ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН

Нийтэлсэн: 2019 он 02 сар 24. 06 цаг 29 минут
Шинэчлэн тодорхойлсон амьжиргааны доод түвшинг өмнөх онд мөрдөж ирсэн амьжиргааны доод түвшинтэй харьцуулахад Улаанбаатар хотод 19.3 (9.7%) мянган төгрөг, Зүүн бүсэд 13.6 (7.8%) мянган төгрөг, Баруун бүсэд 12.8 (7.2%) мянган төгрөг, Хангайн бүсэд 11.7 (6.4%) мянган төгрөг, Төвийн бүсэд 11.6 (6.6%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна
Дэлгэрэнгүй

“ХАМТ ОЛНООРОО БАДМИНТОН ТОГЛОЦГООЁ” ӨДӨРЛӨГ

Нийтэлсэн: 2019 он 02 сар 18. 02 цаг 37 минут
Шинэчлэн батлагдсан “Биеийн тамир спортын тухай хууль”-аар харьяа нутаг дэвсгэртээ иргэнийг идэвхтэй хөдөлгөөн спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлэх, нитйийн биеийн тамирыг хөгжүүлэх, төрийн албан хаагчдыг хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх зорилгоор “Хамт олноороо бадминтон тоглоцгооё” өдөрлөгт хамт олноороо оролцлоо.
Дэлгэрэнгүй

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВӨЛГӨӨН БОЛЛОО.

Нийтэлсэн: 2019 он 01 сар 26. 11 цаг 21 минут
Үндэсний статистикийн хорооны удирдах ажилтны зөвлөгөөн боллоо.‬ Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэл, дүүргийн удирдах албан тушаалтнууд болон ахлах мэргэжилтнүүд оролцсон. Зөвлөгөөний үеэр статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, тогтвортой хөгжлийн зорилтыг хүрээнд холбогдох төрийн байгууллагуудтай хамтран албан ёсны захиргааны статистикийн мэдээлэл ямар төвшинд байгаа, цаашид юунд анхаарч, хэрхэн сайжруулах мөн 2020 оны хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажил, мэдээллийн санг сайжруулах талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж статистикийн мэдээлэл цуглуулдаг, тархаадаг мэдээллийн технологи өнөөдөр ямар төвшинд байгаа зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж ярилцсан юм.
Дэлгэрэнгүй

ХҮН, АМ ОРОН СУУЦНЫ ТУРШИЛТЫН ТООЛЛОГО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА.

Нийтэлсэн: 2019 он 01 сар 19. 08 цаг 14 минут
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1,7-р баг,Сэргэлэн сумын 5-р баг Хүн амын туршилтын тооллого 1 сарын 10 наас 16 ны өдрүүдэд явагдаж дууслаа.
Дэлгэрэнгүй

ҮСХ-ны ХАНСГ-ын ДАРГА А.АМАРБАЛ ДАРГА МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 01 сар 19. 08 цаг 13 минут
ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал даргаар ахлуулсан баг Дорнод аймагт ажиллалаа.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААНД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2019 он 01 сар 19. 07 цаг 59 минут
Дорнод аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралд мал тооллогын дүнгийн танилцуулгыг Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн дарга Д.Энхбаатар хийлээ. Аймгийн Засаг даргын А/552 дугаар захирамжийн дагуу мал тооллогын ажлыг Дорнод аймагт 12 сарын 7-17 ны өдрүүдэд зохион байгуулан явуулсан. Нийт 14 сумын 67 багт 394 тоологч ажиллаж, хяналтын тооллогоор аймгийн комиссын гишүүд 9 чиглэлд гарч тооллогын ажилд хяналт тавьж ажилласан. Аймгийн хэмжээгээр 2018 оны эцэст урьдчилсан дүнгээр 2 377 783 толгой мал тоологдож, малын тоо 5 төрөл дээр өссөн байна. Мөн төллөх насны 931187 толгой хээлтэгч малын 837814 толгой (89.9%) нь төллөжээ. Нийт гарсан төлийн 828945 толгой (98.4%)-ыг бойжуулжээ. Дорнод аймгийн хэмжээнд 7295 малтай өрх түүний дотор 5092 малчин өрх байгаа бол нийт малын тоогоор Дашбалбар сум тэргүүлсэн байна. Нийт малчдыг насны бүлгээр авч үзвэл: 15-34 насны малчид 33 хувь, 35-59 насны малчид 57 хувь, 60-с дээш насны малчид 10 хувийг тус тус эзэлж байна.
Дэлгэрэнгүй

ДОРНОД АЙМГИЙН ӨВРИЙН ДЭВТЭР ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРЭХЭД БЭЛЭН БОЛЛОО.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 12. 03 цаг 32 минут
Тус өврийн дэвтэрт аймгийн түүх соёлын талаар болон 2017 байдлаарх нийгэм эдийн засгийн товч мэдээллийг оруулсан болно. Доорх холбоосоор орж PDF файлаар татаж авна уу.
Дэлгэрэнгүй

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН

Нийтэлсэн: 2018 он 12 сар 02. 06 цаг 45 минут
"Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдаж ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН буухиа, волейбол, сагсан бөмбөгийн төрлөөр өрсөлдөж амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Дэлгэрэнгүй

         7 хоногийн үнийн мэдээ
2019.07.17-ны байдлаар, төг  

Дорнод I гурил            

  кг      1200  
Элсэн чихэр   кг     2100  
Цагаан будаа   кг     2300  
Шингэн сүү   литр     1000  
Хонины мах   кг     9000  
Үхрийн мах   кг     10000  
Ямааны ястай мах   кг     8500  
Бензин А-80   литр     1880  
Бензин Ай-92   литр    

1940

 
Дизель түлш   литр    

2470

 
Ноолуур   кг     50000  

Боодолтой өвс 25 кг

  кг    

3000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он      2015 он       2016 он 

2017 он      2018 он       2019 он