АЙМГИЙН ТАТВАРЫН ГАЗАРТ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2017 он 09 сар 15. 09 цаг 45 минут
Төрийн байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд оны эхнээс төрийн байгууллагын ажилтнуудад төлөвлөгөөний дагуу сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулан ажиллаж байна. Энэ удаагийн сургалт, хэлэлцүүлгийг аймгийн Татварын хэлтсийн ажилтнуудад 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагаас Татварын хэлтсийн хурлын зааланд зохион байгуулан ажиллалаа. Тус хэлэлцүүлэгт Татварын хэлтэс болон Статистикийн хэлтсийн ажилтнууд нийт 23 албан хаагч оролцож, хамтран ажиллахад тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж санал солилцлоо. Статистикийн хэлтсийн дарга Д.Энхбаатар статистикийн хэлтсийн үйл ажиллагааны талаар танилцуулж, Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийж, ахлах мэргэжилтэн Э.Отгон статистик мэдээллийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл хийж сургалт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2017 ОНЫ 8 САРЫН ТАНИЛЦУУЛГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2017 он 09 сар 11. 17 цаг 16 минут
Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 8 сард 1254 эх амаржиж, 1269 хүүхэд төрж, мөн нас баралт 281 болж өмнөх оны мөн үеэс амаржсан эх 154 (10.9%)-өөр, төрсөн хүүхэд 145 (10.3%)-аар, нас баралт 71 (20.2%)-ээр тус тус өмнөх оны мөн үеэс буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 16.4, нас баралт 3.6, ердийн цэвэр өсөлт 12.8 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 2.2 пункт, нас баралт 1.0 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 1.2 пунктээр буурсан байна. Нас баралтын шалтгааныг төрлөөр нь авч үзвэл хорт хавдрын нас баралт 94 тохиолдол бүртгэгдсэн ба нийт нас баралтын 33.5%, осол гэмтлийн нас баралт 36 тохиолдол буюу 12.8%-ийг тус тус эзэлж байна.
Дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН СТАТИСТИКИЙН ЭМХЭТГЭЛ 2016 ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2017 он 08 сар 31. 16 цаг 24 минут
Энэ жилийн эмхтгэлийн онцлог гэвэл сүүлийн 10 жилээр харьцуулж гаргасан. Аймгийн Засаг дарга бүрт нэг хувь очдог ба энэ жил сумдын засаг дарга нарт мөн тархааж байна. Сумын түвшинд ч статистик тоон мэдээлэлд суурилан бодлого тодорхойлох учиртай.
Дэлгэрэнгүй

ТА УХААЛАГ УТАС, ТАБЛЕТТАЙ ЮУ.

Нийтэлсэн: 2017 он 08 сар 18. 16 цаг 24 минут
Та ухаалаг утас, таблеттай юу. Тэгвэл 1212.mn аппликейшныг app store, google play-ээс үнэгүй татан авч Үндэсний статистикийн хорооноос гаргадаг бүх тоон мэдээллийг хүснэгт, график, газрын зураг хэлбэрээр хүлээн аваарай. Мөн цаг үеийн мэдээллийг хурдан, шуурхай хүлээн авах бөгөөд аппликейшны номын сангаас сар, жил, улирлаар гаргадаг ном, товхимол, цахим сэтгүүлийг татаж унших боломжтой. Үүнээс гадна “Мэдлэгээ шалгая" тоглоомын ялагч болж сар бүрийн 12-нд Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны гарын бэлгээр шагнуулаарай. Бүх тоон мэдээллийг ухаалаг утас, таблетнаас монгол, англи хэл дээр сонгож үзээрэй. Андройд хэрэглэгч (Android user) :https://play.google.com/store/apps/details… Айпон, Айпэд хэрэглэгч (iphone, ipad user): https://goo.gl/iETk26
Дэлгэрэнгүй

ДОРНОД АЙМГИЙН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ХҮН АМ, МАЛЫН ТОО ИНФОГРАФИКААР

Нийтэлсэн: 2017 он 08 сар 18. 09 цаг 30 минут
2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 1722.9 мянган толгой мал тоологдсон ба үүнээс тэмээ 5.1 мянга, адуу 224.9 мянга, үхэр 175.6 мянга, хонь 831.4 мянга, ямаа 485.8 мянга тус тус тоологдов. Нийт малын тоо өмнөх оноос 167485 толгойгоор өссөн ба 5 төрлөөр нь авч үзвэл өмнөх оноос Тэмээ 275, Адуу 28455, Үхэр 11900, Хонь 86035, Ямаа 40820 толгойгоор тус тус өссөн байна. 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр хамгийн их малтай сум Дашбалбар сум 218509 толгой мал тоолуулсан бол хамгийн бага малтай Халхгол сум 57766 толгой мал тоолуулсан байна.
Дэлгэрэнгүй

ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2017 ОНЫ 7 САРЫН ТАНИЛЦУУЛГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2017 он 08 сар 10. 15 цаг 04 минут
Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо эхний 7 сарын байдлаар 2118 байгаагийн 879 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 881 хүнээр буюу 58.4 хувиар, 2015 оны 12 дугаар сарынхаас 303 хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 879 хүн буюу 41.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 313 хүн буюу 64.3 хувиар өслөө. Эхний 7 сард хөдөлмөрийн хэлтэст 525 иргэн ажилд зуучлагдан оржээ.
Дэлгэрэнгүй

ХЭРЛЭН ГОЛЫН ЭРГИЙН ДАГУУ НОГООН БҮСЭД“ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2017 он 08 сар 08. 10 цаг 33 минут
Хэрлэн голын эргийн дагуу ногоон бүсэд 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатын баталсан хуваарийн дагуу Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨҮГ-ийн урд талд голын эрэг дагуу 100м талбайг цэвэрлэх ажлыг 7 албан хаагч, 2 хүүхэд нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулан ажиллалаа. Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд найрамдал паркад оролцож, бэлтгэл ажлын хүрээнд шуудай, хүрз, савар, бээлий, өндөрлөгөөтэй портер машин бэлтгэн аймгийн ЗДТГ-аас 10л шатахууны толан авч цэвэрлэгээний ажлыг эхлүүлсэн.
Дэлгэрэнгүй

ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТАЛААРХ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО.

Нийтэлсэн: 2017 он 07 сар 24. 11 цаг 11 минут
“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал оролцоог хангах тухай” УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын ажлын хэсгээс 21 аймаг, нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудтай цахим хурал хийлээ. Цахим хуралд Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, Засаг дарга М.Бадамсүрэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, төлөөлөгчид, аймгийн төрийн захиргааны байгууллагын дарга нар оролцов.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ
2017.09.13-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2200
  Цагаан будаа   кг   2200
  Шингэн сүү   литр   800
  Хонины мах   кг   5000
  Үхрийн мах   кг   6000
  Ямааны ястай мах   кг   4500
  Бензин А-80   литр   1570
  Бензин Ай-92   литр   1680
  Дизель түлш   литр   1810
  Ноолуур   кг   40000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

  2014 он    2015 он   2016 он  2017 он