ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2017 ОНЫ 9 САРЫН ТАНИЛЦУУЛГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2017 он 10 сар 10. 15 цаг 47 минут

I.1 Хүн ам

Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 9 сард 1413 эх амаржиж, 1430 хүүхэд төрж, мөн нас баралт 322 болж өмнөх оны мөн үеэс амаржсан эх 165 (10.4%)-өөр, төрсөн хүүхэд 156 (9.8%)-аар, нас баралт 69 (17.6%)-ээр тус тус өмнөх оны мөн үеэс буурчээ.

 1000  хүнд ногдох төрөлт 18.54, нас баралт 4.18, ердийн цэвэр өсөлт 14.4 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 2.4 пункт, нас баралт 1.0 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 1.4 пунктээр буурсан байна.

Нас баралтын шалтгааныг төрлөөр нь авч үзвэл хорт хавдрын нас баралт 105 тохиолдол бүртгэгдсэн ба нийт нас баралтын 32.6%, осол гэмтлийн нас баралт 43 тохиолдол буюу 13.3%-ийг тус тус эзэлж байна.

Зураг.I.1 Төрсөн хүүхэд, нас барсан хүний тоо. 2013-2017 он

I.2 Бүртгэлтэй ажилгүй иргэн

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажилгүй иргэд 2017 оны 9 дүгээр сарын эцэст 1425 болж,  1047 (73.5%) нь ажил хайгч иргэн, 378 (26.5%) нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

 Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 210 хүнээр буюу 12.8 хувиар буурч, өмнөх сараас 403 хүнээр буюу 22.0 хувиар буурч 1425 болсны 626 буюу 43.9 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна.

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны 9 дүгээр сарын байдлаар ажилгүй 350 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1031 иргэн ажилд зуучлагдан оржээ.

Зураг.I.2 Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн болон

ажилд зуучлагдан орсон иргэд 9 сарын байдлаар

Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 56.6 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.0 хувь нь дээд, 7.2 хувь нь тусгай дунд, 10.7 хувь нь  мэргэжлийн  анхан шатны  боловсролтой, 51.0 хувь нь бүрэн дунд, 7.6 хувь нь суурь, 3.1 хувь нь бага боловсролтой, 1.9 хувь нь боловсролгүй иргэд эзэлж байна.

Зураг.I.3 Бүртгэлтэй ажилгүй иргэд, боловсролын түвшингээр,

 эхний 9 сарын байдлаар

 I.3 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 2017 оны 9 сарын байдлаар 1413 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 1430 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 165 (10.4%)-аар, амьд төрсөн хүүхэд 156 (9.8%)-аар буурсан байна.

0-1 насны хүүхдийн эндэгдэл 22 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 2 (10%)- оор өссөн бол 1-5 насны хүүхдийн эндэгдэл 5 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 62.5 хувиар буурчээ.

1000 амьд төрсөн хүүхдэд ногдох 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн улсын дундаж эхний 8 сарын байдлаар 14.1 пункт, аймгуудын дундаж 14.7 пункт байна. Харин Дорнод аймаг 16.5 пункт, Сүхбаатар аймаг 13.7 пункт, Хэнтий аймаг 17.9 пункт байна.

  2017 оны эхний сард нярайн эндэгдэл 9, амьгүй төрөлт 8 тохиолдол бүртгэгдсэн ба эхийн эндэгдэл гараагүй байна.

Хүн амын нас баралт 322 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн ам тутамд 4.18 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 69 тохиолдлоор буюу 17.6 хувиар буурсан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2017 оны эхний 9 дүгээр сард 2210 болж, өмнөх оны мөн үеийнхээс 171 хүн буюу 8.4 хувиар өсөхөд салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 580 (26.2%), заг хүйтэн өвчнөөр 577(26.1%) тохиолдол, трихоминиаз 392(17.7%) тохиолдол тус тус бүртгэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

            Эхний 9 сарын байдлаар 281.0 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 23.1 мянган хүнээр буюу 8.9 хувиар өсч, 14.2 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 109.6 мянган хүн хамрагджээ.

I.4 Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд эхний 9 сард 420 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 29 хүн нас барж, 184 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 44 хэргээр буюу 11.7 хувиар өссөн байна.

Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 2719.8 сая төгрөгийн хохирол учирсны 13.2 хувь буюу 360.3 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 97 хэргийг 105  хүн согтуугаар үйлдсэн байна.

Үйлдэгдсэн бүх хэргийн 117 буюу 27.9  хувь нь хулгайн хэрэг, хулгайн хэргийн 31 буюу 26.5 хувийг мал хулгайлах хэрэг эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлтийн хувь аймгийн хэмжээнд 50.4 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 25.2 пунктээр буурсан байна.

Зураг.I.5. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо,

жил бүрийн эхний 9-р сарын байдлаар

II.1 Тээвэр, холбоо:

Аймгийн Холбооны газрын нийт орлого 255.1 сая төгрөгт хүрсний 21.0 хувийг хүн амаас орсон орлого эзэлж байна.

Шуудан тээврийн газар 0.297 мянган зорчигч тээвэрлэж, 106.9 хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн, 34012.6 мян.төгрөгийн орлого, авто тээврийн газар 33.8 мянган зорчигч тээвэрлэcэн ба үүний 7.4 хувийг гадаадад зорчигч эзэлж, 21727.2 мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн 79557.2 мян. төгрөгийн орлоготой ажиллажээ.

            Шуудангийн үйлчилгээний салбар 6504 ширхэг бичиг, захидал, 972 ширхэг илгээмж, 84000 ширхэг тогтмол хэвлэлийг хэрэглэгчдэд хүргэжээ.

Зураг.II.1. Тээсэн зорчигчдын тоо, мянган хүн,

жил бүрийн 9 сарын байдлаар

II.2 Төсөв, санхүү:

Орон нутгийн төсвийн нийт орлого (орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан) 40387.7 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 38237.4 сая төгрөгт хүрч төлөвлөгөө 2150.3 сая төгрөгөөр тасарсан байна. Аймгийн төсвийн нийт зарлага 41974.8 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 38257.9 сая төгрөгийн гарсан гүйцэтгэлийг бүрэн санхүүжүүлсэн.

II.эрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний үнийн индекс 2017 оны 9 дүгээр сард өмнөх сараас 0.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 4.4 хувь, жилийн эцсээс 4.0 хувиар өслөө.

Хүснэгт.II.3 ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС, 9 дүгээр сар, бүлгийн дүнгээр

Ерөнхийи ндекс 2017 оны 09 сараас 0.3 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 0.3 хувь, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис 0.7 хувь,  гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа үйлчилгээний бүлгийн үнэ 0.3 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 0.5 хувь, тээвэр 1.0 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ

Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол 2017 оны 9 дүгээр сард 7538 толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 3837 толгойгоор буюу 33.7 хувиар буурсан байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 14, адуу 316, үхэр 2413, хонь 1457, ямаа 3338 толгой байна.

Аймгийн хэмжээнд хорогдсон нийт мал оны эхний малын 0.44 хувийг эзэлж байна. Нийт хорогдолд өвчнөөр хорогдсон малын эзлэх хувь 16.2 хувь буюу 1224 толгой мал хорогджээ.  Малын нийт хорогдлын 63.6 хувийг бог мал эзэлж байна.

         Мал төллөлт 9 дүгээр сарын байдлаар нийт төллөх малын 82.4 хувь буюу 622868  толгой эх мал төллөсөн байна.

Ургац хураалт 9 сарын байдлаар улаан буудай 2139.7 тонн, төмс 1257.4 тонн, хүнсний ногоо 566.4 тонн-г тус тус хураан авч, малчид 61542 тн хадлан бэлтгэхээс 10 сарын 6-ний байдлаар 44058 тонн хадлан бэлтгэж төлөвлөгөөний биелэлт 71.6 хувьтай байна.

 II.5 АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 41.0 тэрбум төгрөг болж урьд оны мөн үеийнхээс 1.1 тэрбум төгрөгөөр өссөн бол оны үнээр 36.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь урьд оны мөн үеийнхээс 1.2 тэрбум төгрөгөөр өссөн гүйцэтгэлтэй байна.     

Энэ онд гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс 342 мянган тонн нүүрс олборлож,  180217 мянган.квт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 171057 г.кал дулаан нийлүүлж, 2314.5  тн гурил, 1302.3  тн хивэг, 602.1 тн  гурилан бүтээгдэхүүн, 3.5  мян.л дарс, 143.1  мян.ширхэг зайрмаг 26.6 мян.л сүү, сүүн бүтээгдэхүүн, 7.7 тн хиам, банш бууз тус тус үйлдвэрлэсэн байна.

II.6 НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ

Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны эхний 9 сард 16 389.0 сая төгрөг, зарлага 34 449.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого  2 070.8 сая төгрөг буюу 14.5  хувиар, зарлага 3 024.6 сая төгрөг буюу 9.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо 11476 байгаа нь өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар өссөн байна.

II.7 ААНБ-ын ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХЛЭЛТИЙН БАЙДАЛ

Аймгийн хэмжээнд энэ оны эхний 9 сарын байдлаар нийт мэдээллийн санд 2106 ААНБ бүртгэлтэй байгаа ба нийт ААНБ-ын 1421 (67.5%) нь үйл ажиллагаа явуулж байгаа бол 273 (13.7%) ААН үйл ажиллагааг эхлээгүй байна. Хэрлэн сумын хэмжээнд 1490 ААНБ байгаа нь нийт ААНБ-ын 70.7 %-ийг эзэлж байна.

Нийт ААНБ-ын 69.3 хувийг ХХК, 14 хувийг ТББ, 7.3 хувийг төсөвт байгууллага, 4.6 хувийг хоршоо, 1.5 хувийг БГХН, 1.2 хувийг ЗГХН, 0.8 хувийг ОНӨҮГ, 0.6 хувийг ХК, 0.4 хувийг сан, 0.3 хувийг бусад хэлбэрийн ААНБ эзэлж байна.

хэмжээнд 2017 оны эхний 9 сард 1413 эх амаржиж, 1430 хүүхэд төрж, мөн нас баралт 322 болж өмнөх оны мөн үеэс амаржсан эх 165 (10.4%)-өөр, төрсөн хүүхэд 156 (9.8%)-аар, нас баралт 69 (17.6%)-ээр тус тус өмнөх оны мөн үеэс буурчээ.

Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2017.12.06-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2200
  Цагаан будаа   кг   2100
  Шингэн сүү   литр   1200
  Хонины мах   кг   5200
  Үхрийн мах   кг   6000
  Ямааны ястай мах   кг   4500
  Бензин А-80   литр   1570
  Бензин Ай-92   литр   1680
  Дизель түлш   литр   1810
  Ноолуур   кг   40000

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

  2014 он    2015 он   2016 он  2017 он