ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2017 ОНЫ 8 САРЫН ТАНИЛЦУУЛГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2017 он 09 сар 11. 17 цаг 16 минут

Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 8 сард 1254 эх амаржиж, 1269 хүүхэд төрж, мөн нас баралт 281 болж өмнөх оны мөн үеэс амаржсан эх 154 (10.9%)-өөр, төрсөн хүүхэд 145 (10.3%)-аар, нас баралт 71 (20.2%)-ээр тус тус өмнөх оны мөн үеэс буурчээ.

 1000  хүнд ногдох төрөлт 16.4, нас баралт 3.6, ердийн цэвэр өсөлт 12.8 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 2.2 пункт, нас баралт 1.0 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 1.2 пунктээр буурсан байна.

Нас баралтын шалтгааныг төрлөөр нь авч үзвэл хорт хавдрын нас баралт 94 тохиолдол бүртгэгдсэн ба нийт нас баралтын 33.5%, осол гэмтлийн нас баралт 36 тохиолдол буюу 12.8%-ийг тус тус эзэлж байна.

I.2 Бүртгэлтэй ажилгүй иргэн

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажилгүй иргэд 2017 оны 8 дугаар сарын эцэст 1828 болж,  1296 (70.9%) нь ажил хайгч иргэн, 532 (29.1%) нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

 Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 627 хүнээр буюу 34.3 хувиар өсч, өмнөх сараас 290 хүнээр буюу 15.9 хувиар буурч 1828 болсны 758 буюу 41.5 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна.

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны 8 дугаар сарын байдлаар ажилгүй 109 иргэн шинээр бүртгүүлсэн бол энэ оны эхний 8 сарын байдлаар бүртгэлтэй байсан 824 иргэн ажилд зуучлагдан оржээ.

Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 57.4 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.7 хувь нь дээд, 6.6 хувь нь тусгай дунд, 10.9 хувь нь  мэргэжлийн  анхан шатны  боловсролтой, 51.0 хувь нь бүрэн дунд, 7.8 хувь нь суурь, 3.0 хувь нь бага боловсролтой, 2.0 хувь нь боловсролгүй иргэд эзэлж байна.

 I.3 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 2017 оны 8 сарын байдлаар 1254 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 1269 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 154 (10.9%)-аар, амьд төрсөн хүүхэд 145 (10.3%)-аар буурсан байна.

0-1 насны хүүхдийн эндэгдэл 21 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 4 (23.5%)- өөр өссөн бол 1-5 насны хүүхдийн эндэгдэл 4 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 50 хувиар буурчээ.

1000 амьд төрсөн хүүхдэд ногдох 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн улсын дундаж эхний 7 сарын байдлаар 14.3 пункт, аймгуудын дундаж 15.0 пункт, байна. Харин Дорнод аймаг 19.0 пункт, Сүхбаатар аймаг 13.0 пункт, Хэнтий аймаг 16.6 пункт байна.

  2017 оны эхний сард нярайн эндэгдэл 8, амьгүй төрөлт 8 тохиолдол бүртгэгдсэн ба эхийн эндэгдэл гараагүй байна.

Хүн амын нас баралт 281 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн ам тутамд 3.64 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 71 тохиолдлоор буюу 20.2 хувиар буурсан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2017 оны эхний 8 дугаар сард 2060 болж, өмнөх оны мөн үеийнхээс 194 хүн буюу 10.4 хувиар өсөхөд салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 575(27.9%), заг хүйтэн өвчнөөр 524(25.4%) тохиолдол, трихоминиаз 341(16.6%) тохиолдол тус тус бүртгэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

            Эхний 8 сарын байдлаар 250.2 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 23.1 мянган хүнээр буюу 10.2 хувиар өсч, 12.8 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 94.7 мянган хүн хамрагджээ.

 

I.4 Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд эхний 8 сард 361 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 17 хүн нас барж, 167 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 19 хэргээр буюу 5.6 хувиар өссөн байна.

Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 2452.2 сая төгрөгийн хохирол учирсны 14.0 хувь буюу 343.1 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 86 хэргийг 92  хүн согтуугаар үйлдсэн байна.

Үйлдэгдсэн бүх хэргийн 102 буюу 28.2 хувь нь хулгайн хэрэг, хулгайн хэргийн 27 буюу 26.5 хувийг мал хулгайлах хэрэг эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлтийн хувь аймгийн хэмжээнд 57.3 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 17.7 пунктээр буурсан байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2017.10.11-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2000
  Цагаан будаа   кг   2200
  Шингэн сүү   литр   1000
  Хонины мах   кг   5000
  Үхрийн мах   кг   6000
  Ямааны ястай мах   кг   4500
  Бензин А-80   литр   1570
  Бензин Ай-92   литр   1680
  Дизель түлш   литр   1810
  Ноолуур   кг   40000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

  2014 он    2015 он   2016 он  2017 он