ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2017 ОНЫ 5 САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2017 он 06 сар 13. 20 цаг 50 минут

I.1 Хүн ам

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2017 оны эхний 5 сард 759 хүүхэд шинээр мэндэлж, 159 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 600 болж 2016 оны мөн үеийнхээс 5.1 хувиар буюу 32-аар буурлаа. 1000 хүнд ногдох төрөлт 9.84, нас баралт 2.06 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 1.4 хувиар,  нас баралт  0.83 хувиар тус тус буурсан байна.

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо эхний 5 сарын байдлаар 1913 байгаагийн 733 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 174 хүнээр буюу 9.1 хувиар, 2015 оны 12 дугаар сарынхаас 98 хүнээр буюу 5.1 хувиар тус тус өссөн  байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 733 хүн буюу 38.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 95 хүн буюу 11.5 хувиар буурлаа. Эхний 5 сард хөдөлмөрийн хэлтэст 504 иргэн ажилд зуучлагдан оржээ.

Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 56.2 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 15.2 хувь нь дээд, 7.5 хувь нь тусгай дунд, 10.8 хувь нь  мэргэжлийн  анхан шатны  боловсролтой, 53.4 хувь нь бүрэн дунд, 7.9 хувь нь суурь, 3.1 хувь нь бага боловсролтой, 2.1 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

I.3 Эрүүл мэнд

Он гарсаар 166.9 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өссөн бол 9.2 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 11.4 хувиар өссөн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 60.7 мянган хүн хамрагджээ.

Аймгийн хэмжээнд 748 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 759 хүүхэд болж, өмнөх оны мөн үеийнхээс 92 тохиолдлоор бага байна.

Хүн амын нас баралт 159 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн ам тутамд 2.06 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 60 тохиолдлоор буюу 27.4 хувиар буурсан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2017 оны эхний 5-р сард 1479 болж, өмнөх оны мөн үеийнхээс 31 хүн буюу 2.14  хувиар өсөхөд салхинцэцэг  465 тохиолдол, энтервирус 245 тохиолдол, заг хүйтэн 322 тохиолдол тус тус бүртгэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

I.4 Гэмт хэрэг

Аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр оны эхний 5 сард 204 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 6 хүн нас барж, 104 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 7 хэргээр буюу 1.9 хувиар буурсан байна.

Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 2139.3 сая төгрөгийн хохирол учирсны 9.7 хувийг нөхөн төлүүлжээ. Нийт гарсан гэмт хэргийн 67 хэргийг 71  хүн согтуугаар үйлдсэн байна.

Үйлдэгдсэн бүх хэргийн 63 буюу 30.9 хувь нь хулгайн хэрэг, хулгайн хэргийн 17 буюу 25.4 хувийг мал хулгайлах хэрэг эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлтийн хувь аймгийн хэмжээнд 72.6 хувь байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 пунктээр өссөн байна.

II.1 Тээвэр, холбоо:

Аймгийн Холбооны газрын нийт орлого 146.0 сая төгрөгт хүрсний 21.4 хувийг хүн амаас орсон орлого эзэлж байна.

Шуудан тээврийн газар 0.156 мянган зорчигч тээвэрлэж, 48.16 хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн, 18084.5 мян.төгрөгийн орлого, Авто тээврийн төв ТӨҮГ 19.5 мянган зорчигч тээвэрлэж, 12769 мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн 42509.0 мянган төгрөгийн орлоготой ажиллажээ.

II.2 Төрийн санхүү:

Орон нутгийн нийт орлого 23130,7 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 22525,1 сая төгрөгт хүрч төлөвлөгөө 605.6 сая төгрөгөөр тасарсан байна.

Аймгийн төсвийн нийт зарлага 24953,7 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 20863,4 сая төгрөгийн гарсан гүйцэтгэлийг бүрэн санхүүжүүлсэн.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний үнийн индекс 2017 оны 5 дугаар сард өмнөх сараас 0.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 4.2 хувь, жилийн эцсээс 4.2 хувиар өслөө.

Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0.4 хувиар өсөхөд согтруулах ундаа, тамхи мансууруулах бодисны бүлэг 0.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлэг 0.1 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа үйлчилгээний бүлгийн үнэ 1.2 хувь, тээврийн бүлэг 2.2 хувь, бусад бараа, үйлчилгээ 4.5 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ

Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол 2017 оны 5 дугаар сард 7084 толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 2973 толгойгоор буюу 29.6 хувиар бага байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 9, адуу 264, үхэр 2320, хонь 1325, ямаа 3166 толгой байна.

Аймгийн хэмжээнд хорогдсон нийт мал оны эхний малын 0.41 хувийг эзэлж байна. Нийт хорогдолд өвчнөөр хорогдсон малын эзлэх хувь 15.3 хувь буюу 1086 толгой мал хорогджээ. Малын нийт хорогдлын 44.7  хувийг ямаа эзэлж байна.

Оны эхний 5 сарын байдлаар төллөх насны хээлтэгч малын 77.9 хувь буюу 589062 толгой эх мал төллөж, төл бойжилт 99.6 хувьтай байна.  

Тариалалт 5 сарын байдлаар улаан буудай 16152 га-д, төмс 144.6 га, хүнсний ногоо 46.6 га, тэжээлийн ургамал 1530.2 га,  тосны ургамал 4600 га-д тус тус тариалсан байна. Улаан буудайн тариалалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.19 хувиар буурсан байна.

 II.5 АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 24.7 тэрбум төгрөг болж урьд оны мөн үеийнхээс 0.69 тэрбум төгрөгөөр өссөн бол оны үнээр 24.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь урьд оны мөн үеийнхээс 1 тэрбум төгрөгөөр өссөн гүйцэтгэлтэй байна.     

Энэ онд гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс 246.6 мянган тонн нүүрс олборлож, 85954.5 мянган.квт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 122504 г.кал дулаан нийлүүлж, 1484.8 тн гурил, 763.5 тн хивэг, 306 тн талх, нарийн боов, 2.4 мян.л дарс, 15.2 мян.л сүү, сүүн бүтээгдэхүүн, 4.4 тн хиам тус тус үйлдвэрлэсэн байна.

II.6 НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ

Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны эхний 5 сард 8827.0 сая төгрөг, зарлага 17966.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 756.0 сая төгрөг буюу 9.0 хувиар, зарлага 1364.3 сая төгрөг буюу 8.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо 11189 байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар өссөн байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2017.10.11-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2000
  Цагаан будаа   кг   2200
  Шингэн сүү   литр   1000
  Хонины мах   кг   5000
  Үхрийн мах   кг   6000
  Ямааны ястай мах   кг   4500
  Бензин А-80   литр   1570
  Бензин Ай-92   литр   1680
  Дизель түлш   литр   1810
  Ноолуур   кг   40000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

  2014 он    2015 он   2016 он  2017 он