ДОРНОД АЙМАГ НАЯН МЯНГА ДАХЬ ИРГЭНЭЭ УГТАН АВЛАА

Нийтэлсэн: 2018 он 05 сар 12. 14 цаг 08 минут

ДОРНОД АЙМАГ НАЯН МЯНГА ДАХЬ ИРГЭНЭЭ УГТАН АВЛАА

Дорнод аймгийн 80 мянга дахь иргэн мэндэлж, Дорнодчууд бидэнд баярт үйл явдал тохиолоо.

БОЭТ-ийн Төрөх тасагт 2018 оны 05 сарын 10-ны 09:12 цагт Сэргэлэн сумын 2 дугаар багийн харьяат Долгорсүрэнгийн Эрдэнэсувд эсэн мэнд амаржиж, Дорнод аймгийн 80 мянга дахь иргэнийг төрүүллээ.

Түүхэнд нэрээ үлдээх бяцхан иргэн маань залуу гэр бүл Будсүрэнгийн Мягмарын 3 дахь хүү болон мэндэлж, ээждээ Дархан бэр хэмээх цол, Дорнод аймгийн 80 мянга дахь иргэн, 2018 онд төрсөн 700 дахь хүүхэд болон мэндэлсэн нь давхар давхар билэгшээлтэй юм.
Хүүг Д.Саранцэцэг эмчтэй баг эх барьсан бөгөөд эх, хүүгийн биеийн байдал сайн байна.

10-ны өдөр одоогийн байдлаар 5 хүүхэд мэндлээд байна. Энэ өдөр төрсөн бүх хүүхдийг 80 мянга дахь иргэний үе чацуутнаар тодруулах аж.
80 мянга дахь иргэнд батламж, хадгаламж бүхий мөнгөн урамшуулал олгон, алдаршуулж, үе чацуутнуудыг мөн батламжлах ажээ.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2018.10.10-ны байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   1217
  Элсэн чихэр   кг   1617
  Цагаан будаа   кг   2267
  Шингэн сүү   литр   933
  Хонины мах   кг   5500
  Үхрийн мах   кг   6667
  Ямааны ястай мах   кг   5500
  Бензин А-80   литр   1828
  Бензин Ай-92   литр   1972
  Дизель түлш   литр   2308
  Ноолуур   кг   31667

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он  2015 он  2016 он  2017 он