Бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцлоо.

Нийтэлсэн: 2014 он 09 сар 10. 13 цаг 59 минут

“Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-т Чойбалсан хот үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн баярыг тэмдэглэхтэй холбогдуулан Хэрлэн сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/349 тоот “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай”, Хэрлэн сумын 7-р багийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн 86 тоот албан бичгийн дагуу тус хэлтсийн ажилтнууд аймгийн Засаг даргын II байрны гадна талбайд их цэвэрлэгээний ажлыг 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 14.30-аас 17.20 минутийн хугацаанд хийж дуусгалаа.

 Их цэвэрлэгээнд хэлтсийн 9 ажилтан 3 хэсэг болон ажиллалаа. Цэвэрлэх талбайн хувьд нэлэнхүйдээ зэрлэг их ургасан, навч унасан, машины зам шороо, хог ихтэй байсан ба 50 м2 доторх талбайг бүрэн цэвэрлэв. Нийт 17 шуудай хог хаягдал гарсан ба өндөр ургасан шарилжнуудыг түүж шатаах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Нэг хэсэг нь шарилжийг зулгаан, навч цэвэрлэсэн бол нөгөө хэсэг бөөгнөрсөн хог, зулгаасан шарилж, навчийг зөөвөрлөн хогийн цэгт хаян шатаалаа. Нэг хэсэг нь байрны үүднээс хашааны гарах баруун хаалга хүртэлх машин замын шороог хаман, замын дагуу зэрлэгийг зулгаалаа.

Их цэвэрлэгээг хийж дуусгасны дараа Хэрлэн сумын Байгаль орчны улсын байцаагч Ж.Саран, хог хариуцсан байцаагч Энхжаргал нарт мэдэгдэн цэвэрлэсэн талбайд хяналт хийлгэлээ.


Сэтгэгдэл бичих

         7 хоногийн үнийн мэдээ
2019.09.25-ны байдлаар, төг  

Дорнод I гурил            

  кг      1200  
Элсэн чихэр   кг     2100  
Цагаан будаа   кг     2300  
Шингэн сүү   литр     1000  
Хонины мах   кг     8500  
Үхрийн мах   кг     10000  
Ямааны ястай мах   кг     8500  
Бензин А-80   литр     1880  
Бензин Ай-92   литр    

1940

 
Дизель түлш   литр    

2470

 
Ноолуур   кг     50000  

Боодолтой өвс 25 кг

  кг    

3000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он      2015 он       2016 он 

2017 он      2018 он       2019 он