ДОРНОД АЙМГИЙН АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2017 он 06 сар 15. 17 цаг 14 минут

Улс орны баялагийг бүрдүүлэгч гол хөдөлгөгч хүч бол хөдөлмөр бөгөөд эдийн засгийн чухал нөлөө бүхий нөөцөд хөдөлмөр тооцогддог билээ.

Хөдөлмөр эрхлэлт нь  улс орны эдийн засгийн хөдөлмөрийн зах зээлийн  төлөв байдал, эдийн засгийн өсөлт болон хөгжлийн хандлагаас хамаарч байдаг онцлог салбар юм. Хөдөлмөрийн зах зээлийг үр ашигтай ашиглаж хөгжүүлэх нь хөгжлийн бодлогын төлөвлөлтөнд ихээхэн ач холбогдолтой гэж судлаачид үздэг.

Судалгааны ажлын зорилго: Хөдөлмөр эрхлэлтийн талаарх аймгийн мэдээ, мэдээлэл, статистик тоо баримтуудыг ашиглаж, өнөөгийн хөдөлмөр эрхлэлтийн байдал  ямар түвшинд байгааг судлахыг энэхүү танилцуулгаар харуулахыг зорьлоо.

Судлагдсан байдал: Манай аймгийн хувьд ажиллах хүчин, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг тооцохдоо нэгдүгээрт, ажиллах хүчний судалгаагаар, хоёрдугаарт, ҮСХ болон НХХС-ын хамтарсан 2009 оны 06 сарын 19, 16-ний өдрийн 01/68/94 тоот тушаалаар баталсан Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлалын дагуу ажил эрхлэлтийг тооцож байна. Манай судалгаанд ажиллах хүчний судалгаа болон хөдөлмөрийн хэлтсийн захиргааны статисик мэдээллийн тоо баримтуудыг ашиглаж байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2017.10.11-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2000
  Цагаан будаа   кг   2200
  Шингэн сүү   литр   1000
  Хонины мах   кг   5000
  Үхрийн мах   кг   6000
  Ямааны ястай мах   кг   4500
  Бензин А-80   литр   1570
  Бензин Ай-92   литр   1680
  Дизель түлш   литр   1810
  Ноолуур   кг   40000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

  2014 он    2015 он   2016 он  2017 он