ДОРНОД АЙМАГ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА 4 ДҮГЭЭР БАЙРТ ОРЛОО.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 19. 15 цаг 49 минут

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 6 дахь жилдээ Монгол улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан үнэлж, өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлон өрсөлдөх чадварын судалгааны тайланг гаргажээ.
Өнгөрсөн жилүүдийн тайлангуудаас харахад аймгуудын өрсөлдөх чадварын оноо урт хугацаандаа өсч байгаа боловч 2017 оны хувьд онооны дундаж 70-65 болж буурсан байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өрсөлдөх чадварын ерөнхий оноогоор Дорнод аймаг хамгийн их буюу 6 оноогоор, Өвөрхангай аймаг 1 оноогоор, Говьсүмбэр аймаг 1 оноогоор тус тус ахиулсан бол Сүхбаатар аймаг 15, Ховд аймаг 13, Өмнөговь аймаг 10 оноогоор тус тус буурчээ.
Манай аймгийн өрсөлдөх чадварын оноо энэ жил хамгийн ихээр нэмэгдэхэд эдийн засгийн өсөлт, зээл авах боломж нэмэгдэн, чанаргүй зээлийн тоо буурсан зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.
2016 онд өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Дорнод аймаг 8 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол өнгөрсөн онд ийнхүү 6 оноогоор буюу огцом ахиулж 4 дүгээрт жагсаж байна.
Судалгаагаар аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тодорхойлж, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн тогтвортой, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлдэг ажээ.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2018.11.14-ны байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   1267
  Элсэн чихэр   кг   1800
  Цагаан будаа   кг   2250
  Шингэн сүү   литр   1233
  Хонины мах   кг   6600
  Үхрийн мах   кг   7067
  Ямааны ястай мах   кг   6000
  Бензин А-80   литр   1947
  Бензин Ай-92   литр   2107
  Дизель түлш   литр   2486.7
  Ноолуур   кг   30000

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он  2015 он  2016 он  2017 он