ХЭРЛЭН ГОЛЫН ЭРГИЙН ДАГУУ НОГООН БҮСЭД“ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2017 он 08 сар 08. 10 цаг 33 минут

Хэрлэн голын эргийн дагуу ногоон бүсэд 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатын баталсан хуваарийн дагуу Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨҮГ-ийн урд талд голын эрэг дагуу 100м талбайг цэвэрлэх ажлыг 7 албан хаагч, 2 хүүхэд нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулан ажиллалаа.

            Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд найрамдал паркад оролцож, бэлтгэл ажлын хүрээнд шуудай, хүрз, савар, бээлий, өндөрлөгөөтэй портер машин бэлтгэн аймгийн ЗДТГ-аас 10л шатахууны толан авч цэвэрлэгээний ажлыг эхлүүлсэн.

            Хуваарилагдсан талбай голын хойд эргээрээ нилээн их хэмжээний шигүү бургастай байсан ба бургасны голоор хог их хэмжээгээр хуралдсан байдалтай байсан. Мөн эрэг дагуу хаясан архи, пивоны шил, уут, бусад төрлийн хогууд түүж цэвэрлэх арга хэмжээг авч ажиллалаа.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2017.12.06-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2200
  Цагаан будаа   кг   2100
  Шингэн сүү   литр   1200
  Хонины мах   кг   5200
  Үхрийн мах   кг   6000
  Ямааны ястай мах   кг   4500
  Бензин А-80   литр   1570
  Бензин Ай-92   литр   1680
  Дизель түлш   литр   1810
  Ноолуур   кг   40000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

  2014 он    2015 он   2016 он  2017 он