Математик, статистик загварчлалын улсын уралдааны эхний шатны шалгаруулалт боллоо

Нийтэлсэн: 2018 он 04 сар 13. 09 цаг 13 минут
Математик, статистик загварчлалын улсын уралдааны эхний шатны шалгаруулалт боллоо. Үндэсний Статистикийн Хороо болон Монголын Математикийн Багш нарын Академи хамтран “Математик, статистикийн улсын уралдаан”-ыг анх удаа зохион байгуулж байгаа билээ. Уралдааны II шат 2018 оны 4-р сарын 19-ний өдөр болох бөгөөд багууд бүтээлээ илтгэн танилцуулж, шүүгчдийн комиссын асуултад хариулах зэргээр өөрсдийн бүтээлийг хамгаалсны эцэст ялагчийг тодруулах юм. Дорнод аймгийн ЕБ-ын 5 сургуулийн З.Энхбаярмаа ахлагчтай Оч баг Тогтвортой хөгжлийн зорилт ба хог хаягдлын аюул сэдэвт математик,загварчлал статистикийн улсын анхдугаар уралдаанд оролцож байна. Багийнхантай уулзаж баяр хүргэж амжилт хүслээ.
Дэлгэрэнгүй

НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ

Нийтэлсэн: 2018 он 03 сар 22. 14 цаг 49 минут
Төрийн болон төрийн бус байгуулга, мэргэжилийн холбоодын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор 2018 оныг “Орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Татварын хэлтэс, Санхүүгийн хяналт, аудитын алба, Орон нутгийн өмчийн газартай хамтран “Нээлттэй өдөрлөг” –ийг 2018 оны 03 дугаар сарын 15 өдөр Дорнод их сургууль дээр зохион байгуулж 2018 онд худалдан авах бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ аймгийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд ил тод мэдээллэн ажилласан.
Дэлгэрэнгүй

АХМАДАА СОНСОХ ӨДӨР

Нийтэлсэн: 2018 он 03 сар 22. 14 цаг 29 минут
Дорнод аймгийн “Ахмадын ачлал” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын А/55 тоот захирамжаар сар бүрийн 21-ний өдрийг "АХМАДАА_СОНСОХ_ӨДӨР" болсон.Өнөөдөр манай хэлтсээс Баянтүмэн суманд ажиллаж ахмадуудын тавьсан санал,хүсэлттэй танилцав.Статистикийн салбарт ажиллаж байсан ахмадуудаа алдаршуулах тал дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Дэлгэрэнгүй

Математик, статистик загварчлалын улсын анх дугаар уралдаанд оролцоно уу.

Нийтэлсэн: 2018 он 03 сар 10. 13 цаг 53 минут
ЕБС-ийн 10,11,12 ангийн сурагчдын дунд зохиогдох, 3-5 хүний бүрэлдхүүнтэйгээр багаар оролцох математик, статистик загварчлалын улсын анхдугаар тэмцээнд урьж байна. Тэмцээний журамтай танилцаарай.
Дэлгэрэнгүй

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ЗАХИРАЛ, НЯГТЛАН БОДОГЧ НАРЫН АНХААРАЛД

Нийтэлсэн: 2018 он 02 сар 28. 13 цаг 49 минут
Дорнод аймгийн 2017 онд бий болгож үйлдвэрлэсэн нэмэгдэл өртөг /ДНБ/ -г тооцоход шаардлагатай ААНБ-ын үйл ажиллагааны хураангуй болон дэлгэрэнгүй мэдээг хүлээн авч байна. Уг мэдээг ААНБ-ууд 2018 оны 3 сарын 7 ны дотор цахим хаягаар болон маягтаар манай хэлтэст мэдээлнэ үү. Манай хаяг: ЗДТГ-ын 2-р байрны 6 тоот өрөө Зөвлөлгөө өгөх утас: 70584240 Цахим хаяг:Dornod@nso.mn,dstatistic@yahoo.com Зөрчлийн тухай хуулийн 15.25 дугаар зүйл. Статистикийн мэдээг мэдээлэх журам зөрчих 1. Статистикийн мэдээг удаа дараа тасалж хожимдуулсан, эсхүл санаатайгаар буруу мэдээлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай тул манайхаас урьдчилан зөвлөмж зааварчлага авч хугацаандаа мэдээлнэ гэдэгт найдаж байна.
Дэлгэрэнгүй

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ГҮЙЦЭТГЭЛ

Нийтэлсэн: 2018 он 02 сар 23. 18 цаг 46 минут
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэр 2018 оны 1 дүгээр сард 6.1 тэрбум төгрөг, борлуулалт 5.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ онд гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс 55.9 мянган тонн нүүрс олборлож, 247.1 сая.квт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 45.1 мян.г.кал дулаан нийлүүлж, 566.8 тн гурил, 180.5 тн хивэг, 54.1 тн талх, нарийн боов, 0.7 мян.л дарс, 1.9 мян.л сүү, сүүн бүтээгдэхүүн, 0.8 тн хиам тус тус үйлдвэрлэсэн байна.
Дэлгэрэнгүй

АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН

Нийтэлсэн: 2018 он 02 сар 14. 16 цаг 51 минут
Монгол улсын Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, Хүн амын амьжиргааны доод түвшнийг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, Үндэсний статистикийн хорооны даргын зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хурлын шийдвэрээр баталж 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААНД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2018 он 02 сар 12. 18 цаг 09 минут
Аймгийн удирдах ажилтны 2018.02.12-ний өдрийн шуурхай хуралдаанд хэлтсийн дарга Д.Энхбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаарх мэдээллийг оны эхний 1 сарын байдлаар танилцуулан мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

         7 хоногийн үнийн мэдээ
2020.04.08-ны байдлаар, төг  

Дорнод I гурил            

  кг      1500  
Элсэн чихэр   кг     2500  
Цагаан будаа   кг     2800  
Шингэн сүү   литр     1200  
Хонины мах   кг     9500  
Үхрийн мах   кг     12000  
Ямааны ястай мах   кг     9500  
Бензин А-80   литр     1783  
Бензин Ай-92   литр    

1865

 
Дизель түлш   литр    

2480

 
Ноолуур   кг     70000  

Боодолтой өвс 25 кг

  кг    

4500

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он      2015 он       2016 он 

2017 он      2018 он       2019 он

2020 он