АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ 2017 ОНЫ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ.

Нийтэлсэн: 2017 он 02 сар 06. 09 цаг 52 минут

     Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, сумдын Засаг дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдлагуудтай 2017 оны Үр дүнгийн гэрээ байгуулав.

     Төсвийг ерөнхийлөн захирагчийн зүгээс төсвийг шууд захирагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулж 2017 оны аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

     Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга удирдлагуудад  хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж, ажлаа эрчимжүүлэх, шинийг санаачлан, ажлын үр бүтээмжтэй ажиллаж аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө их зүйл хийж бүтээж ажиллахыг хүсч, байгууллагуудын үйл ажиллагаандаа цаашид анхаарч ажиллах асуудлын талаар чиглэл өглөө.

     Энэ удаагийн гэрээнд агентлаг хэлтсүүдийн үндсэн чиг үүргийн асуудал ажлууд тусгагдсанаас гадна байгууллагын бүтэц, орон тоог зөв оновчтой зохион байгуулж, ажилтнуудынхаа ачааллыг жигд хуваарилах, албан хаагчдын ажлын гүйцэтгэл, хариуцлагыг дээшлүүлэх талаар санаачлага гарган ажиллах, салбар нутаг дэвсгэрийн болон байгууллагын хэмжээнд мөрдөхөөр батлан гаргаж байгаа аливаа дүрэм, журам, стандарт нь хуульд нийцэхийн зэрэгцээ хэрэглэгч, үйлчлүүлэгчид ойлгомжтой, энгийн хялбар байх нөхцөлийг хангах, Төрийн бүх төрлийн ажил, үйлчилгээнд технологийн дэвшлийг нэвтрүүлэх, цахимжуулах боломж бололцоог бүрэн ашиглаж, иргэдэд гомдол чирэгдэлгүй шуурхай үйлчлэхэд ахиц дэвшил гаргах, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө хэрэгжихүйц, хэмжиж болохуйц ажил, үйлчилгээг тусган хэрэгжүүлж, төсвийн сахилгыг чанд сахиж, хэмнэлттэй, үр дүнтэй ажиллах, Байгууллагын үйл ажиллагааны ил тод, тунгалаг байдлыг ханган байгууллагын цахим хуудасны агуулга, хэлбэрийг хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн улам боловсронгуй болгох зэрэг үйл ажиллагааг байгууллагынхаа үйл ажиллагаа, төлөвлөгөөнд тулгуурлан ханган ажиллах заалтууд оржээ.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2017.04.19-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   1000
  Элсэн чихэр   кг   2200
  Цагаан будаа   кг   2200
  Шингэн сүү   литр   1800
  Хонины мах   кг   6500
  Үхрийн мах   кг   8000
  Ямааны ястай мах   кг   5500
  Бензин А-80   литр   1580
  Бензин Ай-92   литр   1690
  Дизель түлш   литр   1820
  Ноолуур   кг   65000
 
 

 7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй...

       2014 он    2015 он   2016 он