ҮСХ-ООС СУДАЛГААНЫ БАГИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛАН ОНЛАЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 15. 15 цаг 14 минут
ҮСХ-ноос Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын дэмжлэгтэйгээр ҮСХ, ЭМЯ-тай хамтран 2016 оны 11дүгээр сарын 16-наас эхлэн улсын хэмжээнд "Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлал тогтоц"-ын судалгааг зохион байгуулан явуулахтай холбогдуулан 2016 оны 11 сарын 15-ны өдөр онлайн сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтанд судалгааны багт ажиллах аймгийн статистикийн хэлтсийн ажилтнууд болон эрүүл мэндийн байгууллагын ажилтан, сувилагч, лаборант нар оролцлоо.
Дэлгэрэнгүй

УЛААНБУРХАН, УЛААНУУД ӨВЧНИЙ ЭСРЭГ ДАРХЛАЛ ТОГТЦЫН ТҮҮВЭР СУДАЛГАА ЯВАГДАНА.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 14. 15 цаг 02 минут
Эрүүл мэндийн яамнаас Үндэсний статистикийн хороонд хүсэлт гаргасны дагуу “Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын түүвэр судалгаа”-г ДЭМБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ЭМЯ, ҮСХ-той хамтран зохион байгуулахаар болсон. Судалгааны зорилго нь үндэсний болон бүсийн түвшинд 6 сартайгаас 35 насны хүн амын улаанбурхан-улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын түвшин үүний дотор заавал хийх дархлаажуулалтын товлолоор сэргийлэх тарилгад хамрагдсан 12-35 сартай хүүхдийн дархлаажуулалтын хамралт, 8-17 насны хүүхдийн сахуу, татрангийн хоргүйсгүүрт хамрагдсан хамралтын түвшин, 2015 оны 5 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 6 сартайгаас 6 хүртлэх насны хүүхдийн дунд зохион байгуулсан улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 18-30 насны залуучуудын дунд зохион байгуулсан улаанбурхан улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан байдлыг тодорхойлоход оршино. Энэхүү судалгааны онцлог нь улаанбурхан өвчний дэгдэлтийн нөхцөл байдалд дүгнэлт хийх зорилгоор ДЭМБ-ын аргачлалыг анх удаа туршин, нэвтрүүлж байгаа улс болсон явдал юм. Мөн судалгаанд сонгогдсон тухайн насны бүлгийн хүн амаас улаанбурхан, улаанууд өвчний эсрэг бие (IgG) илрүүлэх цусны шинжилгээг авах юм. Бэлтгэл ажлын хүрээнд хөдөө, орон нутгийн судалгааны багийн сургалтыг 2016 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулна.
Дэлгэрэнгүй

СТАТИСТИКИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 14. 14 цаг 40 минут
Монгол Улсын Статистикийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2016 оны 11 сарын 09-өөс 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөний үед: “Тогтвортой хөгжлийн зорилт, түүний хэрэгжилтийг дүгнэхэд орон нутгийн үүрэг, оролцоо” сэдэвт семинар, Монгол Улсын “Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын тархаалт”-ын семинар, “Статистикийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”, “Статистикийн албаны түүхт 92 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал” зэргийг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2016 ОНЫ 10 САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 14. 14 цаг 27 минут
Он гарсаар 290.0 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өссөн бол 15.7 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар өссөн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 116.1 мянган хүн хамрагджээ. Эхний 10 сарын байдлаар түргэн тусламжийн дуудлага 13384 удаа гарсны 1945 буюу 14.5 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага 2.8 хувиар, алсын дуудлага 9.9 хувиар тус тус өссөн бол осол гэмтлийн дуудлага 658 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 7,0 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 1760 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 1769 хүүхэд болж, өмнөх оны мөн үеийнхээс 139 тохиолдлоор их байна.
Дэлгэрэнгүй

СУРАЛЦАГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 02. 14 цаг 34 минут
Аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн А/35 тоот захирамжийн биелэлтийг ханган ажиллах үүднээс “Хүүхдээ сонсох ажил”-ын хүрээнд тус хэлтсийн ажилтнууд Хэрлэн сумын 8-р сургуулийн 6 дугаар ангийн “Б” бүлгийн суралцагчидтай “Эх орны хөгжилд бидний оролцоо” сэдэвт уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтын үеэр статистикийн салбарын түүхэн замнал, хэлтсийн үйл ажиллагаа, бүтцийн талаар, статистик мэдээлэл гэж юу болох, түүнийг хэрхэн, хаанаас, хурдан хугацаанд авч болох, мэдээллийн нэгдсэн сайт www.1212.mn болон dornod.nso.mn сайтуудын талаар сурталчлан мэдээлэл хийв.
Дэлгэрэнгүй

БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧДИЙН СУДАЛГАА ЯВАГДАЖ БАЙНА

Нийтэлсэн: 2016 он 10 сар 28. 10 цаг 25 минут
Монгол улсын ҮСХ, Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай төсөл" хамтран улсын хэмжээнд бичил уурхай эрхлэгчдийн судалгааг зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй

ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2016 ОНЫ 07 САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2016 он 08 сар 09. 09 цаг 54 минут
Он гарсаар 198.4 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 1.0 хувиар өссөн бол 11.8 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар өссөн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 77.4 мянган хүн хамрагджээ. Эхний 7 сарын байдлаар түргэн тусламжийн дуудлага 9923 удаа гарсны 1467 буюу 14.8 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага 4.0 хувиар, алсын дуудлага 11,0 хувиар тус тус өссөн бол осол гэмтлийн дуудлага 433 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 18,0 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 1210 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 1213 хүүхэд болж, өмнөх оны мөн үеийнхээс 80 тохиолдлоор их байна.
Дэлгэрэнгүй

ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2016 ОНЫ 06 САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2016 он 07 сар 19. 13 цаг 08 минут
Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2016 оны эхний 6 сард 1043 хүүхэд шинээр мэндэлж, 269 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 774 болж 2015 оны мөн үеийнхээс 3.9 хувиар буюу 30-аар өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 13.78, нас баралт 3.55 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 8.9 хувиар, нас баралт 26.3 хувиар тус тус өссөн байна.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ
2017.06.14-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2100
  Цагаан будаа   кг   2100
  Шингэн сүү   литр   800
  Хонины мах   кг   6500
  Үхрийн мах   кг   8000
  Ямааны ястай мах   кг   5500
  Бензин А-80   литр   1570
  Бензин Ай-92   литр   1680
  Дизель түлш   литр   1810
  Ноолуур   кг   40000
 
 

 7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй...

       2014 он    2015 он   2016 он