Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн 2014 оны 4 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2014 он 04 сар 09. 10 цаг 58 минут
Хүн амын эрүүл мэндийн байдал: Аймгийн хэмжээнд нийт 661 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 660 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 15 буюу 2.2%-иар, хүүхдийн тоо 22 буюу 3.2%-иар тус тус буурчээ. Хүн амын нас баралт 166 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн ам тутамд 2.22 ноогдож, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 буюу 14.4%-иар өссөн байна. Нас баралтын шалтгаанд хорт хавдрын нас баралт 40 тохиолдол буюу 24.0%, осол гэмтлийн нас баралт 34 тохиолдол буюу 20.5%-ийг тус тус эзэлж байна. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 5 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөд 10.6 болсон байна. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны түвшинд байна. Эмнэлэгт 6.2 мянган хүн хэвтэн эмчлүүлж, 51.0 мянган ор хоног ашиглажээ. Амбулаториор 127.8 мянган хүнд үзлэг хийсэн байна. Жирэмсний хяналтанд 959 эх байгаагийн 665 эх эхний 3 сардаа хяналтад орж бүртгүүлсэн байна. Бүртгэгдсэн өвчлөл 14461 тохиолдол 10000 хүн тутамд 1931.2, халдварт өвчин 788 тохиолдол 10000 хүн тутамд 105.19 ноогдож байна. Нийт халдварт өвчний 67.4 хувийг БЗХӨ эзэлж байна.
Дэлгэрэнгүй

Иргэдтэй уулзах өдөрлөг зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2014 он 03 сар 24. 17 цаг 53 минут
Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, иргэдээс гаргасан санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх, нутгийн захиргаа, өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын дэргэдэх агентлагуудын үйл ажиллагааны талаар хүн амыг үнэн зөв мэдээллээр хангах зорилго бүхий “Иргэдтэй уулзах өдөр”-ийн арга хэмжээ 2014 оны 03 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Хэрлэн суманд зохион байгуулагдлаа.
Дэлгэрэнгүй

Аймгийн засаг дарга агентлаг хэлтсийн дарга нартай 2014 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 03 сар 20. 11 цаг 30 минут
Аймгийн засаг дарга агентлаг хэлтсийн дарга нартай 2014 оны үр дүнгийн гэрээ байгууллаа. Төсвийг ерөнхийлөн захирагчийн зүгээс төсвийг шууд захирагч нартай ийнхүү гэрээ байгуулж байгаа нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр, аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.Байгууллагын үйл ажиллагааны ил тод, тунгалаг байдлыг ханган байгууллагын цахим хуудасны агуулга, хэлбэрийг хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн улам боловсронгуй болгох зэрэг үйл ажиллагааг байгууллагынхаа үйл ажиллагаа төлөвлөгөөнд тулгуурлан ханган ажиллах заалтууд орсон байна.
Дэлгэрэнгүй

Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн байдлаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 03 сар 20. 11 цаг 08 минут
Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн 2014 оны 02 дугаар сарын танилцуулга болон статистик мэдээллийн хэрхэн ашиглах талаар хэвлэлийн бага хурлыг 3-р сарын 12-ны өдрийн 16 цагт Статистикийн хэлтсийн даргын өрөөнд хэвлэл мэдээллийнхэн болон аймгийн удирдлагуудыг оролцуулан зохион байгууллаа. Хэвлэлийн бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд аймгийн нийгэм эдийн танилцуулгыг бэлтгэн гаргаж нийт оролцогчдод хэвлэмэл хэлбэрээр тархаан өгч ажилласан. Мөн ҮСХ-ноос өгсөн загварын дагуу баннерыг хэвлүүлэн байрлууллаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн албаны 90 жилийн ойг Дорнод аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2014 он 03 сар 03. 14 цаг 14 минут
Монгол улсад статистикийн албан үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой 2014 онд тохиож буйтай холбогдуулан Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсийн даргын тушаалаар уг ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангах 4 ажлын хэсэг байгуулагдлаа. Мөн тус хэлтсийн хамт олон нь статистикийн албаны их ойгоо бүтээлч ажлаар угтахаар төлөвлөн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Хүн амын мэдээллийн нэгдсэн сан үүсгэх аяны хүрээнд:

Нийтэлсэн: 2014 он 03 сар 03. 08 цаг 48 минут
Монгол улсын хэмжээнд хүн амын нэгдсэн мэдээллийн санг үүсгэх ажлын дагуу бэлтгэл ажлыг хангах зорилгоор удирдамжийн дагуу аймгийн статистикийнихэлтэстэй хамтран 2014 оны 02 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Хэрлэн сумын нийт 10 багийн ажлын албанд хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хөтлөлт, шивэлт, мэдээллийн сангийн үнэн бодит байдал, статистикийн анхан шатны мэдээний цуглуулалт, хадгалалт, хамгаалалт, түүвэр судалгааны өрхийн жагсаалт гаргалтын байдалтай танилцан хяналт, шалгалт хийж заавар зөвөлгөө өгч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

Хүн амын шинэчилсэн бүртгэл явагдаж байна.

Нийтэлсэн: 2014 он 02 сар 24. 09 цаг 50 минут
ҮСХ-ноос төрийн мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ байгуулах ажлын хүрээнд хүн ам, өрхийн бүртгэлээр засаг захиргааны анхан шатны нэгж бүрт байгуулсан мэдээллийн сангийн бүрдэлтэд мониторинг хийж байна. Энэ ажлын хүрээнд хүн ам, өрхийн анхан шатны бүртгэлийг сайжруулах үүднээс ҮСХ-ноос баталсан маягт, үзүүлэлт бүрээр, нөхөх заавар, аргачлалын дагуу тухайн нутаг дэвсгэрийн нэгжид суурин болон түр оршин суугаа хүн ам, өрхийг бүртгэж байгаа эсэхийг нягталж, бүртгэлийн хөтлөлтийг сайжруулах ажлыг 2-р сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна. Хороод нутаг дэвсгэртээ оршин суугаа хүн ам, өрхийг нэг бүрчлэн бүх үзүүлэлтээр бүртгэж, мэдээллийн сан байгуулах бөгөөд бүртгэлтэй боловч мэдээллийн санд шивж оруулаагүй хүн ам, өрхийг нөхөж оруулах, мэдээллийн санд бүртгэлтэй хүн амыг иргэний бүртгэлийн сантай тулгаж шалгах ажлууд хийгдэнэ.
Дэлгэрэнгүй

МАЛ ТООЛЛОГО 12 ДУГААР САРЫН 7-17-НЫ ХООРОНД БОЛНО.

Нийтэлсэн: 2013 он 12 сар 27. 02 цаг 32 минут
Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны А/318 дугаар "Хүн амын шинэчилсэн бүртгэл хөтлөх, мал тооллого явуулах тухай" захирамж гарсны дагуу...
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ
2018.08.22-ны байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2100
  Цагаан будаа   кг   2200
  Шингэн сүү   литр   700
  Хонины мах   кг   6000
  Үхрийн мах   кг   7500
  Ямааны ястай мах   кг   5500
  Бензин А-80   литр   1750
  Бензин Ай-92   литр   1900
  Дизель түлш   литр   2190
  Ноолуур   кг   50000

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он  2015 он  2016 он  2017 он