ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХЭРЭГЛЭЭ - 2015, 2016 СУДАЛГАА ЯВАГДАЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2017 он 06 сар 09. 14 цаг 16 минут

Үндэсний Статистикийн хороо нь Азийн хөгжлийн банктай хамтран “Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний 2015, 2016 оны судалгаа”-г анх удаа зохион байгуулах гэж байна. Уг судалгаа нь үндэсний хэмжээнд “Эрчим хүчний данс”-ыг байгуулах, эрчим хүчний статистик мэдээллийг бүрдүүлэх, Ногоон хөгжлийн болон Тогтвортой хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтүүдийг тооцох, түүнчлэн НҮБ-ын “Байгаль орчны статистикийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-д зөвлөмж болгосон түлхүүр үзүүлэлтүүдийг бий болгоход чухал ач холбогдолтой юм.

Судалгааны зорилго: Эрчим хүчний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ, түгээлт, хувиарлалт, алдагдлыг биет хэмжээ болон мөнгөн дүнгээр эдийн засгийн салбаруудаар тодорхойлоход оршино.

Улсын хэмжээнд 2880 аж ахуйн нэгж , байгууллага хамрагдах ба манай аймагт Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилтын ан агнуур, Уул уурхайн олборлолт, Цахилгаан хий, уур, агааржуулалт, усан хангамж бохир ус зайлуулах систем, хог хаягдлын менежмент болон цэвэрлэх  үйл ажиллагаа, барилга,  тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарын төлөөлөл 51 аж ахуйн нэгж байгууллага хамрагдана.

 Сургалтын талаар: Аж үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Т.Батболд, тус судалгаанд ажиллахаар сонгогдсон 2 судлаачийн хамт, аж ахуйн нэгж байгууллагын дарга, нягтлан бодогч нарыг урьж оролцуулан судалгааны талаар ерөнхий мэдээлэл өгч, маягтны заавар аргачлалын сургалт зөвлөгөөг өглөө.

  Одоогийн байдлаар албан бичиг болон маягтуудыг тарааж,  судалгаа эхэлсэн ба судалгааны явц 62 хувьтай байна. Хамрагдсан ААН-ийн нягтлан бодогчоос мэдээллийг авч, дарга, захиралаар хянуулан баталгаажуулан ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2017.12.06-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2200
  Цагаан будаа   кг   2100
  Шингэн сүү   литр   1200
  Хонины мах   кг   5200
  Үхрийн мах   кг   6000
  Ямааны ястай мах   кг   4500
  Бензин А-80   литр   1570
  Бензин Ай-92   литр   1680
  Дизель түлш   литр   1810
  Ноолуур   кг   40000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

  2014 он    2015 он   2016 он  2017 он