ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 11. 13 цаг 08 минут

      Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, мэдээллийн сангийн нэгдмэл байдлыг хангах зэрэг ажлын хүрээнд аймгийн төрийн байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

      Энэ ажлын хүрээнд өөрийн хэлтсийн зүгээс хамтран хийх ажлын саналыг хүргүүлэн, мөн тус байгууллагаас статистикийн хэлтэстэй хамтран ажиллах санал ирүүлэх тухай хэлтсийн даргын албан тоотыг хүргүүллээ.

     Эхний ээлжинд аймгийн ХХААГ-ын албан хаагчидтай уулзалт зохион байгуулан, 2 байгууллага хоорондын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хэлэлцэв.

     Тус уулзалтын үеэр хөдөө аж ахуй, газар тариалангийн мэдээний үнэн бодит байдал, мэдээ цуглуулах хугацаа, мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн талаар ажилтнууд ярилцлаа.

     Сумдын багийн Засаг дарга нараар мал аж ахуй, газар тариалангийн талаар өрхийн өврийн дэвтэр хөтлүүлэх талаар байгууллагын удирдлагууд санал солилцлоо.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2017.08.09-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2100
  Цагаан будаа   кг   2200
  Шингэн сүү   литр   600
  Хонины мах   кг   6000
  Үхрийн мах   кг   7000
  Ямааны ястай мах   кг   5500
  Бензин А-80   литр   1570
  Бензин Ай-92   литр   1680
  Дизель түлш   литр   1810
  Ноолуур   кг   40000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

  2014 он    2015 он   2016 он  2017 он