, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого, зардлын судалгааг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар 6 дугаар сарын 15-22 ны өдрүүдэд улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулж явуулж байна.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ
2017.02.09-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   1000
  Элсэн чихэр   кг   2400
  Цагаан будаа   кг   2200
  Шингэн сүү   литр   2000
  Хонины мах   кг   5800
  Үхрийн мах   кг   7000
  Ямааны ястай мах   кг   5000
  Бензин А-80   литр   1580
  Бензин Ай-92   литр   1690
  Дизель түлш   литр   1820
  Ноолуур   кг   40000
 
 

 7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй...

       2014 он    2015 он   2016 он