“АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САН” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 19. 15 цаг 44 минут

“АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САН” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО
Баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх зорилгоор аж үйлдвэрийн нэгдсэн системд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх ажлыг Үндэсний хөгжлийн газраас зохион байгуулж байна. Энэ хүрээнд аймгийн ХОХБТ- ийн хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсгийн гишүүд болон үйлдвэрлэгчдийг хамруулсан “Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан” сэдэвт уулзалт өнөөдөр /2018.01.17/ аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо.
Уулзалтад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мянганбаяр болон холбогдох байгууллагын удирдлагууд жижиг, дунд, томоохон аж ахуйн нэгжийн 40 гаруй төлөөлөл оролцлоо.
Уулзалтын үеэр аж үйлдвэрийн цахим мэдээллийн сангийн бүртгэл, татварын хөнгөлөлт, аймаг орон нутгаас үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд барьж буй бодлого, шийдвэрийн талаар танилцуулж, аймгийн Засаг дарга бизнес, эрхлэгчдийн тулгамдаж буй асуултад хариулт өгсөн юм.

Үүний дараагаар Монгол Улсын Засгийн газраас аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга, холбогдох байгууллагын удирдлагууд, бизнес эрхлэгчидтэй Цахим хурлыг зохион байгуулж нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн мэдээллийг сонссон бөгөөд хурлын гол зорилго Монгол Улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн мэдээллийн санд нэгтгэж, бодлого боловсруулагч болон үйлдвэрлэл эрхлэгч, худалдан авагч, хөрөнгө оруулагчдыг холбосон мэдээллийн нэгдсэн платформ үүсгэж, баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх юм.
Аж үйлдвэрийн нэгдсэн тооллогод Дорнод аймгийн Татварын хэлтэст бүртгэлтэй, Сангийн сайдын тушаалаар батлагдсан Эдийн засгийн салбарын “ С “ ангилалд багтах үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр эрхлэгчид хамрагдана.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2018.11.14-ны байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   1267
  Элсэн чихэр   кг   1800
  Цагаан будаа   кг   2250
  Шингэн сүү   литр   1233
  Хонины мах   кг   6600
  Үхрийн мах   кг   7067
  Ямааны ястай мах   кг   6000
  Бензин А-80   литр   1947
  Бензин Ай-92   литр   2107
  Дизель түлш   литр   2486.7
  Ноолуур   кг   30000

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он  2015 он  2016 он  2017 он