ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН 2019 ОНЫ 3 ДУГААР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 15. 03 цаг 19 минут

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2019 оны эхний 3 сард 478 хүүхэд шинээр мэндэлж, 105 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 373 болж 2018 оны мөн үеийнхээс 5.1 хувиар буюу 18-аар өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 5.92, нас баралт 1.30 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.2 пунктээр,  нас баралт  0.29 пунктээр тус тус буурсан байна.

Он гарсаар 93.7 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар, 5.0 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар тус тус буурсан байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 36.2 мянган хүн хамрагджээ.

Аймгийн хэмжээнд 477 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 478 хүүхэд болж өмнөх оны мөн үеийнхээс 2 тохиолдлоор буурсан байна.

Хүн амын нас баралт 105 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн ам тутамд 1.30 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 тохиолдлоор буурсан байна. Нас баралтыг шалтгаанаар ангилж үзвэл хорт хавдрын нас баралт 33 / 31.4%/; осол гэмтлийн нас баралт 14 / 13.3%/ байгаа нь зонхилж байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2019 оны эхний 3-р сард 772 тохиолдол бүртгэгдсэн нь 10000 хүн амд 95.5 болж өмнөх оны мөн үеийнхээс 177 тохиолдлоор буюу 29.7 хувиар өсчээ.

Аймгийн Холбооны газрын нийт орлого 109.0 сая төгрөгт хүрсний 47.8 хувийг хүн амаас орсон орлого эзэлж байна.

Шуудан тээврийн газар  24809.4 мян.төгрөгийн орлоготой ажиллан, 2156 бичиг захидал, 87 илгээмж, 19320 хэвлэл илгээж, 4924 бичиг захидал, 350 илгээмж, 32209 хэвлэл хүлээн авч хүргэсэн байна.

 Авто тээврийн төв ТӨҮГ 11.2 мянган зорчигч тээвэрлэж, 6591.6 мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн 27275.5 мянган төгрөгийн орлоготой ажиллажээ.


Сэтгэгдэл бичих

         7 хоногийн үнийн мэдээ
2019.09.25-ны байдлаар, төг  

Дорнод I гурил            

  кг      1200  
Элсэн чихэр   кг     2100  
Цагаан будаа   кг     2300  
Шингэн сүү   литр     1000  
Хонины мах   кг     8500  
Үхрийн мах   кг     10000  
Ямааны ястай мах   кг     8500  
Бензин А-80   литр     1880  
Бензин Ай-92   литр    

1940

 
Дизель түлш   литр    

2470

 
Ноолуур   кг     50000  

Боодолтой өвс 25 кг

  кг    

3000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он      2015 он       2016 он 

2017 он      2018 он       2019 он