ЗҮҮН БҮСИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ.

Нийтэлсэн: 2016 он 12 сар 04. 15 цаг 15 минут

    Монгол Улсын Жендэрийн үндэсний хорооноос зүүн бүсийн хэмжээнд “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн танилцуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа.

    Тус хэлэлцүүлэгт ЖҮХ-ны Дорнод аймгийн салбар хорооны гишүүд, Хэнтий, Сүхбаатар аймгуудын төлөөлөл оролцсон ба статистикийн хэлтсийн дарга Д.Энхбаатар, мэргэжилтэн М.Төмөрчимэг нар оролцов.

   Аймгийн Засаг дарга бөгөөд ЖҮХ-ны салбар хороон дарга М.Бадамсүрэн хэлэлцүүлгийн нээлтэд оролцон өөрийн санал бодлыг илэрхийлэн ярилцлаа.

  “Төрөөс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, ЖТБХ Үндэсний хөтөлбөрийн төслийн товч танилцуулгын тухай ЖҮХ-ны дарга хатагтай Т.Энхбаяр мэдээлсэн бол Орон нутагт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлын талаар Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын ЗДТГ-ын НХХ-ийн дарга, мэргэжилтнүүд мэдээлэл хийв.

  Мөн оролцогсдын зүгээс асуулт, хариулт, ярилцлага өрнөсөн ба санал болгоныг хэрэгжүүлэн ажиллах талд ЖҮХ-оос онцгой анхааран ажиллана гэдгийг ЖҮХ-ны төлөөлөл илэрхийлж байв.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2017.10.11-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2000
  Цагаан будаа   кг   2200
  Шингэн сүү   литр   1000
  Хонины мах   кг   5000
  Үхрийн мах   кг   6000
  Ямааны ястай мах   кг   4500
  Бензин А-80   литр   1570
  Бензин Ай-92   литр   1680
  Дизель түлш   литр   1810
  Ноолуур   кг   40000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

  2014 он    2015 он   2016 он  2017 он