Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн 2015 оны 2 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 10. 08 цаг 38 минут
Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2015 оны эхний 2 сард 316 хүүхэд шинээр мэндэлж, 65 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 3.35 болж, 2014 оны мөн үеийнхээс 0.01 хувиар өслөө.1000 хүнд ногдох төрөлт 4.21, нас баралт 0.87 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт өмнөх оноос 3.5 хувиар, нас баралт 15.6 хувиар тус тус буурсан байна.Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо эхний 2 сарын байдлаар 1974 байгаагийн 1086 нь эмэгтэйчүүд байна.Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 1194-н хүнээр буюу 60.5 хувиар, 2014 оны 12 дугаар сарынхаас 19 хүнээр буюу 0.1 хувиар тус тус буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1086 хүн буюу 55.0 хувь нь эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 426 хүн буюу 39.2 хувиар буурсан байна. Эхний 2 сард хөдөлмөрийн хэлтэст 45 иргэн ажилд зуучлагдан оржээ.
Дэлгэрэнгүй

Статистикийн мэдээ тайлангийн гарын авлага маягтын альбом тархаалаа.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 05. 17 цаг 47 минут
Статистикийн хэлтсээс сумдын статистик мэдээлэл хариуцсан ажилтнууд буюу төрийн сангийн мэргэжилтнүүдэд зориулан статистикийн тухай хууль, тогтоол, шийдвэр, маягт, аргачлал, заавар бүхий гарын авлагыг бэлтгэн хүргүүллээ. Энэхүү гарын авлагад анхан шатны нэгжээс мэдээллийг цуглуулахад шаардлагатай бүх төрлийн мэдээний маягтууд орсон болно.
Дэлгэрэнгүй

Kaspersky програмыг 66 багийн Засаг дарга нарын компьютерт суулгалаа.

Нийтэлсэн: 2015 он 02 сар 16. 10 цаг 40 минут
Дорнод аймгийн 14 сумын 66 багт Үндэсний статистикийн хорооны санхүүжилтаар Kaspersky програмыг суулгах ажлыг 2015 оны 02 дугар сары 10-14-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллалаа. Энэ үеэр мөн хүн ам, өрхийн мэдээллийн сангийн програм, мал тооллогын програмыг суулган өгч мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгч ажилласан.
Дэлгэрэнгүй

Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн 2015 оны 1 сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 02 сар 11. 14 цаг 34 минут
Дорнод аймгийн Статистикийн хэлтсээс бэлтгэн гаргадаг нийгэм эдийн засгийн байдлын 2015 оны 1 дүгээр сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурлыг 2015 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн Статистикийн хэлтсийн өрөөнд зохион байгууллаа. Энэхүү хэвлэлийн бага хурлын үеэр Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн талаар ахлах мэргэжилтэн Э.Отгон, нягтлан бодогч Р.Жаргалтуяа нар аймгийн хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн 2015 оны 1 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 02 сар 11. 11 цаг 51 минут
Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо эхний 1 сарын байдлаар 1994 байгаагийн 1153 нь эмэгтэйчүүд байна.Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 791-н хүнээр буюу 39.7 хувиар, 2014 оны 12 дугаар сарынхаас 802 хүнээр буюу 40.2 хувиар тус тус буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1153 хүн буюу 57.8 хувь нь эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 223 хүн буюу 19.3 хувиар буурсан байна. Эхний 1 сард хөдөлмөрийн хэлтэст 63 иргэн ажилд зуучлагдан оржээ.
Дэлгэрэнгүй

Дорнод аймгаас Монгол улсын 3 сая дахь иргэний чацуутнаар 2 хүүхэд мэндэлсэн байна.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 29. 14 цаг 22 минут
Дорнод аймгийн Монгол улсын 3 сая дахь иргэний үе чацуутануудын талаарх мэдээллийг аймгийн ажлын хэсгээс хийлээ.1-р сарын 24-ний 00 цаг 29 минутанд төрсөн П.Хандамын хүү, мөн өдрийн 06 цаг 49 минутанд төрсөн А.Солонгын хүү нар 3 сая дахь иргэний үе чацуутан болжээ. 3 сая дахь иргэн нь нь 08 цаг орчимд төрсөн болохоор түүнтэй хамгийн ойр төрсөн чацуутан нь А.Солонгийн хүү болж байгааг мэдээллээ.
Дэлгэрэнгүй

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО МОНГОЛ УЛСЫН 3 САЯ ДАХЬ ИРГЭНИЙГ ТОДРУУЛЖ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 29. 14 цаг 17 минут
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 07 тоот захирамжаар “Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах ажлыг зохион байгуулах” үүрэг бүхий комиссыг байгуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаар ахлуулж, ҮСХ-ны дарга С.Мэндсайхан орлогч даргаар ажилласан. Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодруулан 2015 оны 01-р сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.
Дэлгэрэнгүй

Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн 2014 оны 12 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 14. 11 цаг 08 минут
Дорнод аймгийн Статистикийн хэлтсээс сар бүр бэлтгэн гаргадаг нийгэм эдийн засгийн танилцуулганы 12 сарын буюу жилийн эцсийн танилцуулга бэлэн боллоо. Энэхүү танилцуулга нь жилийн эцсийн байдлаар 20 гаруй салбарын мэдээллийг агуулсан дэлгэрэнгүй хэлбэрээр гардагаараа онцлогтой. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг манай сайтын бюллетень, танилцуулга гэсэн хэсгээс орж татан хэрэгтэй мэдээллээ аван уу.
Дэлгэрэнгүй

         7 хоногийн үнийн мэдээ
2019.09.25-ны байдлаар, төг  

Дорнод I гурил            

  кг      1200  
Элсэн чихэр   кг     2100  
Цагаан будаа   кг     2300  
Шингэн сүү   литр     1000  
Хонины мах   кг     8500  
Үхрийн мах   кг     10000  
Ямааны ястай мах   кг     8500  
Бензин А-80   литр     1880  
Бензин Ай-92   литр    

1940

 
Дизель түлш   литр    

2470

 
Ноолуур   кг     50000  

Боодолтой өвс 25 кг

  кг    

3000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он      2015 он       2016 он 

2017 он      2018 он       2019 он