НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

Нийтэлсэн: 2018 он 11 сар 01. 00 цаг 38 минут
Дорнод аймгийн хэмжээнд 13 сумын 21 багийн 30 нэгжид 750 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон 10 сарын 6-ны өдрөөс мэдээллийг цуглуулах ажлыг эхлүүлэн судалгааг амжилттай зохион байгуулан явууллаа. ҮСХ-ны Хүн ам нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны мэдээлэл цуглуулалтыг хянах, судалгааны явцтай танилцах, ХАОСТТ-ны дарга Т.Болор-Эрдэнэ Хэрлэн сумын 1,7-р баг, Сэргэлэн сумын 5-р багт “Байшин орон сууцны туршилтын тооллого”-ын зохион байгуулалт болон мэдээлэл цуглуулалтын явцын байдалд хяналт хийн Дорнод аймагт ажиллалаа.
Дэлгэрэнгүй

БАЙШИН, ОРОН СУУЦНЫ ТУРШИЛТЫН ТООЛЛОГО

Нийтэлсэн: 2018 он 10 сар 26. 07 цаг 37 минут
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын хүрээнд Байшин, орон сууцны туршилтын тооллогыг зохион байгуулах тухай Улсын комиссын тогтоол батлагдсан. Байшин, орон сууцны туршилтын тооллогын мэдээлэл цуглуулалтыг 10 дугаар сарын 24-нөөс 30-н хүртэл Дорнод аймгийн Хэрлэн, Сэргэлэн сумдад зохион байгуулан ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны үр дүнг танилцуулах семинарыг зохион байгууллаа

Нийтэлсэн: 2018 он 10 сар 26. 07 цаг 28 минут
Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо хамтран 2017 онд жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг улс орон даяар анх удаа зохион байгуулж өнгөрсөн зургаадугаар сард үр дүнг танилцуулсан билээ. Тус судалгааны үр дүнг танилцуулах семинарыг зохион байгууллаа. Семинарт Гэр бүл хүүхэд хөгжлийн газар, ЭМГ, ЦЕГ, Хэрлэн сумын багийн Засаг дарга, сургуулийн менежер, цэцэрлэгийн эрхлэгч, ТББ, МСҮТ-ийн нийгмийн ажилтан зэрэг байгууллагууд оролцлоо. Судалгаагаар Монголд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хэлбэр, тархалт, шалтгаан, үр дагаврыг тодорхойлж, Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа жендэрийн тэгш байдлыг хангах 5 дугаар зорилтын шалгуур үзүүлэлт, үр дүнг тооцох, олон улсын түвшинд харьцуулагдахуйц чанарын болон тоон мэдээлэл цуглуулсан байна. Мөн монгол дахь жендэрт суурилсан хүчирхийллийн талаар тоон болон чанарын цогц мэдээлэлтэй болж, энэ чиглэлийн үйлчилгээг сайжруулж, нийгэм дэх хандлага, байдлыг өөрчлөх ухуулга нөлөөлөл хийхэд судалгааны дүнг ашиглах, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгч нарт танилцуулах, цаашид хамтран ажиллах, бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой юм.
Дэлгэрэнгүй

Нээлттэй хаалганы өдөрлөг

Нийтэлсэн: 2018 он 10 сар 25. 10 цаг 36 минут
“Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 20-ний өдөр “ДОРНОД ХУДАЛДАА” ХК-ийн “ТАНА” худалдааны төвд зохион байгуулан ажиллаа.
Дэлгэрэнгүй

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг

Нийтэлсэн: 2018 он 10 сар 16. 01 цаг 21 минут
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Дорнод аймагт 10 дугаар сарын 15-аас 20-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Дэлгэрэнгүй

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн нээлтийн арга хэмжээнд оролцов.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 16. 00 цаг 58 минут
Мод тарих үндэсний өдрөөр манай хамт олон байгууллагын төгөлд тарьсан модоо услан арчилж, шинээр модны суулгац суулгах арга хэмжээг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

ДОРНОД МАРАФОН-2018

Нийтэлсэн: 2018 он 10 сар 08. 08 цаг 24 минут
Аймгийн Засаг даргын 2017 оны А/245 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Дорнод марафон 2018" бүх нийтийн гүйлтэд тус хэлтсийн хамт олон амжилттай оролцлоо.
Дэлгэрэнгүй

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа

Нийтэлсэн: 2018 он 10 сар 01. 10 цаг 43 минут
Үндэсний Статистикийн хорооноос зохион байгуулж буй 6 дахь удаагийн Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар 14500 өрх сонгогдон хамрагдана.
Дэлгэрэнгүй