Дорнод аймгийн 2014 оны эхний хагас жилийн нийгэм эдийн засгийн байдлаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 07 сар 18. 09 цаг 29 минут

Дорнод аймгийн 2014 оны эхний хагас жилийн нийгэм эдийн засгийн байдлын талаарх мэдээллээр хэвлэлийн бага хурлыг 7 дугаар сарын 10-ны өдөр аймгийн аймгийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн алба, МИЖИ телевизтэй хамтран Статистикийн хэлтсийн даргын өрөөнд 14 цагаас зохион байгууллаа.  

Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд ахлах мэргэжилтэн Э.Отгон, мэргэжилтэн Ц.Цэцгээ, Т.Туяацэцэг нар оролцож, Дорнод аймгийн 2014 оны эхний хагас жилийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл хийж, онцлох өсөлттэй, бууралттай байгаа үзүүлэлтүүдийн шалтгааныг тайлбарлан  хэвлэл мэдээллийн ажилтнуудын сонирхсон асуултанд хариулт өгч ажиллалаа.

Хэвлэлийн бага хуралд оролцсон ажилтнуудад тараах материал өгч статистик мэдээллийг хэрхэн ашиглах, гар утаснаасаа ямар мэдээлэл авч болох зэрэг мэдээллийг өгч хамтран ажиллахыг уриаллаа. Мөн өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар мэдээлсэн мэдээллийг хэлтсийн вэб сайт www.dornod.nso.mn сайтаас татан авч болохыг сурталчиллаа.

            Энэ сарын хэвлэлийн бага хурлаар улирлын чанартай мэдээнүүд болох барилга угсралт, их засварын ажил, газар тариалан болон хэрэглээний үнийн өсөлт оны эхнээс хэрхэн өөрчлөгдсөн, аж үйлдвэрийн салбарын борлуулалт нэмэгдсэн зэргийн онцгойлон дурьдаж танилцууллаа.


Сэтгэгдэл бичих

         7 хоногийн үнийн мэдээ
2020.02.12-ны байдлаар, төг  

Дорнод I гурил            

  кг      1500  
Элсэн чихэр   кг     2500  
Цагаан будаа   кг     2500  
Шингэн сүү   литр     2500  
Хонины мах   кг     8500  
Үхрийн мах   кг     1000  
Ямааны ястай мах   кг     8500  
Бензин А-80   литр     1880  
Бензин Ай-92   литр    

1940

 
Дизель түлш   литр    

2570

 
Ноолуур   кг     20000  

Боодолтой өвс 25 кг

  кг    

6000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он      2015 он       2016 он 

2017 он      2018 он       2019 он