Аймгийн засаг дарга агентлаг хэлтсийн дарга нартай 2014 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 03 сар 20. 11 цаг 30 минут

Аймгийн засаг дарга агентлаг хэлтсийн дарга нартай 2014 оны үр дүнгийн гэрээ байгууллаа. Төсвийг ерөнхийлөн захирагчийн зүгээс төсвийг шууд захирагч нартай ийнхүү гэрээ байгуулж байгаа нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр, аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Энэ удаагийн гэрээнд агентлаг хэлтсүүдийн үндсэн чиг үүргийн асуудал ажлууд тусгагдсанаас гадна Монгол улсын төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу ажлын байрны тодорхойлолтод шинжилгээ хийх үндсэн дээр байгууллагын бүтэц, орон тоог зөв оновчтой зохион байгуулж, ажилтнуудынхаа ачааллыг жигд хувиарлах, албан хаагчдын ажлын гүйцэтгэл, хариуцлагыг дээшлүүлэх талаар санаачлага гарган ажиллах, салбар нутаг дэвсгэрийн болон байгууллагын хэмжээнд мөрдөхөөр батлан гаргаж байгаа аливаа дүрэм, журам, стандарт нь хуульд нийцэхийн зэрэгцээ хэрэглэгч, үйлчлүүлэгчид ойлгомжтой, энгийн хялбар байх нөхцөлийг хангах, Төрийн бүх төрлийн ажил, үйлчилгээнд технологийн дэвшлийг нэвтрүүлэх, цахимжуулах боломж бололцоог бүрэн ашиглаж, иргэдэд гомдол чирэгдэлгүй шуурхай үйлчлэхэд ахиц дэвшил гаргах, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө хэрэгжихүйц, хэмжиж болохуйц ажил, үйлчилгээг тусган хэрэгжүүлж, төсвийн сахилгыг чанд сахиж, хэмнэлттэй, үр дүнтэй ажиллах, Байгууллагын үйл ажиллагааны ил тод, тунгалаг байдлыг ханган байгууллагын цахим хуудасны агуулга, хэлбэрийг хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн улам боловсронгуй болгох зэрэг үйл ажиллагааг байгууллагынхаа үйл ажиллагаа төлөвлөгөөнд тулгуурлан ханган ажиллах заалтууд орсон байна.


Сэтгэгдэл бичих