ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД, АМЬДРАЛЫН ТУРШЛАГЫН СУДАЛГАА АМЖИЛТТАЙ ДУУСЛАА.

Нийтэлсэн: 2017 он 06 сар 09. 14 цаг 07 минут

Үндэсний Статистикийн хорооноос Нэгдсэн Үндэсний байгууллагын хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй "Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амьдралын туршлагын судалгаа"-г 2017 оны 5-р сарын 1-ны өдрөөс 6-р сарын 20-ны хооронд улсын хэмжээнд нэгэн зэрэг явуулж байна. Судалгаанд 15-64 -ны 7860 өрхийн 7860 эмэгтэйчүүдийг статситикийн санамсаргүй түүврийн аргаар сонгон мэдээлэл цуглуулна.

Манай аймгийн  хувьд ҮСХ-оос судалгааны баг 10 сумын 18 багийн 300 өрхөд ажиллан санамсаргүй түүврийн аргаар өрх тус бүрээс нэг эмэгтэйг сонгон мэдээлэл цуглуулах ажил  амжилттай явагдаж дууслаа. 

Тус судалгааны багийг орон нутагт ажиллах хугацаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэлтсийн дарга Д.Энхбаатар, мэргэжилтэн М.Төмөрчимэг нар сумдад ажиллав.

Судалгааны ажлыг сумдад зохион байгуулахад хамтран ажилласан сумдын статистик мэдээлэл хариуцсан ажилтнууд, багийн Засаг дарга нарт хэлтсийн хамт олны зүгээс талархал илэрхийлэе.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2017.10.11-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2000
  Цагаан будаа   кг   2200
  Шингэн сүү   литр   1000
  Хонины мах   кг   5000
  Үхрийн мах   кг   6000
  Ямааны ястай мах   кг   4500
  Бензин А-80   литр   1570
  Бензин Ай-92   литр   1680
  Дизель түлш   литр   1810
  Ноолуур   кг   40000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

  2014 он    2015 он   2016 он  2017 он