ЕБС-ийг ТӨГСӨГЧДӨДӨӨ ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСНИЙ ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭХИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

Нийтэлсэн: 2018 он 07 сар 26. 07 цаг 33 минут
Үндэсний Статистикийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэжлийн залгамж халааг бэлтгэх зорилгоор Үндэсний Статистикийн хорооноос Үндэсний болон Америкийн ACBSP магадлан итгэмжлэлтэй Эдийн засгийн үндэсний дээд сургуультай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэ хамтын гэрээний хүрээнд аймгийн Статистикийн хэлтэс нь тухайн аймагт буюу хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах, эдийн засаг, санхүү, статистикийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй, залгамж халаа бүхий мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор тодорхой шаардлага хангасан элсэгчдийг сонгон шалгаруулж, 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Эдийн засгийн үндэсний дээд сургуульд суралцуулах ажлыг хариуцна. Захиалгат элссэн сурагчдын нэг жилийн сургалтын төлбөр нь ижил чиглэлийн сургуулиудын (МУИС, СЭЗИС, ХААИС гэх мэт.) жишиг төлбөрөөс бага буюу суралцах хугацаанд тогтмол 1.5 сая төгрөг байх бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны журмын дагуу Боловсролын сангийн хүүгүй зээлд хамрагдах, ҮСХ-ноос тавьсан шаардлагыг хангасан төгсөгчдийг ажлын байраар хангах асуудлыг гэрээлэгч талууд хамтран байгуулах, мөн шилдэг төгсөгчдийг гадаадын их, дээд сургуулиудын магистрын 100 хүртэл хувийн тэтгэлэгт хөтөлбөрт суралцуулах зэрэг боломжуудыг эдлэх давуу талтай юм. Иймд Статистик, Санхүү, Эдийн засгийн чиглэлээр сурах хүсэл, сонирхолтой сурагчдад энэхүү сургуулийг санал болгож байна. Мэдээллийг Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 06 тоот өрөөнөөс ирж мэдээлэл авна уу. Утас : 70584240
Дэлгэрэнгүй

Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд 2018 оны 6 дугаар сарын байдлаар / инфографикаар /

Нийтэлсэн: 2018 он 07 сар 24. 01 цаг 44 минут
Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд 2018 оны 6 дугаар сарын байдлаар /инфографикаар/
Дэлгэрэнгүй

Дорнод аймгийн боловсролын салбарын 2017-2018 оны хичээлийн жилийн зарим үзүүлэлтүүд.

Нийтэлсэн: 2018 он 07 сар 04. 06 цаг 41 минут
Дорнод аймгийн боловсролын салбарын 2017-2018 оны хичээлийн жилийн зарим үзүүлэлтүүд.
Дэлгэрэнгүй

EVIEWS, SPSS програмд хийсэн судалгааны ажлын тайлан

Нийтэлсэн: 2018 он 07 сар 03. 02 цаг 34 минут
Дорнод аймгийн сумдын өрхийн орлогын бүтцэд нөлөөлж буй хүчин зүйлст дүн шинжилгээний ажил хийлээ. Судалгааны үр дүнг EVIEWS програмд шивэн үр дүнг боловсрууллаа.
Дэлгэрэнгүй

Дорнод аймгийн хүн амын амьдарч буй орчин, нийгмийн үзүүлэлтийн танилцуулга

Нийтэлсэн: 2018 он 06 сар 30. 09 цаг 57 минут
Монгол Улс Ази тивийн төвд, хойт өргөргийн 410 35” – 520 06”, зүүн уртрагийн 870 47” – 1190 57”-ийн хооронд байрлаж, хойт талаараа Оросын Холбооны Улстай 3543 км, өмнө талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 4709.6 км хиллэдэг бол Дорнод аймаг нь Монгол Улсын зүүн хязгаарт байрлалтай. Дорнод аймгийн газар нутаг нь Монгол улсын анхны гурван аймгийн нэг болсон Сэцэн хан аймагт 1627 оноос, Хэрлэн барсын чуулганд 1728 оноос, Хан хэнтий уулын чуулганд 1911 оноос харьяалагдаж байжээ. Богд хаант засгийг 1924 онд халж, ардын захиргааг шинээр байгуулахад Хан Хэнтий уулын аймагт 24 сумтайгаар харьяалагдах болсон байна. Ардын Засгийн газрын 1931 оны 2 сарын тогтоолоор Хан Хэнтий уулын аймгаас 10 хошууг шилжүүлэн Дорнод аймгийг байгуулсан түүхтэй. 1945 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор Чойбалсан аймаг гэж нэрлэх болж, аймгийн төвийг Баянтүмэн хот гэж нэрлэж байсан. БНМАУ-ын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1962 оны 3 дугаар сарын 21-ний 68 дугаар зарлигаар Чойбалсан аймгийг Дорнод аймаг гэж нэрлэсэн. Тус аймаг нь Засаг захиргааны 14 сум, 66 багтай, зүүн бүсийн тулгуур төв юм. Аймгийн хэмжээнд 23.3 мянган өрхөд 77.7 мянган хүн амьдарч байгаагийн 12925 өрх буюу 55.4 хувь нь аймгийн төвд, 4701 өрх буюу 20.1 хувь нь сумын төвд, 5698 өрх буюу 24.4 хувь нь хөдөө амьдарч байна. Халх, буриад, барга, үзэмчин зэрэг үндэстэн зонхилон амьдардаг.
Дэлгэрэнгүй

ДОРНОД АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРЭХЭД БЭЛЭН БОЛЛОО.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 27. 08 цаг 15 минут
“Дорнод аймгийн хөдөө аж ахуй сэдэвт энэхүү судалгааны зорилго нь мал аж ахуйн салбарын ирээдүйн хөгжил, малчдын амьжиргааны талаар бодлого, малын тооны өсөлт өөрчлөлт, бүтэц, малын төллөлт, үржлийн байдал, зүй бус хорогдол, сувайралт, хээл хаялт, бэлчээрийн даац хүрэлцээ, тэжээвэр амьтад, хээлтэгч, хээлтүүлэгч, түүний тохироо болон малтай өрх, малчдын нийгмийн байдал, малын тооны өсөлт бууралтанд нөлөөлсөн үзүүлэлтүүд болон хөдөө аж ахуйн салбарын цаашдын чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ манай улсын мал аж ахуйн үйлдвэрлэлд аймгийн эзлэх байр суурийг харуулсан мэдээллээр аймгийн удирдлагууд болон хэрэглэгчдийг хангах зорилготой юм.
Дэлгэрэнгүй

ДОРНОД АЙМГИЙН ӨРХ, ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 26. 03 цаг 30 минут
Энэхүү судалгаанд Дорнод аймгийн 2013-2017 оны хүн амын тоо, өсөлтийн өөрчлөлт, нас хүйсийн бүтэц, хүн амын төрөлт, дундаж наслалт, өрхийн өсөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн гэх зэрэг хүн ам зүйн үндсэн үзүүлэлтүүд, тэдгээрт гарсан өөрчлөлт болон хүн амын нийгмийн зарим үзүүлэлтүүдийн талаархи санал дүгнэлт гаргахыг зорилоо. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү сайтын "Салбарын танилцуулга" хэсгээс татан авч үзнэ үү
Дэлгэрэнгүй

АЖ ҮЙЛДВЭР, БАРИЛГА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРЭХЭД БЭЛЭН БОЛЛОО.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 26. 03 цаг 23 минут
Аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлэхэд нөөц боломжийг хэрхэн ашиглах, улс, бүс нутгийн түвшинд эзэлж буй байр суурь, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход гол зорилго оршино. Аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбар нь Дорнод аймгийн голлох салбар мөн бөгөөд цаашид энэ салбаруудын аймгийн ДНБ-д нөлөөлөх нөлөөлөл, хандлагыг нэмэгдүүлэх, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулалт хийх, аймгийн хөгжлийн индексээр эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, түүгээр зогсохгүй хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг мэдээнд бүрэн хамруулах нь цаг үеийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Иймд Дорнод аймгийн тоо мэдээлэл хэрэглэгчдэд аж үйлдвэр, барилга, худалдаа үйлчилгээний салбарын үзүүлэлтийн талаар мэдээлэл өгөх зорилготой хийгдэж буй танилцуулга юм. Дэлгэрэнгүй мэдээллийн салбарын танилцуулга хэсгээс татан авч үзнэ үү
Дэлгэрэнгүй