Дорнод аймгийн Статистикийн хэлтсийн түүхэн замнал


                 Манай улс 1924 оны 11-р сарын 11-ний өдөр тэр үеийн Дотоод явдлын яамны бүтцэд Тоо бүртгэлийн хэлтсийг 6 орон тоотой байгуулснаар орчин цагийн Статистикийн албаны үндэс суурь тавигдсан түүхтэй.

            Тоо бүртгэлийн ажлыг 1960-ад он хүртэл  Аймгийн Хөдөлмөрчдийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны Худалдаа үйлдвэрийн хэлтэст нь Хүн ам, худалдаа, үйлдвэр аж ахуйн газруудын мэдээлэл, Хөдөө аж ахуй ба төлөвлөгөөний хэлтэс болон Мал аж ахуй ба газар тариалангийн хэлтэст ХАА болон Мал аж ахуйн тооллого тооцооны асуудлыг хариуцан нэгтгэж мэдээлэх ажлыг эрхлэн гүйцэтгэж    байжээ.

                1960 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэд Тоо Бүртгэлийн Төв газрыг байгуулж аймаг, хотод Тоо бүртгэлийн товчоо, сумдад бүртгэлийн ажил хариуцсан орлогч нарын орон тоо бий болгосон байна.

              Энэ шийдвэрийн дагуу  Дорнод аймгийн Хөдөлмөрчдийн Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын үүрэг гүйцэтгэгч Лувсанчоймбол гэдэг хүний 1960 оны 6-р сарын 15-ны өдрийн 81 тоот захирамжаар аймгийн Тоо бүртгэлийн  товчоог байгуулж даргаар нь Сосорын Гомбожав, тоо бүртгэгчээр Сүхбаатар, Банзрагч, Дамдинсүрэн, Далхаа (Тэр үеийн захирамж дээр эдгээр хүмүүсийн овог байхгүй байна)  нарын хүмүүсийг томилсноор одоогийн Статистикийн  хэлтсийн үндэс суурь тавигджээ.

               С.Гомбожав нь Тоо бүртгэлийн товчооны даргаар 1960 - 1973 оныг хүртэл ажилласан бөгөөд  дараа нь товчооны даргаар Д.Ухнаа томилогдож  1988 он хүртэл 15 жил ажиллажээ. Өнгөрсөн энэ хугацаанд статистикийн хэлтэст 60-аад  хүн ээлж дараалан ажиллаж байсан бөгөөд хэлтсийн даргаар хамгийн удаан жил ажилласан хүн бол  Дашийн Ухнаа агсан юм.  Тус хэлтэст  С.Ханд 23 жил, Ж.Бадамханд 20 жил ажилласан бол  ахмад ажилтан Д.Дашдаваа 33 дахь жилдээ ажилласан байна. Тус хэлтэст ажиллаж байсан хүмүүсээс хэлтсийн дарга байсан С.Гомбожав 1971 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Д.Ухнаа 1984 онд Алтан гадас одонгоор, мэргэжилтэн Ханд 1984 онд,мэргэжилтэн Д.Дашдаваа 2003 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар, 2011 онд Алтан гадас одонгоор, хэлтсийн дарга Д.Энхбаатар 2005 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар, 2013 онд Алтан гадас одон, 2014 онд “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр,  Ц.Цэцгээ 2013 онд  “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2014 онд МЗХ-ны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медаль, 2018 онд төрийн дээд “Алтан гадас” одонгоор мэргэжилтэн З.Цэндмаа  2005 онд  Хөдөлмөрийн хүндэт медалиар, ахлах мэргэжилтэн байсан С.Лувсан-Ёндон 1966 онд Ардын хувьсгалын 45 жилийн ойн медалиар, Пүрэвдамар 1971 онд Засгийн газрын хүндэт жуух бичгээр тус тус шагнагдаж байжээ.

Мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Отгон:

  • 2009 онд Дорнод аймгийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”,
  •  2011 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль,
  • 2012 онд Дорнод аймгийн “Тэргүүний ажилтан”,
  • 2013 онд Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан”,
  • 2014 онд МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар”,
  • 2015 онд ҮСХ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр,
  • 2018 онд ҮСХ-ны “Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан”

мэргэжилтэн Т.Туяацэцэг:

  • 2012 онд аймгийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”,
  • 2014 онд Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан”,
  • 2016 онд Дорнод аймгийн “Тэргүүний ажилтан”,
  • 2017 онд ҮСХ-ны “Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан”

  мэргэжилтэн М.Төмөрчимэг:

  • 2010 онд Чойбалсан хотын “ХҮНДЭТ ЖУУХ”,
  • 2010 онд аймгийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”,
  • 2014 онд Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан”,
  • 2015 онд НАМЭХ-ны “Хүндэт тэмдэг”,
  • 2016 онд Дорнод аймгийн “Тэргүүний ажилтан”,
  • 2017 онд ҮСХ-ны “Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан”,

 мэргэжилтэн Т.Батболд:

  • 2014 онд Чойбалсан хотын “ХҮНДЭТ ЖУУХ”,
  • 2017 онд Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан”,

 гэрээт ажилтан Б.Пүрэвсүрэн:

  • 2018 онд Сангийн яамны “ЖУУХ БИЧИГ”

жолооч Т.Батнасан:

  • 2015 онд “Онц тээвэрчин”,
  • 2016 онд Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан”,
  • 2017 онд Дорнод аймгийн “Тэргүүний ажилтан”,
  • 2018 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль” -иар тус тус шагнагдсан.

              Статистикийн товчоо  нь 1988 онд удирдлага зохион байгуулалтын өөрчлөлтөөр аймгийн АДХГЗ-ны Төлөвлөгөө эдийн засгийн хороонд нэгдэж, Аймгийн Төлөвлөгөө эдийн засгийн хорооны Статистикийн тасаг болон ажиллаж тус тасгийн эрхлэх ажлыг Ж.Бадамханд, Төлөвлөлтийн асуудлыг Б.Дамдинсүрэн нар хариуцан ажиллаж байсан юм.Аймгийн Төлөвлөгөө эдийн засгийн хорооны даргаар Аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч дарга Д.Жанцан ажиллаж байлаа.

            1989 онд Аймгийн ТЭЗХороо татан буугдан Аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Статистик мэдээллийн тасаг болон өөрчлөгдсөн юм. Статистик мэдээллийн тасгийн даргаар статистикч З.Ганпүрэв томилогдон 1992 он хүртэл ажиллаж байлаа.   1992 оноос аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны статистик мэдээллийн хэлтсийн даргаар М.Намжилдорж томилогдон 1997 он хүртэл ажилласан.

         Статистикийн хуулинд орон нутгийн бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орж,аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтэс болон өргөжив. 1997 оноос аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн даргаар Н.Наранбаатар 2000 он хүртэл,  Д.Дашдаваа 2000-2001 он хүртэл  хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан бол, 2001 оноос хойш Д.Энхбаатар тус хэлтсийн даргаар ажиллаж байна.Тус хэлтэст ахлах мэргэжилтнээр Ц.Цэцгээ /2003-2013 он/ ажилласан бол өнөөдрийн байдлаар Э.Отгон 2013 оноос ахлах мэргэжилтнээр /хүүхэд төрүүлсэн амралттай/, мэргэжилтнээр Т.Туяацэцэг, М.Төмөрчимэг, Т.Батболд, гэрээт ажилтнаар Р.Жаргалтуяа /2011-2016/, Б.Пүрэвсүрэн /2016-2017/ 2018 оноос А.Энхболор, ӨНЭЗС-ын судлаачаар Б.Солонго /хүүхэд төрүүлсэн амралттай/, Д.Цэцгээ /хүүхэд төрүүлсэн амралттай/, Г.Онончимэг, Б.Бат-Эрдэнэ, Д.Нандинжаргал, С.Туул нар ажиллаж  байна.

            Тус хэлтэс нь улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүйгээр үйл ажиллагаагаа хараат бус, бие даасан байдлаар явуулж, хүн ам, нийгэм, эдийн засгийн талаархи шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл, тооллого, судалгааныхаа үр дүнгээр төр засаг, байгууллага, иргэнд адил тэгш үйлчлэхэд чиглэгддэг.

           1994 онд Статистикийн тухай хууль батлагдаж, 1997 онд уг хуулийг шинэчлэн найруулж, 2004, 2008 онуудад нэмэлт өөрчлөлт оруулснаар статистикийн албаны үйл ажиллагааны хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүнийг мэргэжлийн байгууллага байлгах,  үйл ажиллагааны ил тод байдлыг хангахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

           Аймгийн эдийн засаг нийгмийн үзүүлэлтүүдийн танилцуулгыг бичмэл текстийг Word дээр, хүснэгтэн үзүүлэлтүүдийг Excel дээр, шинжилгээг EVEIWS, SPSS, STAT программ ашиглан хийж,электрон байдлаар өөрийн вэб сайтанд сар, улирал, жилээр тавьж байна. 2005 онд 2001-2006 оны байдлаар Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн бүхий үзүүлэлтүүдийг тусгасан номыг  монгол, англи хэлээр, 2008 онд Мянганы хөгжлийн зорилтын үзүүлэлтийг төслийн нэгжтэй хамтран “Дорнод аймгийн мянганы хөгжлийн зорилт”, 2008 онд  Дорнод - 2009 ном,  2013 онд “Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн байдал”  гэсэн номыг тус тус гаргасан амжилт үзүүллээ.

           2017 онд сар тутам гаргаж байгаа Аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдээс гадна Хүн ам, орон сууцны улсын тооллого, жилийн эцсийн мал тооллого, Өрхөд суурилсан нийгэм, эдийн засгийн судалгаа, Ажиллах хүчний судалгаа, НАХ, СХТ-ийн судалгаа, Аж ахуйн нэгжийн 2016 оны тооллого, бичил уурхай эрхлэгчдийн судалгаа, улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгаа, худалдаа, зочид буудал, зоогийн газар, холбооны салбарын үнийн индекс тооцох судалгаа,  хэрэглээний болон жиижглэн худалдаалах, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн судалгаа зэрэг ажлуудыг зохих хугацаанд зохион байгуулж байна. Тус аймгийн бүртгэл статистикийн албаны хөгжил, үйл ажиллагааны үр дүнд ахиц гаргасан ажилтнуудын олон жилийн хөдөлмөр бүтээлийг Үндэсний статистикийн хороо үнэлэн салбарын шагналаар шагнаж  ирсэн юм.

            Дорнод аймгаас “БҮРТГЭЛ СТАТИСТИКИЙН ТЭРГҮҮНИЙН АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГ”-  ээр

С.Гомбожав, Д.Ухнаа, Д.Жамсран, Ө.Цэвэгжав, Д.Дашдаваа, М.Намжилдорж, З.Цэндмаа, С.Сосорбурам, С.Загдсүрэн, Ж.Бадамханд, С.Басгаадай, Д.Доржням, Я.Насандэлгэр, Г.Дугарсүрэн, Д.Энхбаатар, Д.Адъяа, С.Бат-Очир, Н.Шуурай, Ц.Баянхүү,  Б.Төмөрхуяг, Г.Батаа, Б.Дамдинсүрэн, Д.Дашням, Ц.Цэцгээ, Ж.Алтанцэцэг /2013/, Б.Баярмаа /2014/, Ж.Гэрэл /2014/, М.Төмөрчимэг /2017/, Т.Туяацэцэг /2017/, Э.Отгон /2017/ нар тус тус шагнагдаад байна

  • СТАТИСТИК ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ ХҮЧ.         
  • ХҮМҮҮНД ТӨР  ЭРХЭМ
  • ТӨРД ХҮМҮҮН ЭРДЭНЭ   гэсэн  уриануудыг  эрхэм зорилго болгон  аймгийн төр захиргааны  байгууллага, агентлаг, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, сумдын статистик хариуцсан ажилтнууд, статистикийн мэдээлэл хэрэглэгчдийн дунд  “Иргэдтэй уулзах өдөрлөг” , “Нээлттэй хаалганы өдөрлөг”, “Статистикийн өдөрлөг”  зохион байгуулж статистикийн  мэдээллийн  тархаалтыг бүхий л  хэвлэл мэдээллийн  хэрэгслээр сурталчлах зэргээр ажиллаж байна.

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

             Монгол улсын Засгийн газрын 2015 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай” 501 дүгээр тогтоолоор УБЕГ, ҮСХ-г нэгтгэснээр 2016 оны 1 дүгээр сараас УБСЕГ болон үйл ажиллагаа явуулж байв.

            Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12-р тогтоол, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай”  4 дүгээр тогтоолоор УБСЕГазар /хуучнаар/ нь татан буугдаж ОӨУБЕГ, ҮСХороо болон зохион байгуулагдсан.

            ҮСХ-ны даргын 2016 оны 9 сарын 15-ны өдрийн Б/14 тоот тушаалаар аймгийн Статистикийн хэлтсийн даргыг, А/17 тоот тушаалаар хэлтсийн бүтэц, орон тоо, ажилтнуудын ангилал, зэрэг, дэвийг, төрийн захиргааны албан хаагчдыг ҮСХ-ны Тамгын газрын даргын Б/27 тоот тушаалаар тус тус томилсон. Одоо Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэрх статистикийн хэлтэс нь үндсэн 5 ажилтан, гэрээт 1, судлаач 3, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр аймгийн хэмжээнд статистик тоон мэдээлэл, тооллого, судалгааг зохион байгуулах, боловсруулах, нэгтгэн мэдээлэх үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хэлтэс нь аймгийн албан ёсны болон захиргааны статистик мэдээллийг үнэн бодит, хурдан шуурхай гарган аймгийн удирдлагууд болон хэрэглэгчдийг статистик тоон мэдээллээр хангахад гол зорилгоо чиглүүлэн ажиллаж байна.

           ҮСХ-ны даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/203  тоот  “Статистикийн 2018 оны мэдээ, тайлангийн графикийг батлах тухай” тушаалын дагуу 54 мэдээг сар, улирал, жилээр 968 аж ахуйн нэгжээс цуглуулан нэгтгэж, аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний тооцооллыг хийж ажилладаг. Мөн улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй 7 тооллого, судалгааг орон нутгийн түвшинд зохион байгуулан мэдээллийн цуглуулах, кодлох, хянах, шивэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

          Статистикийн мэдээллийн автоматжуулалтын системийг байгуулах зорилгоор 1983 онд бүх аймаг,хотын статистикийн товчоодод МЕРА-100 мини машин, 1985 онд хувилан олшруулагч Sharp суурилуулсан. 1985 онд 20 квт-ын багтаамжтай хамгийн анхны персонал компьютер “Монел”-ийг,туузан ленттэй ОК принтерийг Статистикийн Төв газраас аймгуудад нийлүүлсэн билээ. Энэ нь 2.30 хувилбартай DOS үйлдлийн системтэй манай аймагт ирсэн анхны компьютер байсан юм.    Уг ажлыг эхлэхээс өмнө аймгийн бүх байгууллагуудад Орос болон хятад сампин,жижиг тооны машин ашиглаж байсныг дурдахыг хүслээ.

 

 

7 хоногийн үнийн мэдээ
2018.08.01-ны байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2100
  Цагаан будаа   кг   2200
  Шингэн сүү   литр   700
  Хонины мах   кг   6000
  Үхрийн мах   кг   7500
  Ямааны ястай мах   кг   5500
  Бензин А-80   литр   1750
  Бензин Ай-92   литр   1900
  Дизель түлш   литр   2190
  Ноолуур   кг   50000

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он  2015 он  2016 он  2017 он