ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАНИЛЦУУЛГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.
Дорнод аймагт 2017 оны жилийн эцсийн байдлаар 14 сумын 66 багт, 79.5 мянган хүн тоологдсоны
- 56.3 хувь нь аймгийн төвд,
- 17.3 хувь нь сумын төвд,
- 26.4 хувь нь хөдөө амьдарч байна.
2017 оны нийт хүн амын тоог 2016 оны хүн амын тоотой харьцуулж үзвэл 1735 хүнээр буюу 2.2 хувиар, өрхийн хувьд 734 өрхөөр буюу 3.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Хэрлэн сум 45352 хүн ам тоолуулсан нь аймгийн нийт хүн амын 57.0 хувийг эзэлж байна. 3000-аас дээш хүн амтай Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Халхгол, Цагаан-овоо, нийт 5 сум байгаа юм.
Аймгийн Засаг даргын А/533 тоот захирамжийн дагуу мал тооллогын ажлыг Дорнод аймагт 12 сарын 7-17 ны өдрүүдэд зохион байгуулан явуулж 14 сумын 66 багт 353 тоологч ажиллаж, хяналтын тооллогоор нийт 76 хүн мал тооллогын ажилд хяналт тавин ажиллалаа. Энэ онд мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоо толгой 2057808 толгойд хүрч өмнөх оны мөн үеэс 334898 толгой буюу 19.4 хувиар өссөн байна.
5 төрлөөр нь дурьдвал: Тэмээ 5579 - өмнөх оноос 396 толгой буюу 7.6 хувь
Адуу 250718 – өмнөх оноос 25726 толгой буюу 11.4 хувь
Үхэр 207861- өмнөх оноос 32311 толгой буюу 18.4 хувь
Хонь 1001567- өмнөх оноос 4655 толгой буюу 6.9 хувь
Ямаа 592083-өмнөх оноос 106255 толгой буюу 21.9 хувиар тус тус өсч малын тоо 5 төрөл дээрээ өслөө.
2017 оны урьдчилсан дүнгээр нийт мал сүргийн дотор хонь 48.7 хувь, ямаа 28.8 хувь, үхэр 10.1 хувь, адуу 12.1 хувь, тэмээ 0.3 хувийг эзэлж байна. 1990 оноос хойш 27 жилийн хугацаанд малын тоо толгойн өсөлтийг авч үзвэл 1995 онд хамгийн бага буюу 591388 толгой мал тоологдсон бол энэ онд хамгийн их буюу 2057808 толгой мал тоологдлоо.
СҮРГИЙН БҮТЭЦ
Төрөл
|
Малын тоо |
Нийт малд эзлэх хувь |
||
1990 |
2017 |
1990 |
2017 |
|
Тэмээ |
13329 |
5579 |
1.4 |
0.27 |
Адуу |
92001 |
250718 |
9.8 |
12.2 |
Үхэр |
126101 |
207861 |
13.5 |
10.1 |
Хонь |
661216 |
1001567 |
70.6 |
48.6 |
Ямаа |
43999 |
592083 |
4.7 |
28.8 |
Бүгд |
936646 |
2057808 |
|
|
Сүүлийн 27 жилийн хугацаанд мал сүргийн бүтэц хэрхэн өөрчлөгдсөнийг авч үзэхэд, нийт сүргийн дотор ямаа 4.7 хувийг эзэлж байсан бол ямааны тоо толгой сүүлийн жилүүдэд эрс өсч 1990 онтой харьцуулахад 548084 толгой буюу 28.8 хувийг эзлэх болж 24.1 пунктээр өссөн, хонь 70.6 хувийг эзэлж байсан бол 48.6 хувийг эзэлж 1990 онтой харьцуулахад 340851 толгой буюу 21.9 пунктээр буурсан байна.
Сүүлийн 5 жилд нийт малын тоо дунджаар 1.1-14.2 хувь өсч байсан бол энэ онд 19.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Дашбалбар сум 255412 толгой мал тоолуулж тэргүүлсэн бол, Цагаан-Овоо сум 187358 толгой, Баяндун сум 175802 толгой, Сэргэлэн сум 167062 толгой, Хэрлэн сум 166234толгой мал тоолуулж, эхний 5 байрт орсон байна.
Хонь, ямааны тоогоор Дашбалбар сум тэргүүлсэн бол, тэмээний тоогоор Баянтүмэн, адууны тоогоор Матад сум, Үхрийн тоогоор Хэрлэн сум тэргүүлжээ.
Энэ онд Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Хэрлэн сумдаас бусад 10 сум малаа 5 төрөл дээрээ өсгөсөн байна. Хамгийн их мал Дашбалбар суманд 255412 толгой мал тоологдсон байна.
Малтай өрхийн тоо, малын бүлэглэлтээр
Бүлэглэлт |
Малтай өрхийн тоо |
Нийт дүнд эзлэх хувь |
||
2016 |
2017 |
2016 |
2017 |
|
Бүгд |
6641 |
7044 |
100.0 |
100.0 |
50 хүртэл малтай |
1947 |
1894 |
29.3 |
26.9 |
51-200 |
2207 |
2246 |
33.2 |
31.9 |
201-500 |
1496 |
1676 |
22.5 |
23.8 |
501-999 |
735 |
845 |
11.1 |
12.0 |
1000-2000 |
224 |
342 |
3.4 |
4.9 |
2001 дээш малтай |
32 |
41 |
0.5 |
0.6 |
2017 оны урьдчилсан дүнгээр 7044 малтай өрх тооллогод хамрагдсан бөгөөд өмнөх оныхоос 403 өрх буюу 6.1 хувиар өссөн байна. Малтай өрхийг малын тоогоор нь бүлэглэн үзвэл, 50 хүртэлх малтай өрх өмнөх оныхоос 2.4 пунктээр, 200 хүртэл малтай өрх өмнөх оныхоос 1.3 пунктээр буурсан бол, 201-ээс дээш малтай өрх 0.1-1.5 пунктээр өсжээ. Эндээс харахад олон малтай өрхийн тоо нэмэгдэж байна.
Мал тооллогын 2017 оны урьдчилсан дүнгээр нийт малтай өрхийн 71.4 хувь буюу 5028 өрх нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амьжиргааны эх үүсвэрээ болгож байгаа малчин өрх байна. Малчин өрхийн тоо өмнөх оныхоос 630 буюу 14.3 хувиар өслөө.
Малчдын мэдээлэл
Энэ удаагийн тооллогын онцлог нь малчдын мэдээллийг дэлгэрэнгүй тусгаж өгснөөрөө өмнөх тооллогуудаас илүү онцлог, ач холбогдолтой болсон. 2017 оны урьдчилсан дүнгээр 8817 малчин байна. Эдгээр малчдын 9.6 хувь нь 24 хүртэлх насны, 2.5 хувь нь 25-34 насны, 26.3 хувь нь 35-44 насны, 20.7 хувь нь 45-54 насны, 12.9 хувь нь 55-64 насны, 5.1 хувь нь 65 ба түүнээс дээш насны малчид байна.
Нийт малчдын 43.3 хувь буюу 3819 нь зээлтэй байна. Зээл авсан малчдыг насны бүлгээр авч үзэхэд 35-44 насны малчид хамгийн их буюу 29.8 хувийг, 25-34, 45-54 насныхан 23.7 хувийг эзэлж байна.
Сэтгэгдэл бичих