ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2016 ОНЫ ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 18. 15 цаг 21 минут

ДОРНОД АЙМГИЙН 2016 ОНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Хүн ам: Тайлант онд 2076 хүүхэд шинээр мэндэлж, 517 хүн нас баржээ. Хүн амын нас баралт 517 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн ам тутамд 6.83 ногдож байна.

Нас баралтын шалтгаанд хорт хавдрын нас баралт 139 тохиолдол бүртгэгдсэн ба нийт нас баралтын 26.9%, осол гэмтлийн нас баралт 86 тохиолдол буюу 16.6 %-ийг тус тус эзэлж байна. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 23 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөд 11.1 болсон байна.

Эрүүл мэнд: 2016 оны жилийн эцсийн байдлаар 2067 эх амаржсан ба нийт төрсөн хүүхдийн 2076 нь амьд төрөлт байв. Нийт амьд төрөлт өнгөрсөн оны мөн үеэс 5.1 хувиар буюу 106 тохиолдлоор их байна.

Хүн амын дотор өвчлөл 34.8 мянган тохиолдол бүртгэгдэж, 10.0 мянган хүн тутамд 4596.2 өвчлөл, халдварт өвчин 2578 тохиолдол бүртгэгдэж, 10.0 мянган хүн тутамд  340.6 өвчлөл оногдож, өмнөх оны мөн үеэс халдварт өвчний гаралт 3.9 хувиар өсчээ.

Бүсийн оношлогоо эмчилгээний төв болон сумдын эмнэлгүүдэд амбулаториор 352.8 мянган хүнд үзлэг хийж, эмнэлэгт 19.5 мянган хүнийг хэвтүүлэн эмчилжээ.

Хувийн хэвшлийн эмнэлэг эмийн сангууд 294.7 мянган хүнд үйлчилж,  1403.1 сая төгрөгийн орлоготой ажиллалаа.     

Боловсрол: Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 29 сургуулийн 532 бүлэгт 14.3 мянган хүүхэд суралцаж байна. Дотуур байранд амьдрах хүсэлтийг 977 хүүхэд гаргаснаас 907 хүүхэд амьдарч байна.

Ерөнхий боловсролын 29 сургуульд 775 багш, 32 цэцэрлэгийн 199 бүлэгт 6.4 мянган хүүхэд хүмүүжиж, 381 үндсэн болон туслах багш ажиллаж байна.

Санхүү, төсөв: Орон нутгийн төсвийн нийт орлого 57111.7 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 58126.4 сая төгрөгийн гүйцэтгэлтэй  гарч 1.8 хувь буюу 1014.7 сая төгрөгөөр төлөвлөгөө давсан байна. Татварын орлого 13326.8 сая төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 15067.1 сая төгрөгт хүрч 1740.3 сая төгрөгөөр төлөвлөгөө давуулан биелсэн. Татварын бус орлого 43784.9 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 43059.3 сая төгрөгийн гүйцэтгэлтэй гарч 725.6 сая төгрөгөөр тасарсан байна.

Аймгийн төсвийн нийт зарлага 56476.6 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 54185.7 сая төгрөгийн санхүүжилт хийсэн. Аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгт 3824.3 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээр 29172.4 сая төгрөгийг батлагдсан хуваарийн дагуу бүрэн санхүүжүүллээ.

Хөдөө аж ахуй: 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 1722.9 мянган толгой мал тоологдсон ба үүнээс тэмээ 5.1 мянга, адуу 224.9 мянга, үхэр 175.6 мянга, хонь 831.4 мянга, ямаа 485.8 мянга тус тус тоологдов. Нийт малын тоо өмнөх оноос 167485 толгойгоор өссөн ба 5 төрлөөр нь авч үзвэл өмнөх оноос Тэмээ 275, Адуу 28455, Үхэр 11900, Хонь 86035, Ямаа 40820 толгойгоор тус тус өссөн байна.

            2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр хамгийн их малтай сум Дашбалбар сум 218509 толгой мал тоолуулсан бол хамгийн бага малтай Халхгол сум  57766 толгой мал тоолуулсан байна.

Энэ онд  Баян-Уул сумаас бусад 13 сум 5 төрөл дээр малаа өсгөсөн байна.

Бүх малаас хээлтэгч малын тоо 34.9 мянган толгойгоор өмнөх оныхоос  өсч, хээлтэгч мал 728095 толгой болсон байна.

Нийт малын 97.2 хувь нь буюу 1673.9 мянган толгой мал амины аж ахуйд тоологдсон бол 2.8 хувь нь албан газар аж ахуйн нэгжийн мэдэлд байгаа юм.

Малтай өрхийн тоо 6641 болж өмнөх оноос 4.7 хувиар, малчин өрхийн тоо 4398 болж өмнөх оноос 8.7 хувиар тус тус өссөн байна.

Таван зуугаас дээш малтай  айл өрхийн тоо 897 болсны дотор 239 айл өрх нь 1000-аас дээш малтай болжээ. Таван зуугаас дээш малтай өрхийн тоо өмнөх оныхоос 1.7 хувь буюу 15 өрхөөр 1000-аас дээш малтай өрхийн тоо 1.3 хувиар буюу 3 айл өрхөөр тус тус өссөн байна.

Мал бүхий иргэд, малчид 2016 онд 575.5 мянган төл бойжуулж, бойжсон төлийн тоо өмнөх оныхоос 35.3  мянган толгойгоор өссөн.

Том малын зүй бусын хорогдол 13.6 мянгад хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 1.9 дахин буюу 6482 толгойгоор өссөн байна.

Жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогоор гахай 520 болж 41.3 хувиар,  шувуу 15854 болж 5.8 хувиар буурсан бол бүл зөгий 1102 болж 31.7 хувиар өссөн байна.  

Малчдын ахуй соёлын үзүүлэлтүүд өмнөх оныхоос өссөн дүнтэй байна.

Нар салхины болон бусад цахилгааны эх үүсвэртэй өрх 3643, телевизортой өрх 3276, гар утастай өрх 4533, автомашинтай өрх 1921, мотоциклтой өрх 1270, трактортой өрх 388 болсон байна.

Малгүй айл өрхийг малжуулах арга хэмжээний хүрээнд төсөл болон орон нутгийн санхүүжилтээр 509.4 сая төгрөг зарцуулж 151 айл өрхийг 7.4 мянган толгой малтай болголоо.   

Энэ онд  шинээр 58 худаг гаргаж, 67 худаг засварлажээ. Худаг шинээр гаргахад улсын төсөв, төсөл болон малчдаас 304.4 сая, засварлахад төсөв, төсөл болон иргэдээс 59.9 сая төгрөг зарцуулсан байна. 

2016  онд 22210  га-д улаан буудай, 277.3 га-д төмс, 128.3 га-д хүнсний ногоо тариалж,  11600 тн улаан буудай, 2340.9 тн төмс, 979.3 тн хүнсний  ногоог тус тус   хураан авлаа.

Мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүд  64.6  мянган тн хадлан бэлтгэлээ.

Аж үйлдвэр: Аж үйлдвэрийн нийт  бүтээгдэхүүний үйлдвэрлэл 58.3 тэрбум төгрөг болж урьд оны мөн үеийнхээс 14.5 тэрбум төгрөгөөр буюу 32.9 хувиар өссөн бол оны үнээр 55.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь урьд оны мөн үеийнхээс 12.2 тэрбум төгрөгөөр буюу 28.3 хувиар өссөн гүйцэтгэлтэй байна.     

Энэ онд гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс 568.9 мянган тонн нүүрс олборлож, 223088.2 мянган.квт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 271258 г.кал дулаан нийлүүлж, 5757.5 тн гурил, 2280.1 тн хивэг, 1281.8 тн талх, нарийн боов, 5.7 мян.л архи, 6.8 мян.л дарс, 193.6 мян.ширхэг зайрмаг 97.6 мян.л сүү, сүүн бүтээгдэхүүн, 72.7 тн хиам, банш бууз тус тус үйлдвэрлэсэн байна.

Тээвэр, харилцаа, холбоо:

Аймгийн Холбооны салбарын нийт орлого 95.6 сая төгрөгт хүрсний 37.5 хувийг хүн амаас орсон орлого эзэлж байна.

Шуудан тээврийн газар 651 зорчигч тээвэрлэж, 130.04 мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн, 56.6 сая төгрөгийн орлого, авто тээврийн төв 34.8 мянган зорчигч тээвэрлэж, 22809.0 мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн 86160.4 мянган төгрөгийн орлоготой ажиллажээ.

Барилга, нийтийн аж ахуй: 2016 онд нийтийн аж ахуй үйлчилгээний байгууллагын  нийт орлого 2696.0  сая төгрөгт  хүрснээс ус борлуулалтын орлого 1024.9 сая төгрөг буюу 38 хувийг эзэлж байна.

Дорнод аймгийн хэмжээнд энэ онд барилга угсралт, их засвар, замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага төрийн болон хувийн хөрөнгөөр 32435.2 сая төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Хөдөлмөр эрхлэлт:  Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо эхний 12 сарын байдлаар 1815 байгаагийн 811 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 191 хүнээр буюу 10.5 хувиар өссөн байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 811 хүн буюу 44.7 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байгаа ба өмнөх оны мөн үеийнхээс 103 хүн буюу 11.3 хувиар буурсан байна. 2016 оны 12 сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 1206 иргэн ажилд зуучлагдан оржээ.

Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 59.7 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.7 хувь нь дээд, 6.2 хувь нь тусгай дунд, 10.1 хувь нь  мэргэжлийн  анхан шатны  боловсролтой, 51.4 хувь нь бүрэн дунд, 6.8 хувь нь суурь, 2.4 хувь нь бага боловсролтой, 1.4 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Гэмт хэрэг: Энэ оны эхний 12 сард 482 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 18 хүн нас барж, 229 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 47 хэргээр буюу 8.9 хувиар буурсан байна.

Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 3039.9 сая төгрөгийн хохирол учирсны 57.7 хувь буюу 1753.2 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 165 хэргийг 176  хүн согтуугаар үйлдсэн байна.

Үйлдэгдсэн бүх хэргийн 148 буюу 30.7  хувь нь хулгайн хэрэг, үүнээс малын хулгайн хэрэг 51 буюу 10.6 хувийг эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлтийн хувь аймгийн хэмжээнд 77.4  хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.6 пунктээр өссөн байна.

Хэрэглээний үнэ: Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний үнийн индекс 2016 оны 12 дугаар сард өмнөх сараас 0.2 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 хувиар өслөө. Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0.2 хувиар өсөхөд хүнсний бараа 0,8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгал, халамж: Нийгмийн даатгалын сангаас 2016 онд тэтгэвэр, тэтгэмж олгоход нийт 38555.7 сая төгрөгийг зарцуулжээ. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо 15352 байгаа нь өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өссөн байна.

            Тэтгэвэр тэтгэмжийн сангаас хөдөлмөрийн чадвар түр алдасны тэтгэмжийг 2112 хүнд 202.5 сая төгрөг, жирэмсэн амаржсаны тэтгэмжийг 1401 хүнд 1265.4 сая төгрөг, ажилгүйдлийн тэтгэмжийг 318 хүнд 311.0 сая төгрөгийг тус тус олгосон байна.

Бизнес регистер: 2016 оны жилийн эцсийн байдлаар Дорнод аймагт 1365 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ба өмнөх оноос 106 байгууллагаар нэмэгдсэн үзүүлэлт гарлаа. Нийт ААНБ-ийн 82.6 хувь нь 1-9, 5.4 хувь нь 10-19, 8.4 хувь нь 20-49, үлдсэн 3.6 хувь нь 50, түүнээс дээш ажиллагсадтай байна.

Мөнгө, банк: Дорнод аймгийн хэмжээнд 2016 онд нийт 149112.5 сая төгрөгийн зээл олгосноос хугацаа хэтэрсэн зээл 2902.85 сая, чанаргүй зээл 4048.61 сая төгрөг байна. Хугацаатай хадгаламжинд 46713.1 сая төгрөг, хугацаагүй хадгаламжинд 19995.7 сая төгрөг тус тус хадгалуулсан байна.

Худалдан авах ажиллагааны мэдээлэл: Худалдан авах ажиллагааны албаны зохион байгуулах төсвийн ерөнхийлөн захирагчийн 2016 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөнд нийт 3.9 тэрбум төгрөгийн 67 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан.

Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээ санхүүжилтийн эх үүсвэрээр

Санхүүжилтийн

эх үүсвэр

2013 он

2014 он

2015 он

2016 он

Дүн

/тэрбум төгрөг/

Тоо

Дүн

/тэрбум төгрөг/

Тоо

Дүн

/тэрбум төгрөг/

Тоо

Дүн

/тэрбум төгрөг/

Тоо

Улсын төсөв

6.5

29

8.4

20

0.2

3

0,2

3

Орон нутгийн төсөв

0.8

17

1.5

32

1.9

58

1,5

29

Орон нутгийн хөгжлийн сан

2.2

23

4,7

37

2.2

21

1,6

16

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардал

0,4

9

0.7

9

0.4

12

0,5

19

БҮГД

9.9

78

15.8

103

4.8

94

3.9

67

     Үүнд улсын төсвийн хөрөнгөөр 229.8 сая төгрөгийн 3, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 1.5 тэрбум төгрөгийн 29, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 1.6 тэрбум төгрөгийн 16, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаар 544.0 сая төгрөгийн 19 төсөл, арга хэмжээ байна. Энэ нь өмнөх оны төлөвлөсөн ажлаас 0.9 тэрбум төгрөг буюу 27 төсөл, арга хэмжээгээр бага байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2017.08.09-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2100
  Цагаан будаа   кг   2200
  Шингэн сүү   литр   600
  Хонины мах   кг   6000
  Үхрийн мах   кг   7000
  Ямааны ястай мах   кг   5500
  Бензин А-80   литр   1570
  Бензин Ай-92   литр   1680
  Дизель түлш   литр   1810
  Ноолуур   кг   40000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

  2014 он    2015 он   2016 он  2017 он