Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны үр дүнг танилцуулах семинарыг зохион байгууллаа

Нийтэлсэн: 2018 он 10 сар 26. 07 цаг 28 минут

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо хамтран 2017 онд жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг улс орон даяар анх удаа зохион байгуулж өнгөрсөн зургаадугаар сард үр дүнг танилцуулсан билээ. Тус судалгааны үр дүнг танилцуулах семинарыг зохион байгууллаа.

Семинарт  Гэр бүл хүүхэд хөгжлийн газар, ЭМГ, ЦЕГ, Хэрлэн сумын багийн Засаг дарга, сургуулийн менежер, цэцэрлэгийн эрхлэгч, ТББ, МСҮТ-ийн нийгмийн ажилтан зэрэг байгууллагууд оролцлоо.
Судалгаагаар Монголд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хэлбэр, тархалт, шалтгаан, үр дагаврыг тодорхойлж, Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа жендэрийн тэгш байдлыг хангах 5 дугаар зорилтын шалгуур үзүүлэлт, үр дүнг тооцох, олон улсын түвшинд харьцуулагдахуйц чанарын болон тоон мэдээлэл цуглуулсан байна. Мөн монгол дахь жендэрт суурилсан хүчирхийллийн талаар тоон болон чанарын цогц мэдээлэлтэй болж, энэ чиглэлийн үйлчилгээг сайжруулж, нийгэм дэх хандлага, байдлыг өөрчлөх ухуулга нөлөөлөл хийхэд судалгааны дүнг ашиглах, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгч нарт танилцуулах, цаашид хамтран ажиллах, бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой юм.

Image may contain: 18 people, people smiling, people standing


Сэтгэгдэл бичих

         7 хоногийн үнийн мэдээ
2019.05.01-ны байдлаар, төг  

Дорнод I гурил            

  кг      1200  
Элсэн чихэр   кг     1900  
Цагаан будаа   кг     2400  
Шингэн сүү   литр     1700  
Хонины мах   кг     9000  
Үхрийн мах   кг     13000  
Ямааны ястай мах   кг     8000  
Бензин А-80   литр     1840  
Бензин Ай-92   литр    

1900

 
Дизель түлш   литр    

2440

 
Ноолуур   кг     80000  

Боодолтой өвс 25 кг

  кг    

2500

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он      2015 он       2016 он 

2017 он      2018 он       2019 он