Үндэсний статистикийн хорооноос сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 04 сар 30. 09 цаг 06 минут

Монгол Улсын “Статистикийн тухай” хууль, “Монгол Улсын Статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг үндэслэн ҮСХ-ны даргын 2012 оны 7-р сарын 4-ны өдрийн тушаалаар баталсан “Статистикийн төв, орон нутгийн байгууллагын ажилтнуудын сургалтын хөтөлбөр”-ийн дагуу Статистикийн дунд түвшний II шатны 48 цагийн сургалтад ҮСХ-ноос 5, Дорнод, Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтсээс тус бүр 1, Нийслэлийн статистикийн газраас 1, Багахангай дүүргээс 1, нийт 11  ажилтныг хамруулан 2014 оны 4 сарын 14-нөөс 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.  

 

Сургалтад МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн багш доктор, профессор С.Хандсүрэн (МУГБ), Б.Батмөнх, Б.Энхцэцэг, А.Солонго, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Статистикийн болон эконометрикийн тэнхимийн багш ШУ-ны доктор, профессор Л.Нямбат,  доктор П.Мөнхтуяа, Я.Эрдэнэсүрэн зэрэг эрдэмтэн багш нар хичээл заалаа.


Сэтгэгдэл бичих

         7 хоногийн үнийн мэдээ
2019.09.25-ны байдлаар, төг  

Дорнод I гурил            

  кг      1200  
Элсэн чихэр   кг     2100  
Цагаан будаа   кг     2300  
Шингэн сүү   литр     1000  
Хонины мах   кг     8500  
Үхрийн мах   кг     10000  
Ямааны ястай мах   кг     8500  
Бензин А-80   литр     1880  
Бензин Ай-92   литр    

1940

 
Дизель түлш   литр    

2470

 
Ноолуур   кг     50000  

Боодолтой өвс 25 кг

  кг    

3000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он      2015 он       2016 он 

2017 он      2018 он       2019 он