Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн 2014 оны 8 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2014 он 09 сар 10. 11 цаг 40 минут

Хүн амын эрүүл мэндийн байдал: Аймгийн хэмжээнд нийт 1305 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 1303 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 26 буюу 1.9%-иар, төрсөн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеээс 34 буюу 2.5%-р буурсан тус тус байна.Хүн амын нас баралт 315 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн ам тутамд 4.20 ноогдож, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2 тохиолдол буюу 0.6 %-иар буурсан байна.

     0-1 насны хүүхдийн эндэгдэл 9 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөд 6.9 болсон байна. 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 4 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 50 хувиар буурсан байна. Эмнэлэгт 11.2 мянган хүн хэвтэн эмчлүүлж, 92.2 мянган ор хоног ашиглажээ. Амбулаториор 236.3 мянган хүнд үзлэг хийсэн байна.Жирэмсний хяналтанд 1408 эх байгаагийн 1239 эх эхний 3 сардаа хяналтад орж бүртгүүлсэн байна.

Бүртгэгдсэн халдварт бус өвчлөл 22381 тохиолдол 10000 хүн тутамд 2987.6, халдварт өвчин 1468 тохиолдол 10000 хүн тутамд 196.0 ноогдож байна. Нийт халдварт өвчний 71.6 хувийг БЗХӨ эзэлж байна.

            Эмийн сан, хувийн хэвшлийн эмнэлгээр 162.8 мян.хүн үйлчлүүлж, 746,5 сая төгрөгийн орлоготой ажиллажээ.

 

Төсөв, санхүү: Аймгийн төсвийн нийт орлого 37431.9 сая төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 37202.8 сая төгрөг, үүнээс урсгал орлого 5682.8 сая төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 7426.1 сая төгрөгт хүрч 1743.3  сая.төгрөгөөр буюу 30.7 хувиар давж биелэлээ.

Аймгийн төсвийн нийт зарлага 33644.7 сая төгрөг гарсан нь гүйцэтгэлийг бүрэн санхүүжүүлсэн байна.

Сумдын төсвийн зарлага 25659.7 сая төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 23540.3 сая төгрөг болж төлөвлөгдсөн зарлагын 91.7 хувийг зарцуулсан байна.

 

Гурилын үнэ: 2014 оны 9 сарын 3-ны байдлаар Дорнод I гурилын 1 кг-ын үнэ 900 төгрөг байна. Энэхүү үнийг 2014 оны 1 дүгээр сарын байдалтай харьцуулбал 40.6 хувиар, 6 сарын үнэтэй харьцуулбал 32.3 хувиар өссөн байна.

Махны үнэ: 2014 оны байдлаар 5 дугаар сард үхэр, хонь, ямааны мах хамгийн өндөр үнэтэй байсан ба оны эхний үнэтэй харьцуулахад 15.3-26.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Харин 9 дүгээр сарыйн 3-ны байдлаар бүх төрлийн махны үнэ оны эхний үнэтэй ижил түвшинд байна.

Сүү, будаа, элсэн сахар: Элсэн сахар, цагаан будааны үнэ оны эхнээс 100 төгрөгөөр буюу 5.2 хувиар өссөн.  Шингэн сүүний хувьд 2 дугаар сард 1700 төгрөгийн үнэтэй байсан бол улирлаас шалтгаалан зуны улиралд 600 төгрөг хүртлээ буурсан ба 9 сарын 3-ны байдлаар 800 төгрөгийн үнэтэй байна.

 

Аж үйлдвэр: Аж үйлдвэрийн газрууд 24301.9 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 23978.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлууллаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 15.6 % буюу 3272.4 сая төгрөгөөр, борлуулалт 23.7% буюу 4600.7 сая төгрөгөөр тус тус өссөн байна.

Адуунчулуун ХК 291.0 мянган тонн нүүрс олборлосон бол ДБЭХС ХК 72073.8 мян.квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 126.1 мян.г.калори дулаан хэрэглэгчдэд түгээжээ. Дорнод Гурил ХХК 3272.5 тн гурил, 1109.6 тн хивэг, 543.0 тонн талх үйлдвэрлэлээ.

 Бусад хүнсний үйлдвэрүүд 305.4 тн талх, нарийн боов, 234.7 мян л сүү, сүүн бүтээгдэхүүн, 6.3 мян.л архи, 6.9 мян.л дарс, 47.1 тн хэрчсэн гурил, 687.1 мян.л цэвэр ус,  9.3 тн бууз банш, хиам нухаш 63.7 тн тус тус үйлдвэрлэж  нийлүүллээ.

 

Тээвэр, холбоо, нийтийн аж ахуй: Аймгийн Холбооны газрын нийт орлого 303.2 сая төгрөгт хүрсний 40.2 хувийг хүн амаас орсон орлого эзэлж байна. Шуудан үйлчилгээний газар 3.2 мянган зорчигч тээвэрлэж, 324.4 мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн, 14.1 сая.төгрөгийн орлого олсон бол Авто тээврийн газар 18.9 мянган зорчигч тээвэрлэж, 12492.9 мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн 44907.0 мян. төгрөгийн  орлоготой  ажиллажээ.

Нийтийн аж ахуй ХХК 1246.5 сая төгрөгийн орлоготой ажилласны 22.4 хувь нь хүн амын хэрэгцээнд нийлүүлсэн ус борлуултын орлого эзэлж байна.

 

Хөдөө аж ахуй: Оны эхнээс 444035 төл авснаас 99.6 хувь нь бойжиж  байна. 8 сарын байдлаар том малын зүй бусын хорогдол 7543 толгойд хүрснээс тэмээ 55, адуу 493, үхэр 714, хонь 3560, ямаа 2721 толгойд хүрлээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36363 толгойгоор буурчээ. Нийт хорогдлын 28.5 хувийг Баяндун сумын хорогдол эзэлж байна.

 

Гэмт хэрэг: 2014 оны 8 дугаар сарын байдлаар 356 гэмт хэрэг гарч үүний улмаас 21 хүн нас барж, 579.2 сая төгрөгийн хохирол учирчээ. Нийт гарсан гэмт хэргийн 109 хэргийг 94 хүн согтуугаар үйлдсэн байна. Учирсан хохирлын хэмжээг 2013 оны мөн үетэй харьцуулахад 1427.3 сая төгрөгөөр буурсан байна.

 

Ажлын шинэ байранд орсон иргэдийн мэдээ: Эхний 8 сарын байдлаар 1112 иргэн ажлын шинэ байранд ажилд орсон байна. Эдгээр хүмүүсийг мэргэжлээр нь авч үзвэл худалдаа үйлчилгээний мэргэжлийн ажилд 124, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэжлийн ажилд 277, үйлдвэрлэл, барилга, уул уурхайн салбарт 279, боловсруулах болон энгийн ажилд 261, бусад салбарт 171 хүн шинээр ажилд орсон байна.   

 

 Мөнгө, зээл, үнэт цаас: Монгол банкны ханшаар 9 дүгээр сарын 9-ны ханшийг 9 дүгээр сарын 1-ны байдалтай харьцуулахад долларын ханш 38.85 төгрөгөөр, юань 6.6 төгрөгөөр, рубль 1.54 төгрөгөөр  тус тус өссөн байна.

 


Сэтгэгдэл бичих

         7 хоногийн үнийн мэдээ
2020.02.12-ны байдлаар, төг  

Дорнод I гурил            

  кг      1500  
Элсэн чихэр   кг     2500  
Цагаан будаа   кг     2500  
Шингэн сүү   литр     2500  
Хонины мах   кг     8500  
Үхрийн мах   кг     1000  
Ямааны ястай мах   кг     8500  
Бензин А-80   литр     1880  
Бензин Ай-92   литр    

1940

 
Дизель түлш   литр    

2570

 
Ноолуур   кг     20000  

Боодолтой өвс 25 кг

  кг    

6000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он      2015 он       2016 он 

2017 он      2018 он       2019 он