ЕБС-ийг ТӨГСӨГЧДӨДӨӨ ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСНИЙ ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭХИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

Нийтэлсэн: 2018 он 07 сар 26. 07 цаг 33 минут

Үндэсний Статистикийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэжлийн залгамж халааг бэлтгэх зорилгоор Үндэсний Статистикийн хорооноос Үндэсний болон Америкийн ACBSP магадлан итгэмжлэлтэй Эдийн засгийн үндэсний дээд сургуультай хамтран ажиллах гэрээг  байгуулсан. Энэ хамтын гэрээний хүрээнд аймгийн Статистикийн хэлтэс нь тухайн аймагт буюу хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах, эдийн засаг, санхүү, статистикийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй, залгамж халаа бүхий мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор тодорхой шаардлага хангасан элсэгчдийг сонгон шалгаруулж, 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Эдийн засгийн үндэсний дээд сургуульд суралцуулах ажлыг хариуцна. Захиалгат элссэн сурагчдын нэг жилийн сургалтын төлбөр нь ижил чиглэлийн сургуулиудын (МУИС, СЭЗИС, ХААИС гэх мэт.) жишиг төлбөрөөс бага буюу суралцах хугацаанд тогтмол 1.5 сая төгрөг байх бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны журмын дагуу Боловсролын сангийн хүүгүй зээлд хамрагдах, ҮСХ-ноос тавьсан шаардлагыг хангасан төгсөгчдийг ажлын байраар хангах асуудлыг гэрээлэгч талууд хамтран байгуулах, мөн шилдэг төгсөгчдийг гадаадын их, дээд сургуулиудын магистрын 100 хүртэл хувийн тэтгэлэгт хөтөлбөрт суралцуулах зэрэг боломжуудыг эдлэх давуу талтай юм.

Иймд Статистик, Санхүү, Эдийн засгийн чиглэлээр сурах хүсэл, сонирхолтой сурагчдад энэхүү сургуулийг санал болгож байна. Мэдээллийг Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 06 тоот өрөөнөөс ирж мэдээлэл авна уу.

Утас : 70584240


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2018.12.12-ны байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   1266.67
  Элсэн чихэр   кг   1833.33
  Цагаан будаа   кг   2300
  Шингэн сүү   литр   1500
  Хонины мах   кг   6666.67
  Үхрийн мах   кг   7600
  Ямааны ястай мах   кг   6400
  Бензин А-80   литр   1943.33
  Бензин Ай-92   литр   2035
  Дизель түлш   литр   2486.67
  Ноолуур   кг   30000

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он  2015 он  2016 он  2017 он