Хүн амын шинэчилсэн бүртгэл явагдаж байна.

Нийтэлсэн: 2014 он 02 сар 24. 09 цаг 50 минут

ҮСХ-ноос төрийн мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ байгуулах ажлын хүрээнд хүн ам, өрхийн бүртгэлээр засаг захиргааны анхан шатны нэгж бүрт байгуулсан мэдээллийн сангийн бүрдэлтэд мониторинг хийж байна.

  Энэ ажлын хүрээнд хүн ам, өрхийн анхан шатны бүртгэлийг сайжруулах үүднээс ҮСХ-ноос баталсан маягт, үзүүлэлт бүрээр, нөхөх заавар, аргачлалын дагуу тухайн нутаг дэвсгэрийн нэгжид суурин болон түр оршин суугаа хүн ам, өрхийг бүртгэж байгаа эсэхийг нягталж, бүртгэлийн хөтлөлтийг сайжруулах ажлыг 2-р сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна.

  Хороод нутаг дэвсгэртээ оршин суугаа хүн ам, өрхийг нэг бүрчлэн бүх үзүүлэлтээр бүртгэж, мэдээллийн сан байгуулах бөгөөд бүртгэлтэй боловч мэдээллийн санд шивж оруулаагүй хүн ам, өрхийг нөхөж оруулах, мэдээллийн санд бүртгэлтэй хүн амыг иргэний бүртгэлийн сантай тулгаж шалгах  ажлууд хийгдэнэ.

  Хүн ам, өрхийн бүртгэлийн нэгдсэн сан бүрдснээр төрийн бүх байгууллагуудад шаардлагатай мэдээллийн сан үүсч иргэн өөрийн тухай болон өрхийн талаарх тодорхойлолтоо олон шат дамжлага, цаг хугацаа зарцуулж авах шаардлагагүй. Жишээ нь: Орон сууцны зээл авахад шаардагдах хүний тухай мэдээллийг энэ сангаас шууд авах боломжтой.   

  Иймд нийслэл УБ хотод амьдарч буй хүмүүс хорооныхоо хүн ам, өрхийн бүртгэлд заавал бүртгүүлэх хэрэгтэй бөгөөд холбогдох хуулийн дагуу хувь хүн, өрхийн мэдээллийн нууцлалыг чанд хадгалах юм.


Сэтгэгдэл бичих

         7 хоногийн үнийн мэдээ
2020.04.08-ны байдлаар, төг  

Дорнод I гурил            

  кг      1500  
Элсэн чихэр   кг     2500  
Цагаан будаа   кг     2800  
Шингэн сүү   литр     1200  
Хонины мах   кг     9500  
Үхрийн мах   кг     12000  
Ямааны ястай мах   кг     9500  
Бензин А-80   литр     1783  
Бензин Ай-92   литр    

1865

 
Дизель түлш   литр    

2480

 
Ноолуур   кг     70000  

Боодолтой өвс 25 кг

  кг    

4500

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он      2015 он       2016 он 

2017 он      2018 он       2019 он

2020 он