Дорнод аймгийн хүн амын амьдарч буй орчин, нийгмийн үзүүлэлтийн танилцуулга

Нийтэлсэн: 2018 он 06 сар 30. 09 цаг 57 минут

Монгол Улс Ази тивийн төвд, хойт өргөргийн 410 35” – 520 06”, зүүн уртрагийн 870 47” – 1190 57”-ийн хооронд байрлаж, хойт талаараа Оросын Холбооны Улстай 3543 км, өмнө талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 4709.6 км хиллэдэг бол Дорнод аймаг нь Монгол Улсын зүүн хязгаарт байрлалтай.

Дорнод аймгийн газар нутаг нь Монгол улсын анхны гурван аймгийн нэг болсон Сэцэн хан аймагт 1627 оноос, Хэрлэн барсын чуулганд 1728 оноос, Хан хэнтий уулын чуулганд 1911 оноос харьяалагдаж байжээ.

Богд хаант засгийг 1924 онд халж, ардын захиргааг шинээр байгуулахад Хан Хэнтий уулын аймагт 24 сумтайгаар харьяалагдах болсон байна.

Ардын Засгийн газрын 1931 оны 2 сарын тогтоолоор Хан Хэнтий уулын аймгаас 10 хошууг шилжүүлэн Дорнод аймгийг байгуулсан түүхтэй.

1945 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор Чойбалсан аймаг гэж нэрлэх болж, аймгийн төвийг Баянтүмэн хот гэж нэрлэж байсан.

БНМАУ-ын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1962 оны 3 дугаар сарын 21-ний 68 дугаар зарлигаар Чойбалсан аймгийг Дорнод аймаг гэж нэрлэсэн.

Тус аймаг нь Засаг захиргааны 14 сум, 66 багтай, зүүн бүсийн тулгуур төв юм.

Аймгийн хэмжээнд 23.3 мянган өрхөд 77.7 мянган хүн амьдарч байгаагийн 12925 өрх буюу 55.4 хувь нь аймгийн төвд, 4701 өрх буюу 20.1 хувь нь сумын төвд, 5698 өрх буюу 24.4 хувь нь хөдөө амьдарч байна.

 Халх, буриад, барга, үзэмчин зэрэг үндэстэн зонхилон амьдардаг.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2018.11.14-ны байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   1267
  Элсэн чихэр   кг   1800
  Цагаан будаа   кг   2250
  Шингэн сүү   литр   1233
  Хонины мах   кг   6600
  Үхрийн мах   кг   7067
  Ямааны ястай мах   кг   6000
  Бензин А-80   литр   1947
  Бензин Ай-92   литр   2107
  Дизель түлш   литр   2486.7
  Ноолуур   кг   30000

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он  2015 он  2016 он  2017 он