АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААНД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2019 он 01 сар 19. 07 цаг 59 минут

Дорнод аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралд мал тооллогын дүнгийн танилцуулгыг Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн дарга Д.Энхбаатар хийлээ.
Аймгийн Засаг даргын А/552 дугаар захирамжийн дагуу мал тооллогын ажлыг Дорнод аймагт 12 сарын 7-17 ны өдрүүдэд зохион байгуулан явуулсан. Нийт 14 сумын 67 багт 394 тоологч ажиллаж, хяналтын тооллогоор аймгийн комиссын гишүүд 9 чиглэлд гарч тооллогын ажилд хяналт тавьж ажилласан.
Аймгийн хэмжээгээр 2018 оны эцэст урьдчилсан дүнгээр 2 377 783 толгой мал тоологдож, малын тоо 5 төрөл дээр өссөн байна.
Мөн төллөх насны 931187 толгой хээлтэгч малын 837814 толгой (89.9%) нь төллөжээ. Нийт гарсан төлийн 828945 толгой (98.4%)-ыг бойжуулжээ.
Дорнод аймгийн хэмжээнд 7295 малтай өрх түүний дотор 5092 малчин өрх байгаа бол нийт малын тоогоор Дашбалбар сум тэргүүлсэн байна.
Нийт малчдыг насны бүлгээр авч үзвэл: 15-34 насны малчид 33 хувь, 35-59 насны малчид 57 хувь, 60-с дээш насны малчид 10 хувийг тус тус эзэлж байна.

 


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2019.01.02-ны байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   1266.7
  Элсэн чихэр   кг   1833
  Цагаан будаа   кг   2333
  Шингэн сүү   литр   1900
  Хонины мах   кг   6700
  Үхрийн мах   кг   7600
  Ямааны ястай мах   кг   6466.7
  Бензин А-80   литр   1890
  Бензин Ай-92   литр  

1950

  Дизель түлш   литр   2486.6
  Ноолуур   кг   30000

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он  2015 он  2016 он  2017 он 2018 он