АЙМГИЙН ТАТВАРЫН ГАЗАРТ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2017 он 09 сар 15. 09 цаг 45 минут

Төрийн байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд оны эхнээс төрийн байгууллагын ажилтнуудад төлөвлөгөөний дагуу сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ удаагийн сургалт, хэлэлцүүлгийг аймгийн Татварын хэлтсийн ажилтнуудад 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагаас Татварын хэлтсийн хурлын зааланд зохион байгуулан ажиллалаа.  Тус хэлэлцүүлэгт Татварын хэлтэс болон Статистикийн хэлтсийн ажилтнууд нийт 23 албан хаагч оролцож, хамтран ажиллахад тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж санал солилцлоо. Статистикийн хэлтсийн дарга Д.Энхбаатар статистикийн хэлтсийн үйл ажиллагааны талаар танилцуулж, Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийж,    ахлах мэргэжилтэн Э.Отгон статистик мэдээллийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл хийж сургалт зохион байгууллаа. 

Сургалтанд оролцогчдод статистикийн байгууллагын үндсэн чиг үүргийн талаар танилцуулахаас гадна www.1212.mn апплейкшнийг сурталчилж, ашиглалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Хэлэлцүүлгийн үр дүнд бизнес регистрийн санд байгаа аж ахуйн нэгж байгууллагын тоог Татварын хэлтсийн мэдээллийн санд байгаа тоотой тулган цэгцлэх ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Мэдээлэл хийсэн сэдвүүд: Дараах сэдвийн хүрээнд хэлтсийн ажилтнууд мэдээллийг хийлээ. Үүнд:

  • Статистикийн хэлтсийн үйл ажиллагааны товч танилцуулга
  • Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын танилцуулга
  • www.1212.mn апплейкшнийг хэрхэн ашиглах талаар

Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2017.12.06-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2200
  Цагаан будаа   кг   2100
  Шингэн сүү   литр   1200
  Хонины мах   кг   5200
  Үхрийн мах   кг   6000
  Ямааны ястай мах   кг   4500
  Бензин А-80   литр   1570
  Бензин Ай-92   литр   1680
  Дизель түлш   литр   1810
  Ноолуур   кг   40000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

  2014 он    2015 он   2016 он  2017 он