МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2016 он 12 сар 29. 18 цаг 35 минут

    Монгол улс мал тооллогын урьдчилсан дүнгээр 2016 оны жилийн эцсийн малын тоо 61542.0 мянган толгойд хүрч, өмнөх оноос 5562.3 мянган толгой буюу 9.9 хувиар өслөө.

    Малын тоо 2016 онд 61.5 сая толгой болж, хамгийн дээд хэмжээнд хүрлээ.

    Улсын хэмжээнд малын тоо 5 төрлөөр өссөн үр дүн гарлаа.

    Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2016 оны жилийн эцэст Дорнод аймагт 1722745 толгой мал, үүнээс тэмээ-5183, адуу-224903, үхэр-175474, хонь-831357, ямаа-485828 толгой мал тус тус тоологдож малын тоо өмнөх оноос 167.3 мянган толгой буюу 10.7 хувиар өсч, үүнээс тэмээ 275 толгой буюу 5.6 хувь, адуу 28366 толгой буюу 14.4 хувь, үхэр 11824 толгой буюу 7.2 хувь, хонь 86035 толгой буюу 11.5 хувь, ямаа 40820 толгой буюу 9.2 хувиар тус тус өслөө.

    Нийт сүргийн дотор тэмээ 0.3 хувь, адуу 13.1 хувь, үхэр 10.2 хувь, хонь 48.2 хувь, ямаа 28.2 хувийг тус тус эзэлж байна. Сумдаар авч үзвэл Баян-Уул сумаас бусад 13 суманд 5 төрөл дээрээ мал өссөн байна.

   Хамгийн их малтай Дашбалбар сум 218509, хамгийн цөөн мал Халхгол сум 54766 толгой мал тоологдсон байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2017.10.11-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2000
  Цагаан будаа   кг   2200
  Шингэн сүү   литр   1000
  Хонины мах   кг   5000
  Үхрийн мах   кг   6000
  Ямааны ястай мах   кг   4500
  Бензин А-80   литр   1570
  Бензин Ай-92   литр   1680
  Дизель түлш   литр   1810
  Ноолуур   кг   40000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

  2014 он    2015 он   2016 он  2017 он