ХҮҮХЭД ГЭР БҮЛ, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО.

Нийтэлсэн: 2017 он 09 сар 28. 14 цаг 38 минут

Төрийн байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд оны эхнээс төрийн байгууллагын ажилтнуудад төлөвлөгөөний дагуу сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ удаагийн сургалт, хэлэлцүүлгийг аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилтнуудад 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цагаас ГБХЗХГ-ын хурлын зааланд зохион байгуулан ажиллалаа.  Тус хэлэлцүүлэгт ГБХЗХГ-ын ажилтнууд болон Статистикийн хэлтсийн ажилтнууд нийт 25 албан хаагч оролцож, хамтран ажиллахад тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж санал солилцлоо.

Сургалтанд оролцогчдод статистикийн байгууллагын үндсэн чиг үүргийн талаар танилцуулахаас гадна хэлтсийн ажилтнууд www.1212.mn аппликейшнийг сурталчилж, гар утаснаасаа мэдээллийг хэрхэн авч ашиглаж болох талаар, мөн ажиллах хүчний түүвэр судалгааны 2-р улирлын үр дүнгийн талаар мэдээлэл хийж сургалтыг зохион байгуулан ажиллалаа.

 Хэлэлцүүлгийн үр дүнд ГБХЗХГ-ийн ажилтнууд албан хэрэгцээнд Статистикийн улсын эмхэтгэл, аймгийн нийгэм эдийн засгийн сар, жилийн танилцуулга, www.1212.mn сайт зэргийг ашиглаж тоон мэдээллээ авч хэвшсэн ба зарим тоон мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар авах шаардлага тулгардаг, иймд цаашид хамтран ажиллаж  мэдээлэл солилцох, шаардлагатай тоон мэдээллийг хэрхэн авч болох талаар ярилцаж санал солилцлоо.  

Мэдээлэл хийсэн сэдвүүд: Дараах сэдвийн хүрээнд хэлтсийн ажилтнууд мэдээллийг хийлээ. Үүнд:

  • Статистикийн хэлтсийн үйл ажиллагааны товч танилцуулга
  • Ажиллах хүчний судалгааны 2-р улирлын үр дүнгийн талаар
  • www.1212.mn аппликейшнийг хэрхэн ашиглах талаар

Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2017.10.11-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2000
  Цагаан будаа   кг   2200
  Шингэн сүү   литр   1000
  Хонины мах   кг   5000
  Үхрийн мах   кг   6000
  Ямааны ястай мах   кг   4500
  Бензин А-80   литр   1570
  Бензин Ай-92   литр   1680
  Дизель түлш   литр   1810
  Ноолуур   кг   40000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

  2014 он    2015 он   2016 он  2017 он