ДОРНОД АЙМГИЙН МАЛ СҮРЭГ 2 САЯД ХҮРЛЭЭ.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 05. 09 цаг 25 минут

Аймгийн Засаг даргын А/533 тоот захирамжийн дагуу мал тооллогын ажлыг Дорнод аймагт 12 сарын 7-17 ны өдрүүдэд зохион байгуулан явуулж 14 сумын 66 багт 353 тоологч ажиллаж, хяналтын тооллогоор нийт 76 хүн мал тооллогын ажилд хяналт тавин ажиллалаа. Энэ онд мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоо толгой 2057808 толгойд хүрч өмнөх оны мөн үеэс 334898 толгой буюу 19.4 хувиар өссөн байна.

5 төрлөөр нь дурьдвал:    Тэмээ   5579  -   өмнөх оноос 396 толгой буюу 7.6 хувь

                                            Адуу     250718 – өмнөх оноос 25726 толгой буюу 11.4 хувь

                                            Үхэр     207861- өмнөх оноос 32311 толгой буюу  18.4 хувь

                                            Хонь    1001567- өмнөх оноос 4655 толгой буюу 6.9 хувь

                                                Ямаа 592083-өмнөх оноос 106255 толгой буюу 21.9 хувиар тус тус өсч малын тоо 5 төрөл дээрээ өслөө.

Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Хэрлэн сумдаас бусад 10 сум малаа 5 төрөл дээрээ өсгөсөн байна. Хамгийн их мал Дашбалбар суманд 255412 толгой мал тоологдсон байна.

2017 оны урьдчилсан дүнгээр нийт мал сүргийн дотор хонь 48.7 хувь, ямаа 28.8 хувь, үхэр 10.1 хувь, адуу 12.1 хувь, тэмээ 0.3 хувийг эзэлж байна. 1990 оноос хойш 27 жилийн хугацаанд малын тоо толгойн өсөлтийг авч үзвэл 1995 онд хамгийн бага буюу 591388 толгой мал тоологдсон бол энэ онд хамгийн их буюу 2057808 толгой мал тоологдлоо.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2018.11.14-ны байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   1267
  Элсэн чихэр   кг   1800
  Цагаан будаа   кг   2250
  Шингэн сүү   литр   1233
  Хонины мах   кг   6600
  Үхрийн мах   кг   7067
  Ямааны ястай мах   кг   6000
  Бензин А-80   литр   1947
  Бензин Ай-92   литр   2107
  Дизель түлш   литр   2486.7
  Ноолуур   кг   30000

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он  2015 он  2016 он  2017 он