ОЛОН УЛСЫН СТАТИСТИКИЙН БОЛОВСРОЛЫН ТӨСЛӨӨС 2019 ОНЫ ОЛОН УЛСЫН ЗУРАГТ ХУУДАСНЫ УРАЛДААНЫ ЗАРЛАЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 14. 07 цаг 57 минут

Олон Улсын Статистикийн боловсролын төслөөс 2019 оны олон улсын зурагт хуудасны уралдааныг зарлаж байна.

СЭДЭВ:       Статистик тоон мэдээллийг харуулсан постер буюу зурагт хуудасны уралдаан

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:    ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

ХАМРАХ ХҮРЭЭ:       

  • Дараах 3 ангиллаар оролцоно

    • Их дээд сургуулийн бакалаврын эсвэл коллежийн оюутан 

    • Дунд сургуулийн сурагчид (2000-2003 онд төрсөн сурагчид) 

    • Дунд сургуулийн сурагчид (2003 оноос хойш төрсөн сурагчид)

  • 2-5 хүнээс бүрдсэн баг болж оролцох бөгөөд ганц хүний бүтээлийг хүлээж авахгүй.

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

  • Зурагт хуудсыг ямар ч сэдвийн хүрээнд хийж болох бөгөөд Статистик, тоон мэдээллийн хэрэглээ, дүн шинжилгээ, тайлбар, хамаарлыг харуулсан мэдээлэл, үр дүнгүүдийг агуулсан байна. 

  • Ямар нэгэн нэмэлт мэдээлэлгүйгээр ойлгомжтой байх, дэвшүүлж буй асуудал болон үр дүн нь тодорхой бөгөөд логик утгатай байх. 

  • Оюутан сурагчдын цуглуулсан тоон мэдээлэл байж болох бөгөөд өөр хэн нэгний хэвлэн нийтэлсэн тоо мэдээллийг ашигласан бол эх сурвалжийг дурдах. 

  • Монгол эсвэл англи хэлээр байж болно.

  • Зурагт хуудаст тэмцээнд оролцож буй оюутан, сурагчид болон сургуулийн нэрийг бичихгүй. 

  • Оюутан сурагчдын эх загвар буюу өөрсдийн бүтээл байх ёстой

  • Зурагт хуудас нь нэг хуудас дээр хоёр хэмжээстээр харуулсан байх шаардлагатай бөгөөд: хамгийн том хэмжээ нь A1 буюу 841 мм x 594 мм байна. Электрон хэлбэрээр хийсэн тохиолдолд файлын хэмжээ нь 10 MB-аас бага байх шаардлагатай бөгөөд А1 хуудсанд хэвлэсэн тохиолдолд 2 метрийн зайнаас уншигдахаар байна.

  • Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээж авахгүй.

ШАЛГАРУУЛАЛТ:

Бүтээлийг 2019 оны 03 сарын 25-н 16:00цаг хүртэл хэвлэмэл хэлбэрээр ҮСХ-нд 114тоот, электрон хэлбэрээр  international@nso.mn хаягаар хүлээж авна. 

Үндэсний ялагчдыг 2019 оны 03 сарын 29-нд тодруулна.

Оролцогчид нь үндэсний хэмжээнд өрсөлдөж, ялагч болсноор олон улсын хэмжээнд өрсөлдөх эрхээ авч, бүтээлээ илгээнэ.
Олон улсад шалгарсан бүтээлийг 2019 оны 08-р сард Малайз Улсын Куала Лумпур хотноо зохион байгуулагдах Олон Улсын Статистикийн Институт /ISI/-ээс зохион байгуулах Дэлхийн Статистикийн 62-р Конгрессийн үеэр тодруулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор хүлээн авна уу.

https://iase-web.org/islp/Poster_Competition_2018-2019.php

ШАГНАЛ: 

Олон улсад түрүүлсэн бүтээлүүд дараах шагналын эзэн болно.

  • Их дээд сургуулийн бакалаврын эсвэл коллежийн оюутны ангилалд   - 2000 евро

  • Дунд сургуулийн сурагчид (2000-2003 онд төрсөн сурагчид) 1-р байр – 450 евро

  • Дунд сургуулийн сурагчид (2000-2003 онд төрсөн сурагчид) 2-р байр – 350 евро

  • Дунд сургуулийн сурагчид (2000-2003 онд төрсөн сурагчид) 3-р байр – 200 евро

  • Дунд сургуулийн сурагчид (2003 оноос хойш төрсөн сурагчид) 1-р байр – 450 евро

  • Дунд сургуулийн сурагчид (2003 оноос хойш төрсөн сурагчид) 2-р байр – 350 евро

  • Дунд сургуулийн сурагчид (2003 оноос хойш төрсөн сурагчид) 3-р байр – 200 евро

 

Хаяг: Засгийн газрын 3-р байр, 114тоот

Утас: (976-11)-329125, 99186400/ажлын цагаар/

E-Mail :  international@nso.mn


Сэтгэгдэл бичих

         7 хоногийн үнийн мэдээ
2019.05.01-ны байдлаар, төг  

Дорнод I гурил            

  кг      1200  
Элсэн чихэр   кг     1900  
Цагаан будаа   кг     2400  
Шингэн сүү   литр     1700  
Хонины мах   кг     9000  
Үхрийн мах   кг     13000  
Ямааны ястай мах   кг     8000  
Бензин А-80   литр     1840  
Бензин Ай-92   литр    

1900

 
Дизель түлш   литр    

2440

 
Ноолуур   кг     80000  

Боодолтой өвс 25 кг

  кг    

2500

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он      2015 он       2016 он 

2017 он      2018 он       2019 он