Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн 2014 оны 10 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 10. 10 цаг 57 минут

ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН

 БАЙДЛЫН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

(2014 оны 11 сарын 07-ны байдлаар)

 

Хүн амын эрүүл мэндийн байдал: Аймгийн хэмжээнд нийт 1661 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 1662 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 17 буюу 1.02%-иар, төрсөн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 9 буюу 0.5%-иар тус тус өссөн байна.

Хүн амын нас баралт 380 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн ам тутамд 5.07 ногдож, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 тохиолдол буюу  5.5%-иар буурсан байна.

Нас баралтын шалтгаанд хорт хавдрын нас баралт 100 тохиолдол бүртгэгдсэн ба нийт нас баралтын  26.3%, осол гэмтлийн нас баралт 75 тохиолдол буюу 19.7 %-ийг тус тус эзэлж байна.

     0-1 насны хүүхдийн эндэгдэл 16 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөд 9.6 болсон байна. 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 6 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 66.7 хувиар буурсан байна. Эмнэлэгт 13.9 мянган хүн хэвтэн эмчлүүлж, 112.5 мянган ор хоног ашиглажээ. Амбулаториор 300.5 мянган хүнд үзлэг хийсэн байна.

Жирэмсний хяналтанд 1716 эх байгаагийн 1505 эх эхний 3 сардаа хяналтад орж бүртгүүлсэн байна.

Бүртгэгдсэн халдварт бус өвчлөл 26853 тохиолдол 10000 хүн тутамд 3584.6, халдварт өвчин 1839 тохиолдол 10000 хүн тутамд 245.5 ноогдож байна. Нийт халдварт өвчний 73.8 хувийг БЗХӨ эзэлж байна.

            Эмийн сан, хувийн хэвшлийн эмнэлгээр 259.7 мян.хүн үйлчлүүлж, 1042.7 сая төгрөгийн орлоготой ажиллажээ.

Төсөв, санхүү: Аймгийн төсвийн нийт орлого 47652.6 сая төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 47515.0 сая төгрөг, үүнээс урсгал орлого 7812.7 сая төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 9802.9 сая төгрөгт хүрч 1990.2  сая.төгрөгөөр давж биелэлээ.

Аймгийн төсвийн нийт зарлага 43994.7 сая төгрөг гарсан бөгөөд гүйцэтгэлийг санхүүжүүлээд байна.

Сумдын төсвийн зарлага 29107.0 сая төгрөг болсон байна.

 

Гурилын үнэ: 2014 оны 11 сарын 5-ны байдлаар Дорнод I гурилын 1 кг-ын үнэ 920 төгрөг байна. Энэхүү үнийг 2014 оны 1 дүгээр сарын байдалтай харьцуулбал 43.7 хувиар, 6 сарын үнэтэй харьцуулбал 35.3 хувиар өссөн байна.

Махны үнэ: 2014 оны байдлаар 5 дугаар сард үхэр, хонь, ямааны мах хамгийн өндөр үнэтэй байсан ба оны эхний үнэтэй харьцуулахад 4.0 -7.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Сүү, будаа, элсэн сахар: Элсэн сахар, цагаан будааны үнэ оны эхнээс 100 төгрөгөөр буюу 5.2 хувиар өссөн.  Шингэн сүүний хувьд 2 дугаар сард 1700 төгрөгийн үнэтэй байсан бол улирлаас шалтгаалан зуны улиралд 600 төгрөг хүртлээ буурсан ба 11 сарын 5-ны байдлаар 1200 төгрөгийн үнэтэй байна.

 

Аж үйлдвэр: Аж үйлдвэрийн газрууд 60273.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 60055.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлууллаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 120.2% буюу 32903.4 сая төгрөгөөр, борлуулалт 267.8% буюу 37628.8 сая төгрөгөөр тус тус өссөн байна.

Адуунчулуун ХК 392.1 мянган тонн нүүрс олборлосон бол ДБЭХС ХК 74985.7 мян.квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 144.2 мян.г.калори дулаан хэрэглэгчдэд түгээжээ. Дорнод Гурил ХХК 4114.6 тн гурил, 1659.8 тн хивэг, 820.4 тонн талх үйлдвэрлэлээ.

 Бусад хүнсний үйлдвэрүүд 374.9 тн талх, нарийн боов, 300.2 мян л сүү, сүүн бүтээгдэхүүн, 7.6 мян.л архи, 8.1 мян.л дарс, 66.4 тн хэрчсэн гурил, 793.2 мян.л цэвэр ус,  12 тн бууз банш, хиам нухаш 81.6 тн тус тус үйлдвэрлэж  нийлүүллээ.

 

Тээвэр, холбоо, нийтийн аж ахуй: Аймгийн Холбооны газрын нийт орлого 375.2 сая төгрөгт хүрсний 39.4 хувийг хүн амаас орсон орлого эзэлж байна. Шуудан үйлчилгээний газар 3.6 мянган зорчигч тээвэрлэж, 398.1 мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн, 15.8 сая.төгрөгийн орлого олсон бол Авто тээврийн газар 24.4 мянган зорчигч тээвэрлэж, 16006.4 мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн 52614.3 мян. төгрөгийн  орлоготой  ажиллажээ.

Нийтийн аж ахуй ХХК 1476.7 сая төгрөгийн орлоготой ажилласны 38.3 хувь нь хүн амын хэрэгцээнд нийлүүлсэн ус борлуултын орлого эзэлж байна.

Хөдөө аж ахуй: Оны эхнээс 448939 төл авснаас 99.6 хувь нь бойжиж  байна. 9 сарын байдлаар том малын зүй бусын хорогдол 7825 толгойд хүрсэн.

Энэ оны хувьд нийт 124.1 мян.га- талбайд тариалалт хийсэн ба 1213.48 тн ургац хураагаад байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 428.4 тн-оор их ургац хураан авчээ.

            Хүнсний ногоог төрлөөр авч үзвэл байцаа 317.7, манжин 212.2, лууван 226.3, өргөст хэмх 200.7, улаан лооль 82.5, сонгино 98.4 тн-ийг хураасан бол бусад төрлийн хүнсний ногоог 75.6 тн-ийг тус тус хураалаа.

Хадлангийн явцын мэдээгээр энэ онд аймгийн хэмжээнд нийт 53648.7 тн хадлан бэлтгэхээр төлөвлөснөөс 56978.7 тн хадлан бэлтгэлээ. Төлөвлөгөөний биелэлтийг харахад 3330 тонноор буюу 106.2%-иар давуулан биелүүлсэн байна. Аюулгүйн нөөцөд 1029 тн өвс бэлтгэхээс гүйцэтгэлээр 1596 тн өвс бэлтгэсэн бол гар тэжээлийн хувьд 195.0 тн-ийг бэлтгэхээс 27.6%-ийг бэлтгэсэн байна.

 

Гэмт хэрэг: 2014 оны 10 сарын байдлаар 452 гэмт хэрэг гарч үүний улмаас 23 хүн нас барж, 789.4 сая төгрөгийн хохирол учирчээ. Нийт гарсан гэмт хэргийн 145 хэргийг 132 хүн согтуугаар үйлдсэн байна. Учирсан хохирлын хэмжээг 2013 оны мөн үетэй харьцуулахад 1994.0 сая төгрөгөөр буурсан байна.

 

Ажлын шинэ байранд орсон иргэдийн мэдээ: Эхний 10 сарын байдлаар 1441 иргэн ажлын шинэ байранд ажилд орсон байна. Эдгээр хүмүүсийг мэргэжлээр нь авч үзвэл худалдаа үйлчилгээний мэргэжлийн ажилд 188, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэжлийн ажилд 314, үйлдвэрлэл, барилга, уул уурхайн салбарт 423, боловсруулах болон энгийн ажилд 279, бусад салбарт 237 хүн шинээр ажилд орсон байна.   

 Мөнгө, зээл, үнэт цаас: Монгол банкны ханшаар 11 дүгээр сарын 6-ны ханшийг 11 дүгээр сарын 1-ны байдалтай харьцуулахад долларын ханш 10.87 төгрөгөөр, юань 1.61 төгрөгөөр өссөн бол рубль 2,98 төгрөгөөр  буурсан байна.

 

ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ДЭРГЭДЭХ СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС


Сэтгэгдэл бичих

         7 хоногийн үнийн мэдээ
2019.09.25-ны байдлаар, төг  

Дорнод I гурил            

  кг      1200  
Элсэн чихэр   кг     2100  
Цагаан будаа   кг     2300  
Шингэн сүү   литр     1000  
Хонины мах   кг     8500  
Үхрийн мах   кг     10000  
Ямааны ястай мах   кг     8500  
Бензин А-80   литр     1880  
Бензин Ай-92   литр    

1940

 
Дизель түлш   литр    

2470

 
Ноолуур   кг     50000  

Боодолтой өвс 25 кг

  кг    

3000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он      2015 он       2016 он 

2017 он      2018 он       2019 он