ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТАЛААРХ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО.

Нийтэлсэн: 2017 он 07 сар 24. 11 цаг 11 минут

“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал  оролцоог хангах тухай” УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын ажлын хэсгээс 21 аймаг, нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудтай цахим хурал хийлээ.
Цахим хуралд Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, Засаг дарга М.Бадамсүрэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, төлөөлөгчид, аймгийн төрийн захиргааны байгууллагын дарга нар  оролцов.
Улсын Их Хурлын ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж,  төслийн талаар иргэдийн саналыг авах хэлэлцүүлгийг зохион байгуулах чиглэл өгсөн байна.
Энэхүү хэлэлцүүлгийг Дорнод аймгийн сум, багийн түвшинд 8 сард багтаан зохион байгуулахаар төлөвлөлөө.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2018.07.04-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2233.3
  Цагаан будаа   кг   2216.7
  Шингэн сүү   литр   800
  Хонины мах   кг   6500
  Үхрийн мах   кг   8000
  Ямааны ястай мах   кг   6000
  Бензин А-80   литр   1750
  Бензин Ай-92   литр   1900
  Дизель түлш   литр   2190
  Ноолуур   кг   50000

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он  2015 он  2016 он  2017 он