ЦАГ АШИГЛАЛТЫН СУДАЛГАА-2019

Нийтэлсэн: 2019 он 03 сар 12. 02 цаг 21 минут

Үндэсний статистикийн хорооноос энэ онд цаг ашиглалтын судалгааг орон даяар 2019 оны 3, 6, 9, 12 дугаар сарын 3 дахь долоо хоногт зохион байгуулах бөгөөд мэдээлэл цуглуулалтад таблет ашиглан ярилцлага хийх (computer assisted personal interview - CAPI) болон цаасан асуулга ашиглан ярилцлага хийх (paper assisted personal interview - PAPI) аргыг хослуулан ашиглана. Хорооны даргын зөвлөлийн хурлаар энэхүү судалгааны үзэл баримтлал, асуулга, ангиллыг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр  хэлэлцэн баталсан.
Цаг ашиглалтын судалгаанд бага насны хүүхдүүд ханиад, томуугаар өвчилснөөс үүдэн эцэг, эхчүүд эдийн засгийн хувьд хэчнээн цаг хугацаа, мөнгө зарцуулж байгааг тодруулах нэмэлт бүлэг асуулга нэмэгдсэн. Монгол Улсын Статистикийн тухай хуульд заасны дагуу цаг ашиглалтын судалгааг 2019 онд дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байгаа. Манай улс цаг ашиглалтын судалгааг 2000 онд туршилтын байдлаар явуулсан бөгөөд 2004 онд Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар 2007 онд анх удаа үндэсний хэмжээнд 3200 өрх, 2011 болон 2015 онуудад 4000 өрхийг тус тус хамруулан явуулсан байна. Энэ удаагийн судалгаанд 5 бүсийг төлөөлүүлэн 4000 өрхөөс мэдээллийг цуглуулах юм.
Манай улсын эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн талаарх тоо мэдээлэл нь гол төлөв зах зээлийн үйл ажиллагаанд хүн амын зарцуулж байгаа цагийг тооцож үнэлэх боломжийг олгодог бол цаг ашиглалтын судалгаа нь өрхийн түвшинд эдийн засгийн бус үйл ажиллагаанд зарцуулж байгаа цагийг тооцож үнэлэхэд ашиглагдах мэдээллийн нэг гол эх үүсвэр юм. Цаг ашиглалтын судалгааны гол ач холбогдол нь хөлсгүй хөдөлмөрт өрхийн гишүүдийн зарцуулж байгаа цагийг тодорхойлж гаргах, хүн амын цаг зарцуулалтын ерөнхий дүр зургийг гаргах, өрхийн түвшинд бий болж байгаа нэмэгдэл өртгийг тооцох, ҮТС-д шаардлагатай тоо мэдээллийг гаргах түүнчлэн бодлого боловсруулахад хэрэгцээтэй тоо мэдээллээр хангахад чиглэгдсэн.
Цаг ашиглалтын судалгаа 2019 сургалтанд Дорнод, Хэнтий аймгийн статистикийн хэлтсийн ажилтнууд оролцож байна. Сургалтыг Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын статистикч Т.Алтанцэцэг, мэдээллийн технологын газрын референт М.Биндэръяа нар зохион байгууллаа.

 


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2019.01.02-ны байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   1266.7
  Элсэн чихэр   кг   1833
  Цагаан будаа   кг   2333
  Шингэн сүү   литр   1900
  Хонины мах   кг   6700
  Үхрийн мах   кг   7600
  Ямааны ястай мах   кг   6466.7
  Бензин А-80   литр   1890
  Бензин Ай-92   литр  

1950

  Дизель түлш   литр   2486.6
  Ноолуур   кг   30000

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он  2015 он  2016 он  2017 он 2018 он